СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Ахлагч Гилбэртийн явуулсан хэлэлцүүлэг


69:19

Хэлэлцүүлэг: Суралцагчдын оролцоог идэвхжүүлэх

Шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулганы онцгой цугларалт, 2025 оны 6-р сарын 12

Редакторын тэмдэглэл: Тодорхой болгохын тулд энэ бичвэрт бага зэрэг өөрчлөлт оруулсан.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Баярлалаа, ахлагч Мэрэдит. Үнэхээр хүчирхэг захиас байлаа. Ахлагч Мэрэдитийг мэдэхгүй хүмүүс түүний хүч, итгэл үнэмшлийг мэдэрч байгаа байх. Би түүнийг пиклболын талбай дээр харж байсан. Христэд итгэгч тамирчдын хороог хуваарилалтаа эргэн харах байх гэж бодож байна.

Удахгүй би өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвийг танилцуулна. Бас би ахлагч Мэрэдитийн хэлснийг дурдмаар байна. Бидний хэрхэн заах нь чухал. Түүний хэлсэн үгээс энэ нь тодорхой байна. Үр дүнтэй багш суралцагчдын маань амьдралд төдийгүй сурах арга барилд маш их өөрчлөлт авчирдаг гэдгийг бид бүгдээрээ мэддэг шүү дээ. Харин бид үүнийг яаж хийх нь үнэхээр чухал. Ахлагч Кристоффэрсон өчигдөр орой үүнийг эш татаж, ахлагч Мэрэдит энэ талаар өнөөдөр дахин дурдсан.

Бид та нараас Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Хичээнгүйлэн суралцахад урь” хэсгийг уншиж эргэцүүлэн, энэхүү цуврал семинарт ирэхийг хүссэн билээ. Энэ [хэсэгт] биднээс суралцах үүрэг хариуцлага хүлээхэд суралцагчдыг урих талаар нэлээн их шаарддаг.

Та нарын зарим нь энэ түүхийг өмнө нь сонсож байсан байх, тиймээс хүлцэл өчье. Манай коллежийн өрөөний найз надад “Кларк, би чиний түүхүүдэд дуртай. Гэхдээ эхний тав, зургаан удаад бол сонсоход дажгүй шүү” гэж ёжилдог байж билээ. Харин энэ түүх надад ихийг заасан учраас би хуваалцмаар байна. Бас би хичээл зааж байхдаа гаргасан нэг алдааныхаа тухай хуваалцана. Массачусэттсийн Кэмбрижэд байх Чарлэз зочид буудлын гурав дахь өрөө болгонд самбар дээр өөрийгөө зурж байгаа профессорын зураг өлгөөтэй байдаг. Зургийн доор “Профессор өөрийнхөө лекцэд дуртай” гэж бичсэн байдаг ба тэрээр оюутнуудад зориулж өөрийгөө дахин дахин зурж байгаа нь тэр юм. Заримдаа бид хайраар, чин зүрхнээсээ суралцагчдаа хайрладаг учраас өөрсдөд маань гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг ч тэдэнд үйлдэж, суралцахад нь саад болдог зүйлсийг хуваалцахыг хүсдэг.

Яг үүнтэй адилхан, би амьдралынхаа дөрвөн жилийг нэг сэдвийг судлахад зарцуулж байснаа санаж байна. Харвардын Бизнесийн сургуульд хичээлийн материал болгон ашигладаг Knight Ridder гэдэг компанийн талаарх кэйс судалгааг би бичсэн юм. Өөрийн минь бичсэн уг кэйс судалгааг миний багшилсан эхний жилд найман өөр багш заасан. Жилийн эцэст бид уг судалгаа бусад судалгаатай харьцуулахад ямархуу байсан талаар мэдээлэл авдаг. Боловсруулсан мэдээллийг харахад, миний заасан ангийн оюутнууд улирлын хамгийн муу хоёр судалгааны нэгээр миний судалгааг нэрлэсэн байв. Харин бусад багшийн заасан ангид энэ нь эхний 5-д орсон байсан.

Юу болсон гэсэн үг вэ? Дөрвөн жил судалж бичсэн судалгаа маань яагаад миний заасан оюутнуудаас сүүлээсээ нэг, хоёрт гэсэн үнэлгээ аваад, бусад багшийн оюутнуудаас эхний тавд үнэлэгдсэн юм бол? Асуудал нь юунд байна гэж та нар бодож байна? Энд сууж байгаа оролцогчдоос асууя, та нар юу болсон гэж бодож байна? Микрофон байгаа үгүйг мэдэхгүй учраас би ойрхон хүмүүсээс асууя. Рөүзмэри, та хариулж болох уу? Өөрийнхөө судалгааг өөрөө заасан атал яагаад тийм муу үнэлэгдсэн юм бол? “Кларк ах аа, та муу багш учраас” гэж битгий хэлээрэй.

2 дахь эгч (Рөүзмэри): Магадгүй та хэт их тайлбарлаад, тэдэнд бодох боломж олгоогүй байх.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Аан за, магадгүй та их тайлбарлаад, тэдэнд бодох боломж олгоогүй байх гэж Рөүзмэри хэллээ. Тийм ээ, нэг шалтгаан нь яах аргагүй энэ байсан. Өөр санал, бодлоо хэлэх хүн байна уу? Би юуг буруу хийснээс болж миний судалгаа тийм муу үнэлэгдсэн байж болох вэ? За. Тэр хойно. За. Браун ахад нэлээн сайн дасгал болж байх шиг байна даа.

3 дахь эгч: Магадгүй оюутнуудад хамаатай байгаагүй байх.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: За. Магадгүй оюутнуудад хамаатай байгаагүй байх. Эсвэл бүр илүү асуудалтай нь, миний үнэхээр чухал гэж сонгосон зүйл оюутнуудад хамаатай байгаагүй байх. Тэгтэл дараагийн улиралд нэг багш маань “Кларк, энэ судалгаа өөрөө өөрийгөө заачихдаг юм. Чи зүгээр л 3 сайн асуулт тавь. Чи өөрөө судалгаагаа улам төвөгтэй болгоод байх юм аа. Чи судалгааныхаа талаар хэтэрхий ихийг мэддэг болохоор л оюутнууд ойлгохгүй байгаа юм шүү дээ” гэдэг байгаа. Тэгээд би түүний хэлсэн заах төлөвлөгөөг жаахан бухимдангуй хэрэгжүүлтэл тэр даруй судалгаа маань шилдгүүдийн эгнээнд орж ирсэн юм даа.

Зарим үед бидний туршлага, мэдлэг оюутнуудыг суралцахад урих замд тээг болж байж болох юм. Гэхдээ энэ нь мэдлэгээ зааж, дамжуулж болохгүй гэсэн үг биш. Харин суралцагчдыг хичээнгүйлэн суралцахад урих ямар арга барилаар мэдлэгийг зааж дамжуулах вэ? Өнөөдөр “Бид суралцагчдыг суралцах үүрэг хариуцлага хүлээхэд хэрхэн урих вэ?” гэсэн сэдвээр энэ тал дээр мэргэшсэн 4 гайхалтай багшийг урьж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тиймээс би тэднийг энд надтай цуг суухыг урьж байна. Хүн тус бүрийг танилцуулъя.

