8:
Нэгдмэл байж, хамтдаа үйлчил
-
Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт асуудлаа шийдэхийн тулд хийж гүйцэтгэсэн зүйлсээ бүлгийнхэнтэй товч хуваалц.
-
Тунгаан бод:Бусдын төлөө үйлчлэхэд өөрийгөө зориулах нь үнэндээ намайг хэрхэн авардаг вэ?
-
Үз:“Их Эзэний арга замаар,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 21-р хуудсыг унш.)
Их Эзэний замаар
Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: Сүмийн халамжийн хөтөлбөрийн суурь зарчмууд нь зөвхөн нэг цаг үед эсвэл нэг газар хэрэглэхээр зориулагдаагүй юм. Тэдгээр нь бүх цаг үед, бүх газарт зориулагдсан. …
… Үүний биеллээ олох арга зам нь тодорхой юм. Илүү ихийг хуримтлуулсан хүмүүс тусламж шаардлагатай хүмүүст туслахаар өөрсдийгөө даруусгах ёстой. Элбэг хангалуун байгаа хүмүүс өөрсдийн тав тух, цаг зав, авьяас чадвар, нөөц боломжоосоо тусламж хэрэгтэй хүмүүсийн зовлонг нимгэлэхийн тулд сайн дураараа золиослох ёстой. Мөн энэ тусламж нь тусламж хүлээн авагчдын өөрсдөдөө болон дараа нь бусад хүнд анхаарал тавих хүч чармайлтыг нэмэгдүүлэх арга замаар өгөгдөх ёстой. Ийнхүү Их Эзэний арга замаар хийгдсэн үед ямар нэгэн гайхамшиг тохиох болно. Хүлээн авагч болон өгөгч аль аль нь адислагдах болно. (Ютагийн Сюгахауз Халамжийн Үйлчлэлийн Төвийг онцгойлон адислахад ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үг, 2011 оны 6-р сар, LDS.org)
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Ах эгч нар аа, бүгдээрээ бусдын хэрэгцээг мэдэрч, Аврагчтай адил хүмүүст туслан, тэднийг адисалж, сэтгэлийн дэм өгөх ёстой гэрээт хүмүүс билээ.
Бидний залбирлын хариу ихэнхдээ өвдөг сөгдөн сууж байхад биш, харин Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж байхад ирдэг. Амь бие хайргүй үйлчилж, бүхнээ зориулах нь бидний сэтгэл санааг ариусган, сүнсний мэлмийг нээж, тэнгэрийн үүдийг дэлгэж өгдөг. Бид хэн нэгний залбирлын хариу болсноороо өөрсдийнхөө залбирлын хариуг авдаг.
(”Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign, 2011 оны 5-р сар, 76 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79)
20-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Бусдад үйлчлэх нь хэрхэн та нарын амьдралд тэнгэрийн цонхнуудыг нээдэг вэ?
-
Унш:Зарим хүн бусдад байгаа зүйл өөрсдөд нь ч гэсэн байх ёстой гэж боддог бөгөөд энэ нь атаархлыг төрүүлдэг. Бусад хүн хөдөлмөрлөж олж аваагүй зүйлээ авах эрх ямбатай гэж өөрсдийгөө боддог. Энэ хоёр урхи нь нэгэн чухал үнэнийг буюу бүх зүйл Бурханых гэдгийг олж харах хүмүүсийн мэлмийг сохолдог. Бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулснаар атаа хорсол, эрх ямба хоёрыг ялан дийлэх боломжтой. Мозая 2:17, Мозая 4:26 болон ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн үгийг унш (баруун талд).
-
Унш:Ахлагч Робэрт Д.Хэйлс, ерөнхийлөгч Томас С.Монсон нарын хэлсэн үг (баруун талд)
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.
-
Хэн нэгэнд үйлчлэхээр гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүл.
-
Та өнөөдөр үйлчлэлийн талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.
-