Doctrine and Covenants 2025
12-р сарын 15–21: “Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”: Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг


“12-р сарын 15–21: ‘Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг’: Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ирээд, Намайг дага—Гэрт болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Гэр бүл

12-р сарын 15–21: “Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг

Бид бүр төрөхөөсөө өмнө тэнгэрлэг эцэг эхийнхээ гэр бүлийн нэг хэсэг байсан. Энэ загвар дэлхий дээр ч үргэлжилдэг. Дэлхий дээрх гэр бүлүүд өөрсдийн бүх боломжоор тэнгэр дэх төгс загварыг дуурайх зорилготой.

Дэлхийн гэр бүлүүд өв тэгш эсвэл бүр тогтвортой байна гэсэн баталгаа байхгүй нь мэдээж. Гэвч ерөнхийлөгч Хэнри Б.Айринг гэр бүлүүд “тэнгэрт мэдэрч байсан хайртай нь хамгийн ойр дөхөж очих эцэг эхийн хайраар Бурханы хүүхдүүдийг дэлхийд угтан авах хамгийн сайхан боломжийг өгдөг” гэж заасан (“Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Гэр бүлүүд төгс бус бөгөөд хортны дайралтад өртөнө гэдгийг мэдэж байсан учраас Бурхан Өөрийн Хайртай Хүүг биднийг гэтэлгэж гэр бүлүүдийг маань эдгээхээр илгээсэн. Мөн Тэрээр хожмын үеийн бошиглогчдоо гэр бүлүүдийг хамгаалж, хүчирхэгжүүлэх тунхагтай хамт илгээсэн. Хэрэв бид бошиглогчдыг даган, Аврагчид итгэж; хэдийгээр мөнх бус гэр бүлүүд тэнгэрлэг төгс байдалд хүрэхгүй ч гэсэн гэр бүлүүдэд энэ дэлхийд болон тэнгэрт ч найдвар байгаа.

судлах дүрс

Гэр оронд болон сүмд суралцахад зориулсан санаа

семинарын дүрс
“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.”

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” гэр бүлийн тухай гэдэг нь тодорхой. Гэхдээ үүнд Бурханы авралын төлөвлөгөөний талаар эн тэнцүүхэн заадаг. Тунхгийг судлах нэг арга зам болгож, жижиг цаасан дээр мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, мөнх бус байдлын дараах амьдрал гэсэн хэллэгүүдийг бичээд, тунхгийн хэсгүүдийн сэдэв бүрийн талаар зааж байгаа зүйлийг жагсаан бич. Та энэ арга барилаар тунхгийг судлахдаа юуг ойлгож авсан бэ? Энэ нь танд гэрлэлт, гэр бүл яагаад Бурханы төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг болохыг ойлгоход хэрхэн тусалсан бэ? Тунхаг дахь үнэнүүд амьдралд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Олон шалтгаанаас болоод гэр бүлтэй болох, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх талаар айдастай байдаг хүмүүс олон бий. Нэг найз тань би хэзээ ч гэрлэж эсвэл гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна гэж хэлбэл та юу гэж хариулах вэ? Та найздаа Бурханы төлөвлөгөөнд итгэж найдахад нь туслах ямар нэг зүйлийг тунхгаас хайж олж өгч болох юм.

Танаас хэн нэгэн эсвэл та өөрөөсөө асууж болох нэг асуулт нь “Миний гэр бүлийн нөхцөл байдал гэр бүлийн тунхгийн агуулгатай тохирохгүй байвал яах вэ?” зэрэг асуулт юм. Та дараах хоёр хэсгээс бошиглолын зөвлөгөөг харж болно. Үүнд: Ахлагч Дийтр Ф.Угдорфын “Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм” (Лиахона, 2023 оны 5-р сар, 55–59) хэмээх захиасны “Хүчит өөрчлөлт” гэсэн хэсэг мөн ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Why Marriage, Why Family” (Liahona, May 2015, 52) гэсэн захиасны сүүлийн дөрвөн догол мөр.

Сурч мэдсэн зүйл тань таныг юу хийхэд сүнслэгээр өдөөсөн бэ?

Мөн Даллин Х.Өүксийн “Төлөвлөгөө ба тунхаг” захиасыг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; Topics and Questions дахь “Family” гэдгийг Gospel Library-аас үзнэ үү.

“Бидний [хүн] нэг бүр тэнгэрлэг эцэг эхийн хайртай охин, хүү юм.”

Бид гэр бүлийн тунхгийг гэр бүлийн амьдралд зориулсан удирдамж гэж боддог. Мөн энэ нь бидний тэнгэрлэг гэр бүл болон мөнхийн мөн чанарын тухай чухал үнэнийг заадаг. Бид бүгдээрээ энэ гэр бүлийн нэг хэсэг гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ? Энэ үнэн таны сонголтуудад хэрхэн нөлөөлдөг вэ?

Мөн “Би Бурханы хүүхэд” дууг Хүүхдийн дуу номын д. 157-оос үзнэ үү.

“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.”

Гэр бүлийн тунхгийн зургаа, долоодугаар догол мөрийг “гэр бүл аз жаргалд хүрэх” загвар гэж бод. Эдгээр догол мөрийг уншаад, “аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлийн” зарчмуудыг тодорхойл. Та өөрийн эсвэл бусдын гэр бүлийн амьдралаас эдгээр зарчмыг харуулсан үлгэр жишээнүүдийг бодож болох юм. Эдгээр нь Есүс Христийг гэр бүлийнхээ амьдралын суурь болгоход хэрхэн тусалж болох вэ?

Дараа нь та хүчирхэгжүүлэхийг хүсэж байгаа гэр бүлийнхээ харилцааны талаар бод. Аврагчийн тусламжтайгаар тодорхой төлөвлөгөө гаргаж, хүлээн авсан бодол, мэдрэмжээ дага.