Энд гарч ирээд, миний хажууд сууж байгаа хүн бол Кэйли Мэррилл. Тэр Юта мужийн Солт Лэйк Ситигийн Ийст Хаая дахь семинарын удирдагч. Түүний цаана БЯИС-ийн эртний судар судлалын профессор Жон Хилтон сууж байна. Цаад талд сууж байгаа нь БЯИС-ийн Сүмийн түүх, сургаалын профессор Жэнэт Эриксон. Цаана нь Айдахо дахь БЯИС-ийн шашны профессор Нэйт Питэрсон сууж байна.

Ингээд өнөөдрийн хэлэлцүүлгээ нээж, өчигдөр орой ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгийг эхлээд ярилцъя. Бид түүний үгийг сонсоод, энэ сэдвээр хэлэлцүүлэг явагдах юм байна гэж мэдсэн. Тэгээд бүлгээрээ ярилцаж бэлдсэн. Бас хэдхэн хормын өмнө ахлагч Мэрэдит суралцах үүрэг хариуцлага хүлээх, насан туршийн шавь байх хоёрын хоорондын шууд холбоо хамаарлын талаар ярилаа. Зүгээр нэг шавь биш, насан туршийн шавь байх.

Эриксон эгчээс эхэлье. Энэ асуултыг сонсоод та дээрх хоёр зүйлийг ямар холбоотой гэж бодсон бэ? Та өчигдөр оройн ахлагч Кристоффэрсоны үгээс юу сурсан бэ? Эдгээр нь бидний заах арга барилд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

Жэнэт Эриксон эгч: Баярлалаа, ахлагч Гилбэрт. Урам зоригоор дүүрэн багш нартай энд хамт байгаа маань гайхалтай байна. Намайг БЯИС-д багшилж эхлэхийн яг өмнөхөн чадварлаг багш, ахлагч Ричард Г.Скотт ирж, Боловсролын долоо хоногт илтгэл тавьсан юм. Тэгээд миний урьд нь ойлгоогүй, сонин содон зүйлийг хуваалцсан учраас би үүнийг тэр улирлын хичээлдээ хэрэгжүүлсэн. Тэрээр Их Эзэнээр, Түүний Сүнсээр дамжуулан заалгах эрмэлзэлтэй амьдрахын ач холбогдлын талаар ярьсан. Тийм ч учраас бид энд байгаа. “Багш суралцагчдаа идэвхтэй оролцоход урих бүрд мөн суралцагчийг хариулахаар гараа өргөх бүрд тэд Их Эзэн Есүс Христэд суралцах хүслээ илэрхийлж байдаг” гэж тэр хэлсэн. Өчигдөр орой би ахлагч Кристоффэрсоны сонгох эрхийн хүчний талаар ярихыг сонсоод, Айдахо дахь БЯИС-ийн саяхан болсон онцгой цугларалтын үеэр энэ гайхалтай багш уг хүч таны хэлснээр тэдэнд байдаг гэж заасныг саналаа, ахлагч Гилбэрт. Мөн бид Бурханы хүч, дайсны хүч, хувь хүмүүсийн дотор оршдог хүч зэргийг таньж мэдэх үедээ Их Эзэний хүчийг амьдралдаа оруулах хүсэлтэй байгаагаа харуулж, ийм боломжийг олгодог.

Их Эзэн Өөрөө өөрчлөх хүч учраас Түүнийг амьдралдаа оруулах хүсэлтэй байхад суралцагчдыг урихыг би хүсдэг. Тэр бол өсөж хөгжих хүч. Тэгэхээр энэ нь зуу зуун сая арга замаар тохиодог. Ерөнхийлөгч Пакэр гэрчлэл нь хуваалцаж байж бий болдог гэж хэлж байсан. Энэ үйл явцад бид Түүний ажлыг яаравчлуулах хүчийг өөрсдийн амьдралд мэдэрдэг ба Түүний өөрчлөх, хөрвүүлэх нөлөөллийг мэдэрч, энэ нь дараа нь бүр дүрэлзэн асдаг. Өчигдөр орой ахлагч Кристоффэрсоны хэлснээр, энэ нь Есүс Христийг болон Түүний нөлөөг амьдралдаа оруулах хүчийг идэвхжүүлдэг.

Би үүнийг хэрхэн үйлдэхийг одоо ч сурсаар байгаа. Ангид маань орж ирээд “Жэнэт, үүнийг хийгээд үз, тэрийг оролдоод үз” гэж зөвлөдөг зөвлөгчдөдөө би маш их талархдаг. Ямар ч тохиолдолд тэд намайг суралцагчдад сонгох эрхээ идэвхтэй эдлэх, өөрсдөө олж мэдэх, хичээлд оролцоход нь туслах зэрэг аргуудыг ашиглахад урьдаг, ингэснээр тэд Ариун Сүнсийг мэдэрч чадна. Тэднийг Ариун Сүнс амьдралд нь хэрэгтэй байгаа үнэнийг гүн гүнзгий, хувийн байдлаар гэрчлэхийг мэдрэх үед би ч мөн адил мэдэрдэг. Тэгээд энэ нь тэднийг өөрсдийн сонгох эрхийн дагуу үйлдэж, насан туршдаа шавь байх зам дээр чиглүүлдэг.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Гайхалтай. Та өөрөө үйлдэх болон сонгох эрхээ идэвхжүүлэх нь үүнтэй ямар нэг байдлаар холбоотой гэсэн үндсэн санааг хэллээ. Өөр хуваалцах хүн байна уу? Суралцах үйл явцдаа хариуцлага хүлээх нь яагаад насан туршийн шавийг бүтээдэг вэ? Хэн хариулах вэ?

III Жон Хилтон ах: Би суралцагчдадаа хааяа хэлдэг зүйрлэлээ хуваалцъя. Төгс зүйрлэл биш л дээ. Гэхдээ би боловсруулаагүй ноосны тасархай гаргаж ирээд “Энэ бол бидний өнөөдрийн ярилцаж байгаа судартай адил” гэж хэлье. Тэгээд би ер бусын хичээл зааж, гайхалтай бүх ойлголтыг хуваалцлаа гэж төсөөлье. Би та нарт маш их ноос өглөө. Сэвсгэр зөөлөн нь мэдрэгдэнэ. Та нар ноосыг толгой дээрээ тавиад, хаалгаар гарч яв. Салхи үлээж, ноос унана.

Харин суралцагч ноосыг самнаад, боловсруулбал яах бол? Тэд ноосыг ээрч утас болгоод, бас гадагш гарахад салхинд хийсэхээргүй ноосон хүрэм нэхэж болно.

Миний ажил бол боловсруулаагүй ноосыг тараах ажил биш шүү гэдгийг өөртөө сануулахын тулд л би энэ зүйрлэлийг хуваалцдаг. Би тэднийг хүрэмтэй болоосой гэж хүсдэг. Үүний тулд тэд өөрсдөө хөдөлмөрлөх ёстой.

