Бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөр
Бие даасан байдлын тухай сургаал, зарчим
Бие даасан байдал гэдгийг “өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт юм. Гишүүд бие даасан байвал бусдад илүү сайн үйлчлэх, анхаарал халамж тавих чадвартай болдог” (Гарын авлага 2, 6.1.1) хэмээн тодорхойлсон байдаг. Гурван түлхүүр сургаал нь хэрхэн бие дааж амьдарч болохыг ойлгоход бидэнд тусална.
Нэгдүгээрт, бие даасан байдал бол авралын төлөвлөгөөний нэн чухал зарлиг юм. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Их Эзэн Сүмд болон гишүүдэд бие даах чадвартай, хараат бус байхыг зарлиг болгосон. (C ба Г 78:13–14-ийг үзнэ үү.) Хүн бүрийн бусадтай харилцах харилцаа, сэтгэл санаа, сүнслэг байдал болон бие бялдрын эсвэл эдийн засгийн сайн сайхан байдлын төлөөх хариуцлага нь хамгийн түрүүнд өөрт нь, хоёрдугаарт гэр бүлд нь, гуравдугаарт, хэрвээ тэр Сүмийн итгэлтэй гишүүн бол Сүмд оногдоно” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 116).
Хоёрдугаарт, Бурхан зөв шударга хүүхдүүддээ бие даах чадвартай болох арга замыг өгөх чадалтай ба үүгээр хангаж өгөх болно. “Мөн өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой, учир нь бүх зүйл минийх бөлгөө” (С ба Г 104:15).
Гуравдугаарт, бүх зүйл, үүний дотор материаллаг асуудлууд нь Бурханы хувьд сүнслэг асуудал юм (С ба Г 29:34-ийг үзнэ үү). Бид сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахыг хичээснээр материаллаг болон сүнслэг байдлын аль алинаар нь илүү бие дааж чадна. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Бурханыг хайрла, хөршөө хайрла хэмээх хоёр агуу тушаал нь материаллаг болон сүнслэг байдлыг холбодог. … Материаллаг болон сүнслэг байдал нь нэг зоосны хоёр тал шиг салшгүй холбоотой юм” хэмээн заасан (Дийтр Ф.Угдорф, “Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign, 2011 оны 11-р сар, 53 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67).
Илүү сайн бие даахад туслах сайн мэдээний зарим зарчим бидэнд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, илүү дуулгавартай болох, алдаагаа наманчлах, сонгох эрхээ зөв шударга ашиглах, бусдад үйлчлэхэд тусалж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Бие даах чадвартай болох миний суурь товхимлоос үзнэ үү.
“Бие даасан байдал бол бидний хөдөлмөрийн үр дүн бөгөөд бусад халамжийн ажлын үндэс суурь юм. … ‘Хэрэгтэй зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөцгөөе. Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хамааралгүй байцгаая. Авралыг өөр ямар ч зарчмаар олж авах боломжгүй’” хэмээсэн.
Томас С.Монсон (quoting Marion G. Romney), “Guiding Principles of Personal and Family Welfare,” Ensign, Sept. 1986, 3
Бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг санваарын удирдагч удирддаг.
Сионы гадаснууд бол орох хүн бүрийг хамгаалдаг хамгаалалтын газар юм. Гадасны зорилго бол “батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар” болох ёстой (С ба Г 115:6). Гадаснууд бол Сүмийн гишүүд нэг нэгэндээ үйлчлэх, бие биенээ хүчирхэгжүүлэх, нэгдмэл болох, санваарын ёслол, сайн мэдээний заавруудыг хүлээн авахын тулд цуглах газар юм (Гарын авлага 1, удиртгал).
Их Эзэн санваарын удирдагчдад хандан “… түлхүүрүүдийг, туслахын тулд мөн удирдахын тулд, тохинууллын хийгээд миний гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх ажлын тулд би та нарт өглөө” хэмээн айлдсан (С ба Г 124:143). Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, гэр бүлийн санхүү, сүнслэг байдал зэрэг амьдралын олон асуудлыг тэнцвэртэйгээр зохицуулан амьдрах нь бие даасан байдлыг хангах Их Эзэний арга зам юм. … Энэ нь та бүхэн халамжийн ажлыг хэрхэн хийх шийдвэрийг ихэнхдээ өөрсдөө гаргана гэсэн үг. Гэр бүл, Сүмийн нэгжүүд болон дэлхийн бүс бүр өөр өөр байдаг” гэж заажээ (“Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign, 2011 оны 11-р сар, 55 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67).
Бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөр бол гадасны ерөнхийлөгч, бишопуудын ядуус, гачигдагчдад санаа тавих бурханлаг үүргээ биелүүлэхдээ ашиглаж болох арга хэрэгсэл юм.
“Энэ хүмүүсийн хэрэгцээг анхаарч үзэх өөр шинэ байгууллага байгуулах шаардлагагүй. Үүнд зөвхөн Бурханы санваарыг ажиллуулахад л хангалттай” хэмээн хэлсэн.
Харолд Б.Лий, “Admonitions for the Priesthood of God,” Ensign, Jan. 1973, 104
Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороо
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасныхаа бие даах чадвар хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг ойлгон, хариу арга хэмжээ авахын тулд гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороог гадасны зөвлөлийн нэг хэсэг болгон байгуулж болно. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороог гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн удирдах бөгөөд тус хороо нь гадасны бие даах чадвар хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг авч үзэх, төлөвлөхийн тулд тогтмол уулзана. Тэдгээр хэрэгцээ шаардлагыг үнэлж, анхаарал хандуулах зорилгоор гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороог бишопын халамжийн зөвлөлтэй хамтран ажиллахад урамшуулан дэмжинэ.
Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны бүрэлдэхүүнд гадасны дээд зөвлөлийн болон гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн мөн бишопын халамжийн зөвлөлийн дарга болон дуудагдсан, гадасны бие даах чадвар хөгжүүлэх бүх мэргэжилтэн орно. Тус хорооны гишүүний бүрэлдэхүүнд гадасны Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд мөн гадасны бусад мэргэжилтэн болон номлогчид орж болно.
Бие даах чадвар хөгжүүлэх хорооны үүрэг
Хороо нь гадсан дахь хувь хүн, гэр бүлүүдийн хэрэгцээ шаардлагыг авч үзэх, төлөвлөхдөө дараах зүйлсийг авч үзнэ. Үүнд:
-
Бишоп болон тойргийн зөвлөлийнхөнд бие даасан байдлын зарчмын талаарх сургаалыг зааж, тэднийг үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-
Бишопыг дэмжих мөн гадасны бие даах чадварын хэрэгцээ шаардлагад дэмжлэг туслалцаа үзүүлэх энгийн төлөвлөгөө боловсруулна. Удирдагчдад зориулсан гарын авлагын төгсгөлд байх “Хорооны авч үзэх асуултууд”-ыг үзнэ үү.
-
Бие даах чадвар хөгжүүлэх онцгой цугларалтыг тогтмол явуулж, бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохион байгуулна.
-
Шаардлагатай үед зохицуулагчдад зориулан одоо явагдаж байгаа сургалтуудыг өгнө.
-
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийн уулзалтад үе үе сууж, бишоптой болон зөвлөлийнхөнтэй гишүүдийн өсөлт хөгжлийн талаар санал сэтгэгдлээ хуваалцана.
-
Тухайн газрын орон нутгийн болон Сүмийн боломжит сурвалжийн талаар мэдээлэл цуглуулж, харилцана. Ийм эх сурвалжид тусламж дэмжлэг үзүүлж чадах хүмүүс, засгийн газрын хөтөлбөр, ажил эрхлэлтийн боломжууд зэрэг нь орж болно. Түүнчлэн орон нутгийн Бие даах чадвар хөгжүүлэх үйлчилгээний менежер орон нутагт байгаа нөөц бололцоог цуглуулах, хуваалцах арга замаар удирдамж өгөх боломжтой.
“Аливаа шашин хүмүүсийг материаллаг байдлын хувьд аварч, энэ амьдралд аз жаргалтай, элбэг хангалуун байлгах хүчгүй л бол тэднийг сүнслэг байдлын хувьд аварч, ирэх амьдралд өргөмжлөлд хүргэнэ гэдэг юу л бол. Энэ нь үргэлж хожмын үеийн гэгээнтнүүдийн баримталж ирсэн үндсэн зарчим байсан” хэмээн хэлсэн.
