Doctrine and Covenants 2025
12-р сарын 22–28: “Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг”: Христийн мэндэлсний баяр


“12-р сарын 22–28: ‘Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Мариа ба нялх Есүс

Христийн төрөлтийг зэс болон хар бор будгаар дүрсэлсэн зургийн хэсгээс, Ж.Көрк Ричардс

12-р сарын 22–28: Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг

Христийн мэндэлсний баяр

Бошиглогч Иосеф Смит: “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босож ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм” гэж заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, [2011] 59). 160 гаруй жилийн дараа энэхүү мэдэгдэл Тэргүүн зөвлөл, Арван төлөөлөгчийн чуулгад Аврагчийн мэндэлсний 2000 жилийн ойгоор хүндэтгэн туурвисан “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг хэвлэхэд сүнслэгээр нөлөөлсөн юм. (Рассэлл М.Нэлсоны “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь” захиасыг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү).

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдөөр дамжин үргэлжлэн ирсээр байгаа илчлэлтийн адислалд баясдаг. Бид тэдний сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөө, сэрэмжлүүлэг, урамшууллын үгсэд талархдаг. Гэвч бүхнээс илүүтэй Христийн мэндэлсний баярын үеэр бид жилийн турш Есүс Христийн талаарх тэдний хүчирхэг гэрчлэлээр адислагддаг. Эдгээр нь чадварлаг зохиолч, уран илтгэгчийн сайхан үгс эсвэл судар судлаачийн бодлоос хамаагүй илүү юм. Энэ нь “бүх дэлхийд Христийн нэрийн тусгай гэрчүүд болж үйлчлэхээр” (Сургаал ба Гэрээ 107:23) Бурханаар сонгогдсон, дуудагдсан, эрх мэдэл олгогдсон хүмүүсийн үгс юм.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

“Ийм хүчтэй нөлөөг өөр хэн ч үзүүлэхгүй.”

Та “дэлхий дээр амьдарч байсан болон хойшид амьдрах бүх хүнд [Есүс Христийнх шиг] ийм хүчтэй нөлөөг өөр хэн ч үзүүлэхгүй юм” хэмээх мэдэгдлийг дэмжиж юу хэлэх вэ? Аврагчийн хүчтэй нөлөөг гэрчлэх шүлгүүдийг “Амьд Христ”-ээс хайж ол. Их Эзэн таныг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Христийн шашин шүтлэггүй хэн нэгэн танаас Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг шалтгааныг асуусан гэж бодъё. Та хэрхэн хариулах байсан бэ? Энэ асуултыг эргэцүүлэн “Амьд Христ” мэдэгдлийг уншиж, өөрт төрсөн бодол, мэдрэмжийг бичнэ үү.

Мөн “Why We Need a Savior” (видео)-г Gospel Library-аас үзнэ үү.

2:15

Why We Need a Savior

“Тэрээр булшнаас босож ирсэн.”

Амьд Христ” мэдэгдэлд төлөөлөгчид амилсан Их Эзэн гурван удаа үзэгдсэнийг дурдан, Аврагчийн амилалтын талаар гэрчилдэг (тавдугаар догол мөрийг үзнэ үү). Эдгээр айлчлалын талаарх зарим тэмдэглэлийг Иохан 20; 3 Нифай 11; Иосеф Смит—Түүх 1:14–20 дээрээс унш. Та эдгээр үзэгдлийн үед Аврагчийн хэлсэн үг, үйлдлээс Түүний талаар юу сурч мэдэж болох вэ?

Аврагчид төвлөр. “‘Амьд Христ’-ийг залбирч унших нь Матай, Марк, Лук, Иохан нарын болон Мормоны Номын бошиглогчдын гэрчлэлийг уншихтай адил байдаг. Энэ нь та нарын Аврагчид итгэх итгэлийг нэмэгдүүлж, Түүн дээр төвлөрөхөд тусална” (M.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

“Түүний санваар, Түүний Сүм сэргээгдсэн.”