Заримдаа бид хэлж байгаа зүйлдээ маш их ач холбогдол өгдөг. Багш нарын хувьд бидэнд хэлэх олон агуу зүйл байдгийг би мэддэг учраас энэ нь хэцүү байдаг. Гэхдээ суралцагчид үүнийг зүрх сэтгэлдээ үнэхээр шингээхийн тулд үйлдэх ёстой. Энэ нь тэдний тархинаас гарч, зүрх рүү нь орох ёстой. Суралцагчдадаа үйлдэхэд нь туслах нь тэдэнд Есүс Христийн насан туршийн шавь болоход туслах цорын ганц арга зам юм.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Тэгэхээр Жон, түүхий ноосноос илүү зүйл олж авахын тулд гагцхүү та биш, тэд яагаад боловсруулах ёстой вэ?

III Жон Хилтон ах: Яагаад гэвэл, үйлдэж байх явцдаа тэд өөрсдөө ойлгодог. Хэрвээ би зүгээр яриад л хэлээд л байвал ноосыг толгой дээр нь тавьж байгаатай адил. Багшийн хувьд энэ нь амархан. Өө, би үнэхээр мундаг зааж байна гээд л.

Зүгээр наагаад л. Тэдэнд наагаад л байна гэсэн үг. Гэвч [үүнийг] дотогшоо оруулахын тулд та үйлдэх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Аан за.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Нэйт—

Нэйт Питэрсон ах: Ахлагч Гилбэрт, яг үүнтэй холбоотой нэг зүйлийг ахлагч Кристоффэрсон маш тодорхой хэлж өгсөн, тийм ээ? Сонгох эрх ийм чухал ач холбогдолтой байна гэж хэн мэдэх билээ дээ? Энэ нь кинонд эхнээс нь авхуулаад дуустал цаана нь гараад байдаг тийм нэг дүртэй адилхан. Хэрвээ хариулт нь сонгох эрх юм бол энэ нь эхнээсээ л байсан гэж тэр хэлсэн. Сонгох эрх. Яг тийм. Өсөлт хөгжилт сонгох эрхийг шаарддаг, сонгох эрх үнэнийг шаарддаг. Би хичээл дээрээ үнэнийг заадаг байж болно.

Гэхдээ энэ бол Сатаны үнэн рүү дайрдаг арга замуудын нэг юм гэж тэр хэлсэн. Бид тэдэнд үнэнийг заавал тэр заримдаа за яахав гэж болно. Гэхдээ ахлагч Кристоффэрсон бидний тэсэн гарах ёстой дайралт бол хоёр дахь дайралт гэж хэлсэн. Үүний тулд бид сонгох эрхээ ашиглахад суралцагчдаа урих хэрэгтэй. Би гайхалтай хичээл зааж болно. Би үнэнийг гэрчилж чадна, гэхдээ тэрхүү сонгох эрхийг идэвхжүүлэх нь дараагийн түвшний зүйл бөгөөд энэ нь тэднийг идэвхтэй оролцоход болон сонгогч болоход урих, эхнээс л байсан сонгох эрхээ ашиглах боломжийг тэдэнд олгох дараагийн түвшин юм.

Энэ үйл явц сонгох эрхийг шаарддаг. Сонгох эрх үнэнийг шаарддаг, үнэн нь урилгыг шаарддаг. Ингэснээр биднийг өсөлт хөгжил рүү эргүүлэн аваачих юм.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Сайн байна. Кэйли, ямар нэг зүйл нэмж хэлэх үү?

Кэйли Мэррилл эгч: Өчигдөр орой ахлагч Кристоффэрсоны хэлсэн холбоо хамаарал надад үнэхээр таалагдсан. Дээрээс нь нэмээд тэр үүнийг гэрээнүүдтэй холбож ярьсан. Насан туршийн шавь гэж хэнийг хэлэх вэ? гэвэл гэрээ байгуулж, сахидаг хүнийг хэлдэг. Тиймээс бид ангид байхдаа ч ангиас гараад ч сонгох эрхээ хэрэгжүүлдэг байхыг суралцагчдаасаа хүсдэг. Ингэснээр цаг нь ирэхэд тэд үлдсэн амьдралынхаа туршид гэрээ байгуулж, сахихын тулд сонгох эрхээ хэрхэн ашиглахыг ойлгож ухаардаг.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Гайхалтай. Гэрээг хувийн шинж чанартай зүйл гэж хэлсэн нь надад таалагдсан. Гэрээнүүд нь үйлдлийг шаарддаг. Энэ бол шавийн эцсийн хэмжүүр юм.

Одоо би та бүхнээс асууя. Та нарыг энэ асуултын талаар бодоцгоосон байх гэж найдаж байна. Би та бүхнээс дараах асуултын талаар тунгаан бодоход нэг минут зарцуулахыг хүсэж байна. Үүрэг хариуцлага хүлээх, ялангуяа насан туршийн шавь байх хоёр хоорондоо ямар холбоотой вэ? Энэ нь яагаад тийм чухал вэ?

Ахлагч Кристоффэрсон Тэргүүн зөвлөл болон Арван хоёрын чуулга бидэнд үүнийг номлолын удирдагчдын семинар дээр зааж байгаа гэж ярьсан. Тэд үүнийг өсвөр үеийнхний зөвлөгчдөд зааж байгаа. Тэд үүнийг бидэнд буюу шашны сурган хүмүүжүүлэгчдэд онцлон хэлж байгаа.

Ямар холбоотой юм бол? Суралцах үйл явцдаа хувийн хариуцлага хүлээх ба насан туршийн шавь байх.

Нэг минутад багтаагаад, энэ хоёрыг ямар холбоотой гэж бодож байгаагаа бичээрэй. Өчигдөр орой та нар юу сонсож мэдсэн бэ? Одоо юу сонсож ойлгож байна вэ? Өөр ямар санаа бодол төрж байна вэ? Та нарыг бодлоо бичиж байх хооронд хэлэлцүүлгээ нэг хором завсарлуулъя.

Одоо би та бүхнээс хэрхэн зохион байгуулагдсанаасаа шалтгаалаад хоёр эсвэл гурваараа бүлэг болохыг хүсэж байна. Гэртээ байгаа болон хажууд тань хүн байхгүй бол хэн нэгнийг олоод үүнийг хуваалцаж болно.

Харин хажуудах хүндээ юу мэдэрснээ хуваалц. Бид үүнийг энд хэлэлцүүлгийн үеэр явуулах болно. Би та нарт бүгдэд нь микрофон дамжуулахгүй байхыг хичээе. Дараагийн минутад бодол санаагаа хуваалцаж, хажуудах хүнтэйгээ хуваалцах боломжийг олго.

[Цугласан олны яриа сонсогдохгүй]

За, эргээд хэлэлцүүлэгтээ оръё. Гилбэртийн гэр бүлийнхэн гэр бүлийн үдшийн үеэр миний микрофоныг хаачихдаг шинэ аргатай болсон. Үүндээ тэд дуртай байгаа.

Энэ сэдвээр ямар нэг зүйлийг хэлье гэж мэдэрсэн хүн байвал босоод хуваалцах уу? Ганц хоёр хүнийг сонсъё. Гараа өргөөд, босоорой. Тийм ээ, энд байна. Өө, би нэг гар харах шиг болсон юм. Кэми Андэрсон, би таны нэрийг шууд цохохоор шийдлээ. Баярлалаа. Браун ах аа, яг таны ард байна. Аан за.

Кэми Андэрсон эгч: Ахлагч Гилбэрт, энэ боломжийг олгож байгаад баярлалаа.