President Joseph F. Smith, Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (2011), 163
Гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн
Эгч, ах эсвэл гэр бүлийн хос гадасны (эсвэл дүүргийн) бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнээр үйлчилж болно. Хорооны гишүүдтэй нягт хамтран ажилласнаар мэргэжилтэн нь гадас доторх бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийн ажил, үйл ажиллагааг удирдан явуулна. Гадасны мэргэжилтэн нь бишоп, гадасны бусад удирдагчийн эх сурвалж болдог (Гарын авлага 2, 6.3.3) бөгөөд гишүүдэд боловсрол, сургалт, гэр бүлийн санхүү, боломжтой бол Тасралтгүй Боловсролын Сан зэрэг хэрэгцээ шаардлагад нь тусалж болно (Гарын авлага 2, 6.2.5). Бишоп шаардлагатай бол тойрог (эсвэл салбар)-ын бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнг дуудаж болно.
Мэргэжилтний үүрэг хариуцлагад дараах зүйлс орж болно. Үүнд:
-
Хүсэлтийн дагуу бишоп, тойргийн зөвлөлийнхнийг сургаж, дэмжин туслах
-
Онцгой цугларалтыг зохицуулах, бүлгүүдийг зохион байгуулахын тулд гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороотой хамтарч ажиллах
-
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохицуулах нь товхимлыг ашиглан (srs.lds.org/facilitator дээр онлайнаар байгаа) бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн зохицуулагчдад сургалт өгөх
-
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд үе үе ажиглалт хийн, дэмжих
-
Орон нутгийн болон Сүмийн боломжтой эх сурвалжуудыг гишүүдтэй хуваалцах
-
Тайлангаа srs.lds.org/report дээр бөглөж оруулсан байхад анхаарах зэрэг юм.
“Бурхан биднээс материаллаг, сүнслэг байдлын аль алиных нь хувьд бүрэн чадавхдаа хүрэх боломжтой чөлөөт эрэгтэй, эмэгтэй байж; ядуурлын хязгаарлагдмал байдлаас болон нүглийн боолчлолоос чөлөөлөгдөөсэй; мөн өөрийгөө хүндлэх болоод бие даасан байдалдаа баясаж, Түүний селестиел хаант улсад Түүнтэй нэгдэхийн тулд бүх зүйлд бэлтгэлтэй байгаасай гэж хүсдэг” хэмээсэн.
Д. Тодд Кристоффэрсон, “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” Ensign, 2014 оны 11-р сар, 19 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17
Гишүүд бие даахын тулд хэрхэн суралцаж, үйлдэх вэ?
Бишопын болон тойргийн зөвлөл илүү бие дааснаар амьдралаа дээшлүүлж болох хүмүүсийн талаар авч хэлэлцэхдээ, залбирахаас эхэлдэг. Онцгой цугларалтад (зохион байгуулагдсан тохиолдолд) хүрэлцэн ирэх юм уу бие даасан байдлыг хөгжүүлэх бүлэгт хамрагдах урилгыг биечлэн өгөх нь хамгийн шилдэг арга зам юм. Түүнчлэн цаг зав, авьяас чадвараараа бусдыг хүчирхэгжүүлж чадах хүмүүсийг үүнд оролцоход урих талаар бодож үз (С ба Г 82:18–19-ийг үзнэ үү).
Гишүүд бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт уулзах
Аврагч “хоёр эсвэл гурваараа миний нэрээр, аль нэг зүйлийн талаар хамтдаа цугларсан тэнд, болгоогтун, би тэдний дунд байх болно” (С ба Г 6:32) хэмээн заасан. Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг бол цомхон бөгөөд үйлдэхэд чиглэдэг. Тэд оролцогч бүрийг ур чадвартай, итгэлтэй болгоход туслахаар хамтдаа цугладаг. Бүлгийн цугларалтын үеэр хувийн илчлэлт янз бүрийн эх сурвалжаас ирж болно. Энэ гарын авлагаас гадна оролцогч бүр бусдад суралцах, өсөж хөгжихөд нь тусалж болох мэдлэг, туршлага, бэлэгтэй.
Нэг бүлэг ерөнхийдөө 8-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй байдаг ба 12 долоо хоногийн туршид долоо хоног бүр ойролцоогоор хоёр цагаар уулздаг.
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд хэрхэн ажилладаг вэ?