Мөн Л.Витни Клэйтоны “Хамгийн сайхан гэр орон” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Хүүхдүүддээ уншиж өгч буй эцэг

Эцэг эх нь хүүхдүүдээ хайраар, зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлэх ёстой.

“Итгэл хүлээсэн иргэд … та бүхнийг … гэр бүлийг бэхжүүлэн … хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна.”

Гэр бүлийн тунхгийн сүүлийн догол мөр нь үйлдэх нэг дуудлагыг багтаадаг. Энэ дуудлагад хэрхэн хариулах талаар эргэцүүлэхэд тань тунхгийн гарчгийг унших нь тус болж болох юм. Тухайлахад, тунхаг гэж юу вэ? Энэ үг уг материалын талаар ямар мэдээлэл өгч байна вэ? Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг гэр бүлийн тухай тунхгийг дэлхийд зориулан гаргахад тэнцэхүйц болгосон зүйл юу вэ? Мөн та тунхгийн гол захиаснууд юу юу болохыг жагсаан бичиж болно. Та эдгээр захиасыг амьдралдаа, гэр орондоо, хүрээлэл дундаа хэрхэн таниулах вэ?

Мөн Бонни Л.Оскарсоны “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид” захиасыг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; “Defenders of the Faith” (видео)-г Gospel Library-аас үзнэ үү.

6:56

Defenders of the Faith

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 02

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүл чухал.

  • Бүх хүнд хэлэхийг хүсдэг маш чухал зүйлсийнхээ талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхгийн нэг хувийг хүүхдүүдэд үзүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн хувьд гэр бүл ямар чухал болохыг бидэнд хэлэхийн тулд бошиглогч, төлөөлөгчид үүнийг бичсэнийг тайлбарла. Яагаад Түүнд гэр бүлүүд тун чухал байдаг вэ? (мөн “What Is the Purpose of Family?” видеог үзнэ үү [ChurchofJesusChrist.org]).

    1:19

    What Is the Purpose of Family?

  • Гэр бүлийн тунхгаас бид бүгдээрээ мэдэх ёстой гэж үзэж буй зүйлээ хүүхдүүдтэй хуваалц. Эдгээр үнэний талаар бодол санаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Эдгээр зүйлийг мэддэггүй байсан бол бидний амьдрал хэр өөр байх байсан бэ? Мөн та нар “Би Бурханы зааснаар амьдарна” зэрэг тунхаг дахь үнэнүүдтэй холбоотой дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 86).

  • Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Төлөвлөгөө ба тунхаг (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган) хэмээх захиасныхаа 4-р хэсэгт гэр бүлийн тунхгийг хэрхэн бичсэн тухайгаа өгүүлсэн байдаг. Та хүүхдүүдтэйгээ хамт түүний тайлбарыг эргэн харж, Их Эзэнийг үйлчлэгчдэдээ гэр бүлийн талаарх эдгээр үнэнийг заахад сүнслэгээр өдөөсөн явдалд яагаад талархдагаа хэл.

  • Гэр бүлийн тунхаг дээрх үнэнүүдийг дүрсэлсэн (эсвэл заримыг нь зурахад урь) зургийг хүүхдүүдэд үзүүл. Эдгээр нь ариун сүм, хамтдаа залбирч эсвэл тоглож байгаа гэр бүл мөн гэрлэж буй хос байж болно. Дараа нь гэр бүлийн тунхгаас зургуудтай холбоотой өгүүлбэрүүдийг хүүхдүүд олж болно. Итгэлийн тунхагт Их Эзэн эдгээр үнэний талаар юу заадаг вэ?

Хүүхдүүдтэйгээ хамт буй эмэгтэй

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

Мэдрэмжтэй бай. Гэр бүлийн тунхагт заасан үнэнүүдийг заахдаа энэ тунхагт дүрсэлсэн төгс гэр бүлд амьдардаггүй олон хүүхэд байгааг анхаар. Хэрхэн тэднийг дэмжиж, тэдэнд урам зориг өгөх талаар бодож үз.

Би бол “Тэнгэрлэг Эцэг эхийн хайртай сүнслэг охин, хүү юм.”

  • Та нар “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2) дууг хамт дуулахдаа аль нэг хүүхэд рүү бөмбөг шидээд, “би [хүүхдийн нэр] гэдэг Бурханы хүүхдийг мэднэ” гэж хэл. Дараа нь тэр хүүхэд бөмбөгийг өөр нэг хүүхэд рүү шидэн, тухайн хүүхдийн нэрийг дурдан ижил өгүүлбэрийг хэлнэ. Хүүхдүүдэд гэр бүлийн тунхгаас “тэнгэрлэг эцэг эхийн хайрт сүнслэг хүү, охин” гэсэн хэллэгийг олоход туслан, энэ үнэний талаарх гэрчлэлээ хуваалц.

Есүс Христийг дагаснаар гэр бүлүүд аз жаргалтай байдаг.

  • Гэр бүлээ хүчирхэгжүүлэх тухай ярилцлагыг эхлэхийн өмнө бид шүдээ мөн бие махбодоо, эсвэл барилга байгууламжийг бат бөх, хүчтэй болгохын тулд юу хийдэг талаар хүүхдүүдтэйгээ ярилц. Дараа нь та тэдгээрийг хүчирхэг гэр бүлийг бий болгохтой адилтгаж болно. Гэр бүлийн тунхгийн долоодугаар догол мөрд байдаг, гэр бүлийн амьдралыг аз жаргал руу хөтөлдөг Христтэй адил байх зарчмуудыг олоход хүүхдүүдэд тусал (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.