Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
Эх сурвалж


Эх сурвалж

Сүмийн ажилтан ба сайн дурынхны дэмжлэг туслалцаа

Сүм нь бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжих зорилгоор бүс бүрээс хүмүүс авч ажиллуулдаг. Үүнд: бүсийн бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөр хариуцсан менежер болон бусад ажилтан орно. Эдгээр ажилтан бүрэн цагийн бусад ахмад номлогчийн хамт бие даах чадвар хөгжүүлэх онцгой цугларалт, бүлгүүдийг зохион байгуулах талаар гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооныхонд сургалт өгч тусална. Тэд мөн тухайн орон нутгийн болон Сүмийн эх сурвалжуудыг олж тодорхойлж, хуваалцахад хорооныхонд дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Бие даагаагүй бол аливаа хүн үйлчлэх дотоод хүслээ биелүүлж чадахгүй. Бидэнд юу ч байхгүй бол бид хэрхэн өгч чадах билээ? Өлссөн хүнд хоосон шүүгээнээс хоол авч өгч чадахгүй. Тусламж хэрэгтэй хүмүүст өгөх мөнгө хоосон хэтэвчнээс гардаггүй. Сэтгэл санааны хувьд өлсөж цангасан хүнээс дэмжлэг ба ойлголт гарахгүй. Мэдлэг боловсролгүй хүн зааж чадахгүй. Хамгийн чухал нь сүнслэг байдлаараа сул дорой хүнээс сүнслэг удирдамж ирэхгүй” гэж хэлсэн.

Marion G. Romney, “The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, Nov. 1982, 93 

Гарын авлага

Бие даах чадвар хөгжүүлэх гарын авлагууд Gospel library (Сайн мэдээний номын сан) болон srs.lds.org дээр онлайн хэлбэрээр байгаа. Хэвлэсэн хувилбарыг store.lds.org-оос захиалж эсвэл Сүмийн хангамжийн төвөөс авч болно.

Гарын авлага

Ашиглах

Барааны дугаар (захиалгад зориулсан)

Миний бие даах чадвартай болох арга зам

Бие даах чадвар хөгжүүлэх онцгой цугларалт

14068000

Миний бие даах чадвартай болох суурь

Сүнслэг зарчим ба ур чадвар

14067000

(Тайлбар: Бүлэг бүрийн дасгал ажлын номд мөн орсон)

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь

Бүлгийн дасгал ажлын ном

14678000

Илүү сайн ажилтай болох нь

Бүлгийн дасгал ажлын ном

14072000

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь

Бүлгийн дасгал ажлын ном

14066000

Хувийн санхүү

Бүлгийн дасгал ажлын ном

14863000

Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийг зохицуулах

Зохицуулагчийн сургалт

Зөвхөн онлайн хэлбэрээр

Бие даах чадвар хөгжүүлэх онцгой цугларалт

Ихэвчлэн гишүүд (гэхдээ шаардлагатай биш) онцгой цугларалтад оролцсоноор бие даах чадвар хөгжүүлэх замаа эхлүүлдэг. Миний бие даах чадвартай болох арга зам дасгалын номыг ярилцлагын үеэр ашиглаж болно.

Сургалтын видео бичлэг ба амжилтын түүх

Сургалтын материал, амжилтын түүхүүдийг онлайнаар, srs.lds.org/videos руу орж авна уу.

Бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийн эх сурвалжийн төв

Гадас нь бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, бие даах чадвар хөгжүүлэх эх сурвалжийн төв байгуулах эсэхээ шийдэж болно. Жишээлбэл: “төв” нь гишүүдэд туслахын тулд гэр бүлийн түүхийн төвтэй өрөөгөө хамтарч ашиглан, тэднийг компьютерээр хангаж болно. “Төв” нь гишүүдийг орон нутгийн боломж, онлайн эх сурвалжуудтай холбож өгөх зорилготой бодит хүчин чармайлт гаргаж болно. Хэрэв төв нь тодорхой байр, өрөө ашигладаг бол төвийн ажиллах цагийн хуваарь болон ажилчдыг гадаснаас шийдвэрлэнэ.

Хорооны авч үзэх асуултууд

  • Манай бүсийн хувь хүн, гэр бүлүүдэд бие даах чадвартай болох ямар хэрэгцээ шаардлага байна вэ?

  • Бид шаардлагатай үед бишоп, чуулга, Халамжийн нийгэмлэгт ядуус, гачигдалтай хүмүүсийг халамжлах үүрэгт нь хэрхэн дэмжин тусалж болох вэ?

  • Бид бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөртөө хамруулах хүмүүсийг олж тодорхойлон, урихад бишоп, тойргийн зөвлөлийнхөнд хэрхэн илүү сайн тусалж болох вэ?

  • Бид оролцогчдод илүү сайн дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хамрагдах үеэр болон дараа нь тэдэнд зориулан юу хийж болох вэ?

  • Бид бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хамрагдаж эсвэл төгсөж чадахгүй байгаа хүмүүст хэрхэн илүү сайн тусалж болох вэ?

  • Бид бүсийнхээ гишүүдэд авьяас билэг, ур чадвараа ашиглах, мэргэшихэд нь хэрхэн илүү сайн тусалж болох вэ?

  • Манай гишүүдэд Сүмийн эсвэл орон нутгийн ямар эх сурвалж хэрэгтэй байгаа мөн бид хэрхэн эдгээр эх сурвалжийг хөгжүүлэн, хуваалцаж болох вэ?

  • Бид бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрөө ашиглан гадас, тойргийн нэн тэргүүнд тавигдаж буй зорилгод хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлж болох вэ? (Жишээлбэл: номлолын ажил болон гишүүнийг идэвхжүүлэх ажил, ганц бие залуучууд эсвэл өсвөр үеийнхэн)

  • Боломжтой бол, бид Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авсан хүмүүст төгсөхөд болон зээлээ эргэн төлөхөд нь хэрхэн тусалж болох вэ?