“12-р сарын 8–14: ‘Бид итгэдэг’: Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Бүх зөв зохистой эрэгтэй гишүүнд зургийн хэсгээс, Эмма Аллэбэс
12-р сарын 8–14: “Бид итгэдэг”
Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2
Иосеф Смитийн Анхны үзэгдлээс хойш Бурхан Өөрийн Сүмийг илчлэлтээр дамжуулан удирдсаар ирсэн. Зарим тохиолдолд илчлэлтэд Сүмийн бодлого, үйл ажиллагааны өөрчлөлтийг хамруулж байв. Албан тунхаг 1, 2 нь ийм төрлийн илчлэлтийг мэдүүлдэг ба нэг нь олон эхнэр авах ёсыг эцэслэхэд чиглэсэн бол нөгөө нь санваарын адислалыг арьс өнгөнөөс үл хамааран бүх хүнд боломжтой болгосон. Иймэрхүү өөрчлөлтүүд нь үнэн бөгөөд амьд Бурханаар удирдуулдаг, үнэн бөгөөд амьд бошиглогчтой, “үнэн бөгөөд амьд сүмтэй” (Сургаал ба Гэрээ 1:30) байхын утга учрын нэг хэсэг юм.
Мөнхийн үнэн өөрчлөгддөггүй ч бидний ойлголт өөрчлөгддөг. Заримдаа илчлэлтүүд нь үнэнд ахиу гэрлийг тусгадаг. Итгэлийн тунхаг нь энэхүү нэмэлт ойлголт өгөх үүргийг гүйцэтгэдэг. Сүм мөнхийн үнэн дээр хөдөлшгүй суурилсан бөгөөд “Их Эзэний хүссэний дагуу, хүмүүний үрсийн нөхцөл байдлуудын дагуу түүний нигүүлсэлд нийцүүлэн” (Сургаал ба Гэрээ 46:15) цар хүрээгээ тэлж өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9).
Гэр оронд болон сүмд суралцахад зориулсан санаа
Итгэлийн тунхаг сэргээгдсэн сайн мэдээний үндсэн суурь үнэнийг агуулдаг.
Итгэлийн тунхгийг судлах дараах арга барилыг хэрэгжүүл. Итгэлийн тунхгийн хэсэг бүрд зориулан итгэдэг зүйлсийнхээ талаар тайлбарлах “богино хичээл” бэлтгэ. Таны богино хичээл итгэлийн тунхгийн заадаг үнэний дагуу амьдрах тухай холбогдох судар, зураг, сүмийн дуулал эсвэл хүүхдийн дуу, хувийн туршлагыг багтаасан байж болно.
Эдгээр үнэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань ямар өөрчлөлт оруулдаг вэ? Итгэлийн тунхаг таны сайн мэдээг судлах арга барилыг хэрхэн сайжруулсан эсвэл сайн мэдээг бусадтай хуваалцахад хэрхэн тусалсан бэ?
Мөн Guide to the Scriptures дэх “Articles of Faith”-ийг Gospel Library-аас; Л.Том Пэрригийн “Итгэлийн тунхаг дахь сургаал ба зарчмууд” захиасыг 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит номын “38-р бүлэг: Вэнтвөртийн захидал” (2011)-ыг х. 493–506-аас үзнэ үү.
Итгэлийн тунхаг 1:9; Албан тунхаг 1, 2
Есүс Христийн Сүм илчлэлтээр удирдагддаг.
“Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9). Энэхүү зарчмыг бодох явцдаа Албан тунхаг 1, 2-ыг эргэн харж, үргэлжлүүлэн ирэх илчлэлтэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж буй үг, хэллэгийг хайж ол. Эдгээр илчлэлт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Эдгээр нь Тэнгэрлэг Эцэгийн хаант улсын ажлыг урагшлуулахад хэрхэн тусалсан бэ?
Та Сүмийг “Бүхнийг Чадагч Бурханы нөлөөллөөр” удирдуулж байгаа ямар нотолгоог харж байна вэ? (Албан тунхаг 1). Та сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиаснуудаас нэг эсвэл хоёрыг эргэн харж, Их Эзэн Өөрийн Сүмийг болон таныг хэрхэн чиглүүлж байгааг олж мэд. Сүмийн ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн захиаснаас эхлэн унших нь сайхан санаа байж болох юм.
Танд эсвэл таны хайртай хэн нэгэнд Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан заадаг зүйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй үед та юу хийж чадах вэ? Яагаад та бошиглогч байгаад талархдаг вэ?
Мөн Амос 3:7; 2 Нифай 28:30-ийг болон Аллэн Д.Хэйнигийн “Хожмын үеийн амьд бошиглогч” захиасыг 2023 оны 5-р сарын Лиахонагийн х. 25–28-аас; Topics and Questions дахь “Prophets”-ийг Gospel Library-аас; “Бурхан минь, бошиглогч дуудсанд талархъя” дууг Дуулал номын д. 12-оос үзнэ үү.
Бурханы ажил урагшлах ёстой.
“Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгээс авсан хэсэг”-т (Албан тунхаг 1-ийн төгсгөлд) олон эхнэр авах ёсыг Их Эзэн эцэслэсэн талаар бошиглогч ямар ямар шалтгаан хэлсэн бэ? Энэ нь танд Бурханы ажлын талаар юу зааж байна вэ?
Албан тунхаг 1-ийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “The Messenger and the Manifesto” in (Revelations in Context, 323–331); Topics and Questions дахь “Plural Marriage and Families in Early Utah”-ийг Gospel Library-аас үзнэ үү.
Вилфорд Вүдрафф, Х.Е.Питэрсон
Би төгс ойлголтгүй байсан ч Их Эзэнд итгэж чадна.