Ивон бид хоёр арга замуудын талаар ярилцаж байлаа. Ахлагч Кристоффэрсон өдөр бүр шавь байх талаар ярьсан. Бид суралцагчдадаа үүнийг ойлгоход нь тусалснаар тэд амьдралд нь сорилт тулгарсан ч итгэлтэйгээр үргэлжлүүлж, шавь байж чадна. Бэрхшээлтэй үед судраа уншиж, залбирал хэлэхээс гадна, маш хэцүү сорилт тулгарсан ч үргэлжлүүлэн үйлдэж, Аврагч дээр анхаарсан чигтээ амьдарч чадах юм. Тэдэнд юу ч тохиолдсон, ямар ч бэрхшээл тулгарсан бай тэд Түүнд итгэж, Түүнийг өөрсдөд нь тусална гэдгийг ойлгож ухаардаг.

Ахлагч Кларк Гилбэрт: Надад таалагдаж байна. Сорилт бэрхшээлийг нь гаргаж ирж байгаа санаа надад таалагдаж байна. Хэрэв бид өөрсдөөсөө асуувал: “Тэд амьдралд нь хүнд хэцүү цаг үе ирэхэд үүнийг үнэхээр санах болов уу?” Хилтон ахын хэлсэн жишээгээр бол энэ ноос тэднийг зүгээр л хийсгэх болов уу? Эсвэл тэдний авч явж байгаа зүйл байх уу?

Өөр хуваалцах хүн байна уу? Сайн дураараа гараа өргөөд хуваалцаарай. За, тэнд. Яг таны хажууд байна.

9 дэх ах: Би үйлчилж эхэлснээсээ хойш яг энэ талаар боддог байсан. Намайг семинарын залуу багш байхад ахлагч Бэднар “Итгэлээр суралцахыг эрэлхийл” сэдэвт үг хэлсэн юм. Бид ихэвчлэн Сүнсээр заах тухай ярьдаг ч итгэлээр суралцах гэдэг нь юу гэсэн утгатай талаар хангалттай ярьдаггүй тухай ярьсан. Тэгээд 2 Нифай 33-аас эш татаад, Сүнс Бурханы үгийг бидний зүрх сэтгэлд хүргэдэг ба үүнийг зүрх сэтгэлдээ суулгах эсэх нь биднээс хамаардаг гэж заасан юм. Зүрх сэтгэлдээ суулгахын тулд бид итгэлээр үйлдэх ёстой. Багш бидний үүрэг бол зүгээр л загас өгөх биш. Бид тэдэнд хэрхэн загасчлахыг заах хэрэгтэй. Амьдралын хамгийн чухал сургамжийг заалгадаггүй, харин олж авдаг.

Тэр цагаас хойш түүний захиас надад маш их нөлөөлсөн. Би үүнийг өөрсөдтэйгөө адилтгаж, багш нарын ажил бол зүгээр л ангийнхны урд гарч зогсоод өөрөө дасгал хийж, төмөр өргөхийн тулд юу хийдгээ харуулах биш юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь тэднийг хүчтэй болгохгүй шүү дээ. Бид тэднийг үйлдэхэд урих ёстой. Тэд өөрсдөө гар дээрээ суниах ёстой. Тэд өөрсдөө хөдөлмөрлөх ёстой. Тэгж байж тэр туршлагаасаа насан туршийн шавь байхад дэмжих, амьдралд нь тохиох хүнд хэцүү сорилт, бэрхшээлийг давах хүчийг олж авч чадна.

Ямартай ч ахлагч Бэднарын захиасыг сонссоноосоо хойш би итгэлээр үйлдэхэд урих нь үнэхээр бидний үүрэг гэж боддог болсон. Ингэснээр тэд тэрхүү туршлагаас аливаа сорилт бэрхшээлийг даван туулах хүчтэй болно.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Та үүнийг насан туршийн шавь байхтай холбоотой гэж бодож байна, тийм ээ. Таныг байхгүй байсан ч хийдэг зүйлсээ ангидаа, улирлын турш хийх чадвартай болно гэсэн үг.

9 дэх ах: Яг зөв.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: За. Баярлалаа. Дахиад нэг хүнийг сонсъё. За, Боллинбрөүк ах?

Боллинбрөүк ах: Намайг өглөөний семинарын зохицуулагчаар үйлчилж байхад манай нэг ангийг Рэно дахь Невадагийн Их Сургуулийн Анагаахын сургуулийн оны шилдэг багш заасан юм. Бид хоёр манай оролцооны бэлэн байдлын хөтөлбөрийн талаар ярилцаж байлаа.

Тэр: “Тийм ээ, гэхдээ эцсийн эцэст Боллинбрөүк ах аа, энэ бол тохой. Бид ярилцаж, оролцож болно, гэхдээ энэ бол тохой, үргэлж тохой чигээрээ л байх болно. Би анатомийн багш хүн. Бид ярилцаж, хуваалцаж болохгүй” гэж билээ. Гэхдээ би түүнээс дараах асуултыг асуусан. Үнэнийг заах, тэдгээрийг хэрэгжүүлэх хоёрын хооронд тэнцвэртэй байдал байдаг гэж Нэйт хэлсэн юм. Би түүнээс “Гэхдээ суралцагчид тань тохойгоо хөдөлгөснөөр илүү сайн сурдаггүй гэж үү? Тэд хэрхэн хөдөлдгийг нь мэдэж авна биз дээ? Бүх шөрмөсийг харж чадах юм биш үү?” гэж асуусан.

Түүнчлэн заримдаа шашны боловсролд суралцагчид өөрсдөө үүнийг туршиж мэдрэх арга зам байдаг гэж би боддог. Хэрэв тохойны талаар сонсох юм уу, тохойгоо гэмтээсэн бол эсвэл энэ талаар сонирхож эхэлснээр тэд тохойг илүү сайн санана шүү дээ. Тиймээс багш нарын хувьд бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяагддаг бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг гэж тунхагладаг. Гэхдээ тэд үүнийг өөрсдөө олж мэдэх хэрэгтэй. Хэрэв бид тохойг хөдөлгүүлэхгүйгээр зүгээр л үнэнийг заах юм бол нөгөө салхинд хийсдэг шиг л юм болно.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Гайхалтай. Баярлалаа. Та нарыг энэ асуултыг үргэлжлүүлэн тунгаана гэж найдаж байна. Яагаад гэвэл, заримдаа суралцагчдыг идэвхтэй оролцуулахын ач холбогдлын тухай ярих үед багш нар үүнийг зүгээр нэг үүрэг мэт хүлээж авдаг тохиолдлууд бий. Тэд лекц уншигч гэж дуудуулахыг хүсдэггүй. Тэгээд ярилцлага маань шууд арга техникт төвлөрч, “Яагаад бид үүнийг хийдэг вэ?” гэдэг гол агуулгаасаа хазайдаг. Тэгвэл энэ төрлийн оролцоо, хувьдаа насан туршийн шавь байх хоёр ямар холбоотой вэ?

Хэдий бид одоо суралцагчдад маань тустай хэд хэдэн багшлах аргын тухай ярих ч саяын асуултыг бодож байгаарай гэж хүсье. Бид яагаад үүнийг хийж байгаа вэ гэдэг илүү эрхэм зорилго руугаа эргээд очиж байна уу.

