2:
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл
-
Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт хэрхэн илүү бие даасан болсноо бүлгийнхэнтэй хуваалц.
-
Тунгаан бод:Есүс Христэд итгэх миний итгэл бие даахад минь хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Үз:“Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 7-р хуудсыг унш.)
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл
Та видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
Ахлагч Дэвид А.Бэднар: Үйлдэл хийх нь итгэлээ хөгжүүлж буй хэрэг юм. Израилийн хүүхдүүд гэрээний авдрыг аваад явж байв. Тэд Иордан гол дээр ирлээ. Тэдэнд хуурай газраар гаргана гэж амласан байв. Ус хэзээ хуваагдсан бэ? Ус тэдний хөл норох үед хуваагдсан юм. Тэд гол руу орсон ба энэ нь үйлдэл байсан. Хүч чадал ирснээр ус хуваагдсан.
Ихэнхдээ бид “Би төгс ойлгосныхоо дараа л үүнийг үйлдэж эхэлнэ дээ” гэж боддог. Бидэнд эхлэлээ тавихад хангалттай ойлголт байхад л болно гэж би хэлмээр байна. Бидэнд зөв зүг чигийн талаар мэдлэг бий. Итгэл бол зарчим—үйлдэл, хүч чадлын зарчим. Жинхэнэ итгэл нь Их Эзэн Есүс Христэд төвлөрч, үргэлж үйлдэл рүү хөтөлдөг.
(“Seek Learning by Faith” [Сүмийн Боловсролын Системийн шашны багш нарт хандан хэлсэн үг, 2006 оны 2-р сарын 3], lds.org/media-library-ийг үзнэ үү.)
6-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Яагаад жинхэнэ итгэл үргэлж үйлдэхэд хүргэдэг вэ? Яагаад материаллаг болон сүнслэг тусламж хүлээн авахад Бурханд итгэх шаардлагатай вэ?
-
Унш:Матай 6:30 ба Lectures on Faith (баруун талд)
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.
-
Энэ ням гарагт Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолоос хүндэтгэл бишрэлтэй хүртсэнээр итгэлээ харуул.
-
Өдөр бүр Мормоны Номоос унш.
-
7-р хуудасны судруудыг унш. Та нэг судар сонгоод, гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.
Үйлдлээр харуулсан итгэлийн тухай судрууд
Даниел залбирахаа болиогүй учраас арслангийн үүр рүү хаягдсан ч “Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд … түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө” (Даниел 6:22–23; мөн 16–21-р шүлгийг үзнэ үү).
Их Эзэн Лихайд гэр бүлээ удирдах лиахонаг өгсөн бөгөөд “энэ нь тэдний төлөө Бурханд итгэх итгэлийнх нь дагуу ажилладаг байжээ; … Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан [үед] … тэд аян замдаа урагшилсангүй” (Алма 37:40–41).
“Бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” (Малахи 3:10).
Өлсгөлөнгийн үеэр, Елиа өөрт нь сүүлчийн хоолоо өгөхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс хүсжээ. Елиа итгэлийнх нь учир Их Эзэн түүнийг хоол хүнсээр хангасан ба хоол нь хэзээ ч дуусахгүй хэмээн түүнд амласан юм. (Хаадын дээд 17-г үзнэ үү.)
“Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй” (Исаиа 41:17; мөн18-р шүлгийг үзнэ үү).
-