Энэ жил та Сургаал ба Гэрээг судлах явцдаа Аврагчийн “санваар, Түүний Сүм [хэрхэн] сэргээгдсэн” талаар илүү ихийг олж мэдэх боломжтой байсан. Аль сэргээгдсэн үнэн эсвэл зарчим таны хувьд онцгой утга учиртай вэ? Сэргээлтийн талаар заадаг дараах судруудаас заримыг нь уншиж болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 1:17–23; 13; 20:1–12; 65; 110; 112:30–32; 124:39–42; 128:19–21. Сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүд танд Есүс Христийг таньж мэдэн, хайрлахад хэрхэн тусалдаг талаар тунгаан бод.

“Тэрбээр нэгэн өдөр дэлхий дээр эргэж ирэх болно.”

Христийн мэндэлсний баяр бол Есүс Христийн мэндэлсэн өдрийг эргэн дурсах, Түүний дахин ирэх өдрийг хүсэн хүлээх цаг үе юм. Та “Амьд Христ”-ийн сүүлээсээ хоёр дахь догол мөрөөс Түүний эргэж ирэх талаар юу мэдэж авсан бэ? “Хүн зон баярла,” “Энэ бүхэн шөнө дунд болсон” (Дуулал, д. 107, 113) зэрэг Христийн Хоёр дахь ирэлтийн талаар заадаг Христийн мэндэлсний баярын дууллуудын шүлгийг уншиж, тэдгээрийг дуулж эсвэл сонсож болох юм.

семинарын шигтгээ зураг
“Тэр бол дэлхийн гэрэл, амьдрал, итгэл найдвар.”

Амьд Христ”-ийн сүүлийн догол мөр дээрх Аврагчид өгсөн алдар нэр, тодотголыг тэмдэглэж ав. Тэдгээрийн заримыг судлах цаг гарга. Жишээ нь:

Гэрэл: Есүс Христ ямар арга замаар танд гэрэл болдог вэ? Та Түүний танд өгдөг гэрлийг төлөөлсөн зураг зурж эсвэл ямар нэг зүйлийн зургийг дарж болох юм. Түүний гэрлийг хуваалцах ямар сүнслэг сэдэл танд төрж байна вэ? (Мөн Иохан 8:12; 3 Нифай 18:24; Сургаал ба Гэрээ 50:24-ийг үзнэ үү.)

Амьдрал: Яагаад амьдрал гэдэг үг нь Есүс Христийг тодорхойлоход тохирсон үг гэж та бодож байна вэ? Ямар байдлаар Тэр танд амьдрал бэлэглэдэг вэ? Түүнгүйгээр мөн Түүний сайн мэдээгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ? (Мөн Иохан 10:10; 1 Коринт 15:19–23; Сургаал ба Гэрээ 66:2-ыг үзнэ үү.)

Найдвар: Есүс Христийн болон Түүний сайн мэдээний улмаас та юунд найддаг болсон бэ? Ирээдүйдээ итгэл, найдвараа алдсан хэн нэгнийг та мэдэх уу? Та Есүс Христэд найддаг талаар тухайн хүнтэй хэрхэн хуваалцаж болохоо тунгаан бод. (Мөн Ром 8:24–25; Ифер 12:4; Моронай 7:41-ийг үзнэ үү.)

Мөн Topics and Questions дахь “Jesus Christ”-ийг Gospel Library-аас үзнэ үү.

Есүс Христ

“[Түүний] зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя.”

Амьд Христ”-д төлөөлөгчид Аврагчийг Тэнгэрлэг Эцэгийн өгсөн “бэлэг” гэж хэлдэг. “Амьд Христ” мэдэгдэл дээрээс ойлгосон зүйлс дээрээ тулгуурлан та дараах өгүүлбэрийг гүйцээгээрэй. “Есүс Христээр дамжуулан Бурхан надад … бэлгийг өгсөн.” Та энэ бэлгийг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд юу хийж болох тухай тунгаан бод.