Тэгэхээр, хичээнгүйлэн суралцахад урих нэг арга бол суралцагчдаас бэлтгэлтэй ирэхийг хүсэх явдал юм. Бид ч гэсэн та нараас үүнийг хүссэн. Тэгэхээр ингэе. Өнөөдрийн хуралдааны бэлтгэл гэвэл: Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагаас “Хичээнгүйлэн суралцахад урь” хэсгийг унших; нэгдүгээр сард миний хэлсэн “Тэрхүү хүч тэдний дотор буй” үгийг унших; ахлагч Кристоффэрсоны онцгой цугларалтад оролцож, дараах хоёр асуултын талаар тунгаан бодох зэрэг юм. Аврагч зааж байгаа хүмүүсээ хичээнгүйлэн суралцахад ямар арга замаар урьсан бэ? Би заадаг хүмүүстээ хариуцлагатайгаар суралцахад нь хэрхэн илүү үр дүнтэй туслах вэ?

Бэлтгэл болгоод ийм даалгавар өгсөн. Та нарын хэд нь энд ирэхээсээ өмнө эдгээрээс дор хаяж хоёрыг нь гүйцэтгэсэн бэ? За.

Бид үүнийг хэрхэн хийх вэ? Бид суралцагчдыг хичээлд ирэхээсээ өмнө бэлдэж ирэхэд хэрхэн урих вэ? Хэлэлцүүлгээс ямар санаа та нарт төрж байна вэ?

Нэйт Питэрсон ах: Миний бодлоор ахлагч Гилбэрт тэр орон зайг гаргаж өгч байх шиг байна. Жонын зааж байсан шиг тэд манай ангид ирэхдээ уншчихсан ирвэл, бас уншсаных нь дараа би тэдэнд сайн дүн өгвөл сайхан сан. Гэвч тэд өдөр бүр судар судлах хэвшилтэй болчих юм бол бүр сайн.

Хэрвээ би том зургаар нь хараад, “Би тэднийг юунд бэлтгэхийг хүсэж байгаа вэ?” Би яагаад тэднээс бэлтгэлтэй байхыг хүсэж байгаа юм бэ?” Ахлагч Мередитийн бидэнд заасан шиг та нар тэр зам руу хар даа. Шавь байх нь сахилга баттай байхыг шаарддаг.

Тиймээс би тэднээс миний хичээл дээр сайн дүн авахын тулд л унших биш, харин Их Эзэний дуу хоолойг сонсохын тулд уншаасай гэж үнэхээр хүсдэг л дээ. Сүнсийг сонс. Тэд маань миний хичээлд бэлдээд судраа нэг сарын турш, нэг улирлын турш унших юм бол гайхалтай, гэхдээ дадал болгочихвол бүр ч гайхалтай. Энэ цуврал нь өдөр бүр бага багаар хичээлд маань бэлдээд ч болтугай уншихыг хичээх явдал юм. Энэ бол сонгох эрхээ ашиглахад урих миний боломж гэсэн үг. “Тийм ээ. Би та нараас үүнийг уншаасай гэж хүсдэг. Өдөр бүр уншаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл, энэ бол Бурханы үг. Энэ нь та нарын амьдралд гэрэл авчирна. Ингэснээр та нар Бурханы үгийг сонсож, Сүнсийг мэдрэх болно.” Энэ нь тэдэнд хичээлийн дараа ч тус болдог.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Питэрсон ах аа, таны бэлтгэх, насан туршийн шавь байх хоёрыг холбож ярьсан нь надад их таалагдлаа. Үнэндээ таны ярьсан зүйл мягмар гаргийн хичээлийг явуулахад бидэнд туслах болно. Та сая суралцагчдынхаа амьдралд бэлтгэлтэй байх хэв маягийг насан туршид нь бий болгохыг хичээж байгаа талаараа ярилаа. Энэ бол хичээлд ирэхээсээ өмнө бэлтгэхэд урьдаг шалтгаануудын маань нэг юм.

Нэйт Питэрсон ах: Учир нь тэдэнд энэ нь Ням гаргийн ангид хэрэг болно. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг дээр хэрэг болно. Бид тэднийг зөвхөн шашны ангиудад зориулж уншаасай гэдэггүй. Бид тэднээс ариун ёслолын цуглаанд бэлтгэхийг хүсдэг. Бид тэднийг ариун сүмд бэлтгэлтэй орох байх гэж найддаг. Энэ бол бэлтгэх хэв маяг, насан туршийн шавь байх явдал.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Гайхалтай. Өөр хуваалцах хүн байна уу?

Жэнэт Эриксон эгч: Ахлагч Гилбэрт, би суралцагчдаа Есүс Христ тэдэнд туслахыг хүсэн хүлээдэг гэдгийг мэдээсэй гэж үнэхээр их хүсдэг. Тэр үнэхээр үүдэн дээр зогсон, хаалга тогшиж, тэдний амьдралын нэгээхэн хэсэг байхыг хүсдэг. Тиймээс заримдаа энэ нь надаас бидний ярьж байгаа зүйл тэдэнд ямар хамааралтайг, энэ түүх яагаад тэдэнд чухал болохыг, яагаад энэ үнэн тэдний асуултуудад хариулдгийг, яагаад тэдний зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл эрмэлзэл бас өөрчлөгдөж, өсөж хөгжин, эдгэрэх хүч болон тэдний мэдэхийг хүсдэг бүх зүйл энэ явцад хариулагддагийг олж харахад бэлтгэхийг шаарддаг.

Гэхдээ үүний тулд надаас өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хэн болоход итгэхийг, дараа нь Есүс Христ бол зөвхөн тэдний сурах ёстой ямар нэгэн зүйл биш гэдгийг буюу тэдний амьдралд ямар хамааралтайг олж харахад тэдэнд туслахыг шаарддаг. Түүний чин хүсэл бол өнөөдрийн хичээл дээр тэдний хийж буй зүйл, үүнд бэлтгэсэн байдал, хичээлээс гарч яваад хэрхэн үйлдэх зэргээр дамжуулан хүн бүрийн дээр хувьчлан үнэн, тусламж, эдгэрэл, хүчийг цутгах явдал юм.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Таны яриаг сонсож байхдаа би нэг зүйлийг бодлоо. Бид хичээл дээр уншиж дуусгах гэдэг. Хичээлд ирэхээсээ өмнө уншина уу. Тэгэхээр та миний бодож байгаагүй зүйлийг санал болголоо. Хэрэв би тэдэнд энэ нь ямар хамааралтайг ойлгуулж чадвал ангийн хэлэлцүүлэг илүү үр дүнтэй болох юм байна. Би ангид явуулах хэлэлцүүлэг яагаад чухал вэ гэдгийг ойлгохыг тэднээс хүсдэг учраас энэ нь миний тэднийг урьдаас бодоосой гэсэн асуулт, урьдчилаад уншаасай гэсэн хэсгүүдийг тодорхойлж магадгүй.

Жон, нэмж хэлэх зүйл байна уу?

III Жон Хилтон ах: Багшийн хувьд би энэ талаар үзэл бодлоо өөрчилж байгаа гэж боддог. Суралцагчдадаа судлахад нь туслах нь миний үүргийн нэг хэсэг юм. Бидний ихэнх нь судар зааж байгаа болохоор хамгийн чухал бэлтгэл бол судрыг урьдчилан унших явдал.

Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Өүкс семинар, институтийн багшийн хувьд бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол суралцагчдыг судруудтай, өдөр бүрийн сургалтын үр дүнтэй нь холбох явдал гэж бодож явдгаа хуваалцаж байсан.

Хэрэв энэ харах өнцгийг өөртөө гүн гүнзгий суулгаж чадвал энэ нь миний зүгээр л цаг заваараа хийдэг ажил биш, үндсэн ажил маань болох юм. Би тэдэнд хэрхэн туслах вэ? Та хоёрын хэлсэн зүйл дээр нэмж хэлэхэд, үүний нэг хэсэг нь суралцагчдад хичээлийн өмнө судруудаа сөхөхөд нь туслах явдал гэдгийг онцолъё. Судар судлах янз бүрийн арга барил олж авахад нь туслах зэрэг маш олон энгийн аргачлал байдаг.

Зарим тохиолдолд зүгээр л тэдэнд ойлгоход нь тусалж болно. Өнгөрсөн улиралд миний ангид уншиж ойлгохдоо бэрхшээлтэй нэг суралцагч байсан. Би Библид суурилсан хичээл зааж байсан юм. Тэгээд хичээл дээрээ Сүмийн гарын авлагад заримдаа бид хувийн сургалтаараа Библийн өөр өөр орчуулгыг судлах нь тустай байдаг талаар дурдсан байдаг гэж ярилцсан. Тэгээд Библийн өөр орчуулгуудыг агуулсан вэбсайтыг үзсэн. Нөгөө суралцагч маань хоёр долоо хоногийн дараа надтай уулзаад, “Хилтон ах аа, би зургаадугаар ангийн хүүхдүүдийн унших түвшинд зориулсан Библийн орчуулгыг олсон. Тэгээд миний Библийг судлах үйл явц бүрэн өөрчлөгдсөн. Одоо би ойлгож байгаа” гэж хуваалцсан.

Тиймээс бид ямар нэг арга замаар суралцагчдадаа хувийн сургалтаасаа илүү ихийг олж авахад нь тусалж чадах юм бол тэд ийн үйлдэхийг хүсэх болно. Хэрэв тэд Есүс Христтэй холбогдож л байгаа бол тэд суралцахыг хүсэх болно. Энэ нь тэдний хийх зүйлсийн жагсаалт биш.

Ахлагч Кларк Гилбэрт: Гайхалтай байна шүү. Хэрэв суралцагч хичээлд ирэхээсээ өмнө ямар нэг зүйлийг уншчихаад ирвэл ангид илүү гүн гүнзгий туршлага олж авч чадна гэдэгт та нар бүгд санал нэгдэж байх шиг байна. Би зөв дүгнэсэн үү?

III Жон Хилтон ах: Мэдээж.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Миний нэг санаа зовдог зүйл бол суралцагчид болон бидний хооронд нэг түгээмэл ойлголт байдаг. Хэрэв бид тэднийг бэлтгэлтэй ирэхийг хүсвэл, тэд бэлтгэснийхээ үр дүнд өөрсдөө сайжирч, ашиг тусыг нь хүртэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бэлтгэлийг нь хичээл дээр ашиглахгүй, хэрэгсэхгүй, идэвхжүүлэхгүй бол бид тэдэнд “Чи миний хичээлд бэлдэж ирэх шаардлагагүй. Би хичээлийн хөтөлбөр дээр үүнийг оруулсан. Гэхдээ бэлтгэж ирсэн чинь тийм ч их хамаатай биш” гэж хэлж байгаатай адил.

Энэ нь хичээлийн соёлыг эвдэнэ.

Та түрүүн өдөр бүр бэлтгэл хийх дадал зуршилтай болгож байгаа гэж хэлсэн. Гэхдээ Нэйт, хэрэв тэдэнд бэлтгэсэн зүйлсээ хэрэгжүүлэх, үүнийхээ дагуу сайжрах боломж олгохгүй бол энэ нь суралцагчдын хичээлдээ бэлтгэлтэй ирэх урам зоригт хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэйт Питэрсон ах: Би тэднийг урьж байгаа нь сонгох эрх, шавь байх хоёрын хооронд бүх зүйл холбоотой гэж би боддог. Энэ нь тэдэнд асуулт тавих болон тэдгээр боломжийг олгох талаар бидний ярилцах бусад зүйлтэй холбоотой гэдгийг та мэднэ.

Тиймээс, хэрэв би тэднээс шавь байхыг хүсвэл яг номлолд сурдаг шиг, Сүмд суралцдаг шиг давтаж баталгаажуулна. Тиймээс хичээл дээр бид давтаж баталгаажуулдаг. Тэдэнд үе тэнгийнхэнтэйгээ шавь байх тал дээр дадлага хийх боломж олдож байна уу?

Тэгэхээр энэ бол миний гэрчлэл, итгэл үнэмшил юм. Тэд судраа унших ёстой гэдэгт би үнэхээр итгэдэг үү? Бас Жонны хэлснээр яагаад? Учир нь Бурхан надтай ярьж чадна гэдэгт би итгэдэг. Хэрэв би судруудыг уншвал энэ нь миний оюун санааг нээж, Сүнсээр чиглүүлэгдэхэд бэлтгэнэ гэдэгт би итгэдэг. Ийнхүү би тухайн хуудаснаас илүү их зүйл сурдаг.

Хэрэв би ийм зүйлд итгэдэг бол тэдэнд үүнийг сурахад бас хийхэд нь туслах хэрэгтэй. Таны хэлснээр энэ нь ангийг илүү сайжруулдаг. Учир нь суралцагчид судраа уншиж, шавь байхад дадлагажин, гэрээнүүдээ сахидаг байвал анги маань илүү их гэрэлтэй байх болно. Тэд илүү их гэрэлтэй байх учраас миний хичээл илүү сайхан болно. Бас би тэдэнд шавь байх дадлага хийж, ангид гэрлээ түгээх боломжийг нь олгох хэрэгтэй.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Тэгвэл энэ нь ямархуу харагдаж байна? Юу гэхээр, тэд уншсан бол илүү ихийг сурч авна гэдгийг би мэднэ бас итгэдэг. Гэхдээ та ангидаа тэр бэлтгэлийг хэрхэн баталгаажуулж, идэвхжүүлдэг вэ?

Жэнэт, та мөнхийн гэр бүлийн хичээл заадаг байх аа? Тэгэхээр суралцагч Тунхгийн нэг хэсгийг уншаад, магадгүй ахлагч Кристоффэрсоны “Яагаад гэр бүл гэж?” хэмээх үгийг урьдчилан уншиж болно. Ийм бэлтгэл одоо танай ангид хэр хэрэгтэй болох бол?