Бүлэгт сургаал, амьдрах чадвар хоёрыг хоёуланг заадаг
Бүлгийн цугларалтын үеэр оролцогчид ёслолын ач холбогдол зэрэг бие даасан байдлын сургаалын зарчмыг судалж үзэх цаг гаргадаг. Бүлэг нь мөн хувийн санхүүгээ зохицуулах, илүү сайн ажилтай болох, боловсролоо дээшлүүлэх, бизнесээ эхлүүлэх эсвэл өргөжүүлэх зэрэг бодит ур чадварт суралцдаг.
Бүлгүүд амлалт өгч, өсөлт хөгжлөө тайлагнана
Бүлгийн цуглаан бүр хувь хүн бүр өмнөх долоо хоногт өгсөн амлалтаа хэрхэн биелүүлснээ бүлгийнхэндээ тайлагнаснаар эхэлдэг. Дараа нь оролцогчид хүндрэл бэрхшээлийг олж тогтоон, даван гарахын тулд хамтдаа зөвлөлддөг.
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн хөрвөгч бүрд хэрэг болох гурван зүйлийг буюу найз нөхөдтэй, дуудлагат ажилтай байх, ‘Бурханы сайн үгээр тэжээгдэх’ (Моронай 6:4)” зэрэг хэрэгцээг тусгасан байх ёстой (“Converts and Young Men,” Ensign, May 1997, 47 мөн Моронай 6:3–9-ийг үзнэ үү).
Оролцогчид гэр бүлийнхэнтэйгээ сурсан зүйлээ хуваалцана
Гишүүд шинэ ур чадвараараа дадлага хийж, амлалтаа биелүүлэх үедээ олон зүйл сурдаг тул ихэнх сургалт бүлгийн цугларалтаас гадуур болдог. Сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад оролцогчдыг урь.
Оролцогчид “үйлдэх хамтрагчид” болж, нэг нэгнээ хүчирхэгжүүлнэ
Долоо хоног бүр бүлгийнхээ өөр нэг гишүүнийг дэмжин, урамшуулахад туслахыг оролцогчдоос хүснэ. Эдгээр “үйлдэх хамтрагчид” байнга бие биетэйгээ холбоо барьж, урамшуулан дэмжиж, амлалтаа биелүүлэхэд нь тусалдаг.
“Хэрэв бид Их Эзэний арга замаар, нэг нэгэнтэйгээ зөвлөлдвөл, бүр жинхэнээсээ зөвлөлдвөл гэр бүл, тойрог эсвэл гадасны ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж хэлсэн.
M. Russell Ballard, Counseling with Our Councils, rev. ed. (2012), 4
Зохицуулагч долоо хоног тутмын бүлгийн цугларалтыг удирдана
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийг багш биш, харин зохицуулагч удирддаг. Зохицуулагч нь лекц уншихын оронд сургалтын материалд заасныг дагаж, бүлгийн гишүүдийг оролцоход урьдаг. Зохицуулагч нь Ариун Сүнс “хийвэл зохих бүх зүйлийг” оролцогчдод заах боломжтой уур амьсгалыг бүрдүүлдэг” (2 Нифай 32:5 мөн 2 Нифай 32:3-ыг үзнэ үү).
Гарч буй өөрчлөлтүүд
Шаардлагатай бол гадасны мэргэжилтэн, сайн дурын ажилтан, гэрийн эсвэл айлчлагч багш нарыг оролцогч бүрийн даалгаврыг утсаар эсвэл биечлэн шалгаж, зааж удирдахаар томилж болох юм. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороо бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн төгсөгчдийн хоорондын нөхөрлөлийг дэмжих, туршлагыг хуваалцуулах, Миний бие даах чадвартай болох суурь товхимлын зарчмуудыг эргэн харахад нь туслах зорилгоор төгсөгчдийн цугларалтыг үе үе зохион байгуулж болно.
Хэн бүлэгт хамрагдах вэ?
Энэхүү хөтөлбөр нь мацгийн тусламж авсан, ажилгүй эсвэл мэдлэг боловсролынхоо түвшингөөс доогуур ажилтай, дөнгөж номлолоос эргэж ирсэн, хөрвөгдөөд удаагүй, идэвх султай гишүүн, ганц бие эцэг эх зэрэг нөхцөл байдалд байгаа гишүүдэд илүү ач холбогдолтой.