Амьд Христ”-ийг судлах нь Аврагчид итгэж, Түүнийг хайрлахад хэрхэн нөлөөлсөн бэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны “Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг” захиасыг (Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2018 оны 12-р сарын 2) Gospel Library-аас; “Excerpts from ‘The Living Christ: The Testimony of the Apostles’” (видео)-г ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

2:46

Excerpts from "The Living Christ: The Testimony of the Apostles"

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 03

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Есүсийн төрөлтийг тэмдэглэхийн тулд би “[өөрийн] гэрчлэлийг өргөж” чадна.

  • Амьд Христ” мэдэгдлийг хүүхдүүдэд танилцуулах арга замуудын талаар бод. Магадгүй та гарчгийн Христ гэдэг үг мөн Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн гарын үсэг рүү тэдний анхаарлыг хандуулж болох юм. Та тэдэнд энэ нь Христийн талаарх дэлхийтэй хуваалцахыг хүссэн тэдний гэрчлэл гэдгийг тайлбарлаж өгч болно.

  • Хүүхэд бүрд “Амьд Христ” мэдэгдлээс нэг хэллэг өгөөд, үүний тухай зураг хайж олох эсвэл зурахыг тэднээс хүс. Дараа нь тэдэнд “Амьд Христ” мэдэгдлээс тухайн хэллэгийг олоход тусалж болно. Та тэдгээр зураг, хэллэгийг эмхэтгэн нийлүүлж, бүр ном болгож болно.

  • Та нар Есүс Христийн талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Та нар Аврагчийн зургийг хоорондоо дамжуулангаа Түүний талаар мэддэг зүйлсээ ээлжлэн хуваалцаж болох юм (“Амьд Христ”-д заасан үнэнүүдийн талаар байж болно).

Есүс Христийн төрөлт

“Тэрээр сайныг үйлдэж явсан.”

  • Та Амьд Христ-ийн хоёр дахь догол мөрийг уншихдаа Есүсийн хийсэн зарим зүйлийн талаар тэдэнтэй ярилц. Мөн та нар Аврагчийн амьдралынх нь зургуудыг үзэж болно (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас болон Сайн мэдээний уран зургийн цуглуулгыг үзнэ үү). Уг зурган дээр Аврагч юу хийж байгаа талаар ярихад хүүхдүүдийг урь. Бид Түүнтэй адилаар бусдад хэрхэн үйлчилж чадах вэ? Gospel Library дахь “Дэлхийг гэрэлтүүл” видеонуудаас санаа авч болно.

“Тэр бол дэлхийн гэрэл, амьдрал, итгэл найдвар.”

  • Аврагч төрснөөр дэлхийд ирсэн гэрэл, амьдрал, итгэл найдварын тухай өгүүлсэн “Ай, бяцхан хот Бетлехем минь” (Дуулал, д. 114) зэрэг Христийн мэндэлсний баярын дууллуудыг олоход хүүхдүүдэд тусал. Дууллуудыг хамтдаа дуулж, Есүс хэрхэн гэрэл, амьдрал, итгэл найдварыг тэдний амьдралд авчирсан талаар хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

“Зүйрлэшгүй бэлэг болох тэнгэрлэг Хүүгийнх нь төлөө Бурханд талархал өргөе.”

  • Бид Есүс Христийн ачаар ямар бэлгүүдийг хүлээж авсан бэ? Хамтдаа “Амьд Христ” мэдэгдлийг уншиж, эдгээр бэлгийг хайж ол эсвэл “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Аврагчийн тухай дууг дуул. Дараа нь хүүхдүүд тэдгээр бэлгийг төлөөлөх бэлгүүдийг боож болно. Христийн мэндэлсний баярын өдрөөр Аврагчийг болон Түүний бидэнд өгсөн бэлгүүдийг дурсан санахын тулд боосон бэлгүүдээ задлахыг хүүхдүүдээс хүс.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.