Жэнэт Эриксон эгч: Ахлагч Гилбэрт, таны өнгөрсөн жил санал болгосон нэг зүйл үнэхээр хүчтэй нөлөөлсөн. Энэ нь суралцагчдыг хичээл дээр бичүүлэх юм. Би тэднийг өнгөрсөн улиралд мэдрэмжээ хуваалцах цаас, харандаатай байлгасан. Тэд туршлага болсон зүйлээ тунгаан бодох, гэрчлэлээ бичих зэргээр үйлдэх бүрд сурсан зүйлээ, тухайлбал ахлагч Кристоффэрсоны үгийг уншихдаа Сүнс тэдэнд юу заасан талаар үнэхээр эргэцүүлэн боддог. Тэднийг бие биетэйгээ хуваалцах үед та нар бүгд мэднэ дээ, хамгийн гайхалтай нь тэднийг тэрхүү үнэнийг хэрхэн сурч мэдсэн тухай гэрчлэлээ хичээл дээр ангийнхантай хуваалцах үед Их Эзэний Сүнс үүнийг гэрчилдэг. Тэр миний амьдралыг гэгээрүүлэхийг хүсдэг юм байна, энэ бол үүнийг хийх арга зам нь юм байна, би үүнийг мэдэрсэн, би үүнийг энд, ангидаа харж гэрчилсэн гэдгээ мэдэрснээр тэд мэдэж авдаг.

Тэгэхээр жижиг бүлгүүд дотроо хуваалцаж болно эсвэл хуваалцах тийм ч дуртай биш бол тийм суралцагчид нь бичиж болно. Тэд Их Эзэний Сүнс тэдэнд хариулт болгон юу заасныг мэдэрсэн буюу тэдэнд хэрэгтэй хариултыг өгсний дараа, мөн уг гэрчлэлийг ангийнх нь бусад гишүүнд гэрчилж байгааг харах үед би тэднээс хамгийн сайхан хариултуудыг авдаг. Энэ бол жинхэнэ шавь байх явдал. Тэд бэлдэж ирснийхээ ачаар ангид үүнийг мэдрэх боломжтой.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Таны хэлсэн зүйл надад их таалагдлаа. Гэхдээ үнэндээ би үүнийг тантай хуваалцаж байсан. БЯИС-ийн декан хичээлдээ үүнийг хэрэгжүүлдэг байсан. Бид өнгөрсөн жил хамтдаа нэг хичээл заах үеэр би сурч авсан. Би ангидаа хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Гэхдээ л энэ нь маш үр дүнтэй шүү, Скотт.

Кэйли, чамаас асууя. Энэ гуравт шударга бус ч гэмээр давуу тал байдаг.

Кэйли Мэррилл эгч: Тийм.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Тэд шашны хичээлдээ дүн тавьдаг. Бид семинарын хичээл дээр дүн тавьдаггүй. Та семинарын суралцагчдыг хичээлд бэлтгэлтэй ирэхийг хэрхэн хүсдэг вэ? Энэ нь бидний дүн тавьж байгаа суралцагчдад амин чухал ач холбогдолтой байх гэж би найдаж байна.

Гэхдээ тэд бүгдээрээ танаас илүү шударга бус давуу талтай. Та тэднийг бэлтгэлтэй ирэхэд хэрхэн урамшуулдаг вэ? Юу гээч, та өглөө эрт, дээрээс нь маш их зүйл туулж яваа семинарын суралцагчийг семинарт нь үнэхээр бэлтгэлтэй ирүүлж чаддаг уу?

Кэйли Мэррилл эгч: Бидэнд өөрчлөх ёстой зүйл их байгаа гэж би бодож байна. Бид өөрчлөгдөхөд бэлэн байх хэрэгтэй гэж би бодож байна. Хэрэв бид ахлагч Кристоффэрсоны өнгөрсөн орой бидэнд заасан зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж байгаа бол өөрсдийн уламжлалд ч, ангидаа ч өөрчлөлт оруулах ёстой. Миний бодлоор хамгийн чухал нь таны түрүүн дурдсан зүйл. Суралцагчид өөрсдийн бэлтгэсэн зүйлийг хуваалцаж, заах үйл явцын нэг хэсэг болох тодорхой, чухал цагийг хичээл дээрээ бий болгох ёстой. Энэ нь өдөр бүр өөр байх хэрэгтэй гэж би бодож байна. Тэд ангид ирэхдээ үүрэг хариуцлага хүлээнэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Хэрэв тэд бэлтгэж ирээгүй бол тэдний олж авах туршлагад зөрүү үүснэ гэдгийг мэддэг байх ёстой.

Мөн ийн үйлдэх олон арга зам бий. Гэхдээ бидний хийх ёстой нэг өөрчлөлт бол өчигдөр орой ахлагч Кристоффэрсоны хэлсэн зүйл. Тэр үүнийг хийхэд сайн бэлтгэгдсэн багш нар, сайн бэлтгэгдсэн суралцагчдыг хамруулах шаардлагатай гэсэн. Бид бэлтгэх арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та хичээл заахынхаа өмнөх өдөр эсвэл тэр өдрөө бэлддэг бол энэ нь суралцагчдадаа бэлтгэхэд нь тусалж чадах хангалттай хугацаа биш юм. Суралцагчдаа юуг үзэх гэж байгаа, юу хийх хэрэгтэйгээ хуваалцахад бэлэн байлгахын тулд бид эртнээс, хоёр эсвэл гурван хичээлийн өмнөөс бэлдэх хэрэгтэй.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Сайн бэлтгэгдсэн багш нар сайн бэлтгэгдсэн суралцагчидтай ажиллах гэсэн энэ санаа надад их таалагдсан. Ахлагч Кристоффэрсоныг ийн ярьж байхад танхимд инээлдэхийг би сонссон л доо. Тэгэхээр энэ хэр бодитой вэ? Бид 16 настай семинарын суралцагчаас үүнийг хүлээж болох уу?

Кэйли Мэррилл эгч: Хэрэв бид эдгээр суралцагчид илүү өндөр жишиг тогтоовол үүнд хүрэхийн тулд тэднийг өсөж хөгжинө гэдэгт би тун итгэлтэй байна.

Номлогчдын тухай таны хэлсэн, “Хүч тэдэнд бий” сэдэвтэй үгийг уншсанаа би санаж байна. Хэрэв бид суралцагчдадаа илүү өндөр жишигт хүрэх хүлээлт тавихгүй бол тэд үүнд хүрч чадахгүй. Энэ бол Их Эзэний биднээс хүсэж буй зүйл юм. Бид Их Эзэнд болон суралцагчдадаа итгэж, найдах хэрэгтэй. Хэрэв бид энэ соёлыг өөрчилж чадвал, үүндээ тууштай, бат байвал тэд тухайн нөхцөл байдалд тохируулан өсөх болно. Яагаад гэвэл, амьдрал дээр тэд өсөх шаардлагатай байх болно гэдгийг бид мэднэ шүү дээ. Тиймээс бид үүнийг хэрхэн хийхийг ангид үзүүлэх хэрэгтэй.

Энэ нь амархан биш. Ингэх явцдаа бүтэлгүйтлийг туулна. Гэхдээ хэрэв бид тууштай байвал боломжтой гэж би бодож байна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Тиймээс өндөр хүлээлт нь тэнд байгаа зарим эргэлзэгчид та хүмүүсийг Жоны ангид оруулах боломжгүй гэж хэлэхэд нь тусалдаг. Тэд: “Тийм ээ, тэр миний толгой дээр ноос тавина. Би зүгээр л очиход болно” гэж хэлнэ.

Тиймээс яг бодит байдалд үүнийг яаж хийх вэ? Давуу тал бүхий та нарт энэ нь ямар вэ? Бэлтгэхэд урамшуулах хамгийн үр дүнтэй арга таны хувьд юу байсан бэ?