Удаан хугацааны турш санваарын томилгоо болон ариун сүмийн ёслолууд африк гаралтай Сүмийн гишүүдэд боломжгүй байсан нь ямар шалтгаантайг бид мэдэхгүй. Хар арьстай хожмын үеийн гэгээнтнүүд энэ бодлогын талаарх хариулагдаагүй хэцүү асуултуудтай тулгарч байсан ч Их Эзэнд итгэн (Сургаалт үгс 3:5), насан туршдаа Түүнд итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэдний итгэлтэй байдал, туулсан зүйлсийн талаар суралцах нь танд сүнслэгээр нөлөөлж болно. history.ChurchofJesusChrist.org вэбсайт дахь тэдний талаарх мэдээллүүд:
-
“In My Father’s House Are Many Mansions” (story of Green Flake)
-
“You Have Come at Last” (story of Anthony Obinna)
-
“Break the Soil of Bitterness” (story of Julia Mavimbela)
-
“I Will Take It in Faith” (story of George Rickford)
-
“Эрт дээр үед амлагдсан өдөр” (Жосеф В.Б.Жонсоны түүх)
Та Албан тунхаг 2-ыг уншихдаа, Сүмийн бодлого журмыг удирдан чиглүүлдэг Их Эзэний арга барилын талаар юу ойлгож авсан бэ? Хэдий төгс ойлголтгүй байсан ч гэсэн хэрхэн Их Эзэнд итгэж сурсан талаараа тунгаан бод.
Түүнчлэн 2 Нифай 26:33-ыг болон “Witnessing the Faithfulness” in Revelations in Context-ийг х. 332–342-оос; Topics and Questions дахь “Race and the Priesthood”-ийг Gospel Library-аас; Ахмад Корбиттын “A Personal Essay on Race and the Priesthood” part 1–4-ийг BeOne.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
“Би мэдэхгүй” гэж хариулах нь хэвийн зүйл юм. Та зааж буй хүмүүсийнхээ сайн мэдээний талаар асууж байгаа ямар ч асуултад хариулахаар хичээх ёстой ч Их Эзэн танаас бүх зүйлийг мэдэхийг шаарддаггүй. Яаж хариулахаа мэдэхгүй байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөр. Тэгээд суралцагчдыг илчлэгдсэн сургаал руу чиглүүлж, мэддэг зүйлийнхээ талаар чин сэтгэлийн гэрчлэлээ хуваалц.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Бид Есүс Христийн сайн мэдээнд итгэдэг.
-
Итгэлийн тунхгийн нэг эсвэл түүнээс олон хэсгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслах сүмийн дуулал эсвэл хүүхдийн дууг олж дуул. Тэд дуулал болон дууг сонгоход тань тусалж магадгүй. Эдгээр дуу Итгэлийн тунхагтай хэрхэн холбогдож болохыг олж харахад нь хүүхдүүдэд тусал.
-
Та Есүс Христийн сайн мэдээ мөн Түүний Сүмийн талаар хүмүүсийн асууж болох цөөн асуултыг хүүхдүүдтэй хамт бичиж болох юм. Дараа нь та Итгэлийн тунхгийг ашиглан эдгээр асуултад тэдэнтэй хамт хариулж болно. Бидэнд сайн мэдээний талаар асуулт гарч ирэхэд бид хаана хандаж болох вэ?
Итгэлийн тунхаг 1:9; Албан тунхаг 1, 2
Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчоороо дамжуулан удирддаг.
-
Та хүүхдүүдэд Итгэлийн тунхгийн 9-р хэсгийг ойлгоход туслахын тулд тэдэнд амьд бошиглогчийн тухай хэд хэдэн судар, зураг (эсвэл сүүлийн үеийн чуулгануудын Лиахонагийн дугаар) өгч болох юм. Таныг “Бурханы илчилсэн бүгдэд” гэсэн үгсийг унших үед судруудаа дээш өргөж, харин “Эдүгээ Түүний илчилж буй бүгдэд” (Итгэлийн тунхаг 1:9) гэсэн үгсийг унших үед зураг болон сэтгүүлүүдийг дээш өргөхийг тэднээс хүс. Яагаад бидэнд эрт, эдүгээ цагийн бошиглогчид аль аль нь хэрэгтэй вэ?
-
Хоол, тоглоом зэрэг ямар нэг зүйлийг хийх заавруудтай адилаар бошиглогчдын үгс биднийг хэрхэн удирдан чиглүүлдэг талаар хүүхдүүд суралцах боломжтой юм. Та үүнийг бошиглогчдоороо дамжуулан Есүс Христийн бидэнд өгдөг заавруудтай харьцуулж болно. Өнөө үеийн бошиглогчоороо дамжуулан Их Эзэн бидэнд өөр ямар зүйлийг заасан бэ?
Бурхан Сүмээ удирдахын тулд бошиглогчдыг дууддаг.
Бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн тааллыг мэдэхэд бидэнд тусалдаг.
-
Эртний судрууд орчин цагийн илчлэлтүүдтэй хэрхэн холбогддогийг ойлгох нь Албан тунхгийг ойлгоход хүүхдүүдэд тусална. Ямар судар Албан тунхаг 1-тэй холбоотой (олон эхнэртэй байх ёсыг эцэслэсэн тухай) мөн ямар судар Албан тунхаг 2-той холбоотойг (санваарын болон ариун сүмийн адислалыг арьс өнгөнөөс үл хамааран бүх хүн хүртэх боломж олгосон тухай) олж тогтоохын тулд тэднээс Үйлс 10:34–35, Иаков 2:27–30-ийг уншихыг хүс. Их Эзэн Өөрийн тааллыг эртний болон орчин үеийн бошиглогчдоор дамжуулан илчилдэг талаар гэрчлэлээ хуваалц.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.