Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
Өмнөх үг


Өмнөх үг

Гадас, тойргийн удирдагчдад

Сүмийн олон гишүүн бие даасан байдлаа сайжруулж чадах бөгөөд энэ нь “өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүчин чармайлт юм” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 6.1.1). Ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь Сүмийн тэнгэрээс томилсон дөрвөн үүргийн нэг нь юм (Гарын авлага 2, 2.2). Энэхүү удирдагчид зориулсан удирдамж нь гишүүдийг өөрсдөдөө болон бусдад сүнслэг болоод материаллаг байдлын хувьд бие даахад туслах сургаалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хэдэн минут гарган Тэргүүн Зөвлөлийн захидлыг уншиж, танай гадас (дүүрэг), тойрог (салбар)-ийн гишүүдийн бие даасан байдлаас хүлээн авч болох амлагдсан адислалуудын талаар суралц.