III Жон Хилтон ах: Кэйлигийн хэлсэн зүйл таалагдлаа. Энэ нь хэцүү. Учир нь үүнийг хийхийн тулд би хичээлийнхээ цагийг хуваарилах хэрэгтэй болно гэсэн үг. Хэрвээ би давуу талаа ашиглаад, хичээлээс өмнө “Хүн бүр сурсан зүйлээ нэг догол мөрд бичээрэй” гээд хэлчих юм бол хичээл дээр 3-4 суралцагчийн нэрийг дуудаад, тэднээр сурсан зүйлийг нь хуваалцуулах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгээд зүгээр нэг ингэж хуваалцуулчхаад орхих биш, үүн дээр тулгуурлаад хичээлээ уян хатан явуулах хэрэгтэй. Би бага ярьж, суралцагчдад илүү их оролцох орон зайг гаргах ёстой болно.

Жэнэт Эриксон эгч: Өчигдөр орой би Ютагийн Рүзвэлтэд багшилдаг нэгэн гайхалтай багш Фэйт Спэнсэрийн өөрт нь тус болсон зүйлийг буюу өдөр бүр суралцагчдыг оролцуулахын давуу талыг ярихыг сонссон. Тэр хоёр өдрийн өмнөөс юу заах гэж байгаагаа хараад, бүх хүнийг энэ талаар бодож, бэлдэхэд, хэд хэдэн хүнийг хуваалцахад урьдаг гэсэн. Тэгээд хэд хэдэн хүн рүү холбогдож “Чамд үүнтэй холбоотой ямар нэгэн мэдрэмж эсвэл туршлага байгаа гэдгийг би мэднэ. Маргааш үүнийгээ хуваалцах бэлтгэлтэй ирж болох уу?” гэж асуудаг юм байна.

Гайхалтай нь, уригдсан суралцагчдыг гэрчлэлээ хуваалцангуут бусад нь оролцох хүсэлтэй болдог гэсэн. Тэд ч бас ийм туршлага олж авахыг хүссэн. Тиймээс ангийнхаа хуваалцсан суралцагчдыг, гэрчлэлийнх нь хүчийг олж харсан бусад суралцагч дараагийн удаад бас оролцохыг хүсэж, өөрсдийнхөө гэрчлэл, туршлагыг хуваалцсан.

14, 15, 16 настай хүүхдүүдийг суралцах үйл явцад хэрхэн татан оролцуулахаа мэддэг, бүтээлчээр ажилладаг эдгээр гайхалтай семинарын багш надад ямар их урам зориг өгсөн гээч.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Надад энэ санаа таалагдаж байна. Зарим ичимхий суралцагчийн хувьд оролцоход бэрхшээлтэй байдаг. Багахан бэлтгэхэд л “Хөөе, хэн нэгэн энэ тухай бодож байна” гэсэн дохиог ангийн бусад хүнд өгөөд зогсохгүй, ингэснээр мэдэхгүй эсвэл оролцох хүсэлгүй байж болох хэн нэгнийг бас үүнд оролцуулах нь байна шүү дээ.

Оролцох, сурч буй зүйлээ заах, ангийн орчинд бусадтай харилцах тухай дараагийн асуулт руу оръё. Та суралцагчдад ангидаа бие биеэсээ суралцахад нь хэрхэн тусалдаг вэ? Та нар юу хийдэг вэ?

III Жон Хилтон ах: Та юу хийдэг вэ? Би суралцагчдыг яагаад хуваалцуулмаар байгаагаа тэдэнд ойлгуулах нь үнэхээр чухал гэж бодож байна.

Та нэлээн түрүүнд заримдаа багш нар зааварласан болохоор, хэлсэн болохоор хийдэг гэж дурдсан. Би лекц уншигч баймааргүй байна. Тиймээс хүн бүр хамтрагчтайгаа 30 секунд ярилцаарай. Гэхдээ хэрэв би суралцагчдад үнэхээр тодорхой тайлбарлаж өгвөл, илчлэл бидний дунд тархдагтай адилаар хувийн туршлага ч бидний дунд тархана. Ангид байгаа нэг суралцагчийн зүрх сэтгэлд асуулт байж байж магадгүй. Түүний асуултад хариулж чадах туршлага надад байхгүй. Харин танд байгаа. Хэрэв та хичээлдээ ирэхдээ “Хилтон ах надад юу өгөх бол?” гэж биш, “Би яаж хувь нэмрээ оруулах вэ?” гэж залбирч байгаад бодож ирвэл яах бол? Сүнс уг суралцагчид хэрэгтэй байгаа туршлагыг хуваалцахад сүнслэгээр нөлөөлж чадна. Суралцагчид яагаад гэдгийг ойлгох үед “Өө, бид үүнийг хийх ёстой учраас л хийж байгаа юм биш юм байна” гэдгийг ойлгоно.

Учир нь зөвхөн анги дотор хуваалцаад л зогсчихдоггүй шүү дээ. Би хичээлийн төгсгөлд ингэж хэлж болох юм. Энд 40 суралцагч байна, бид тус бүр 10 хүнийг мэддэг гэж бодъё. Тэгэхээр бид нийлээд 400 хүнийг мэддэг гэсэн үг. Тэдний заримд өнөөдрийн бидний ярьсан зүйлсийг сонсох хэрэгцээ үнэхээр байсан байж магадгүй. Ангиас гарахдаа та нар таны хүрээлэлд байгаа хэнд өнөөдрийн таны мэдэрсэн зүйлийг мэдрэх хэрэгцээ байгааг мэдэхээр залбирч байгаад тунгаан бодож болох уу? Тэгснээр ангиас гадуур ч хуваалцах боломж гарна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Гайхалтай. Өөр хуваалцах хүн байна уу?

Кэйли Мэррилл эгч: Би хэлэлцүүлэгт бэлдэж, судалж байхдаа нэг холбоог олж мэдсэн. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад сонгох эрхтэй холбоотой нэг хэсэг байдаг. Аврагч бидний сонгох эрхийг эрхэмлэж, хүндэтгэдэг. Тэр хэсэгт надад үнэхээр онцгой санагдсан нэг мөр гарсан. “Түүнчлэн тодорхой хүлээлтүүдийг тавь, өөрсдөө үйлдэх хангалттай заавар, цаг, орон зайг гаргаж өг” гэж бичсэн байсан.

Бид ангиудаа зохион байгуулахдаа суралцагчид юу хийх ёстойгоо мэддэг тийм байдлаар зохион байгуулж чадна гэж би бодож байна. Таны хэлснээр, тэд биднийг яагаад ийн хийж байгааг мэдэж байгаа. Харин бид тэдэнд юу бодож, юу сурч, юу мэдэрч байгаагаа илэрхийлэх цаг хугацаа, орон зайг гаргаж өгөх хэрэгтэй.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Орон зай гаргаж өгөх талаар хэлсэн санаа чинь үнэхээр таалагдлаа. Энэ бол ангийг зохион байгуулах нэг арга мөн. Асуултын дараа хариулах орон зай гаргаж өгөх нь чухал. Асуулт тавьчхаад, хариулах цаг гаргаж өгөлгүй өөрөө хариулаад байх нь ангийн хэлэлцүүлэгт цаашид суралцагчдыг оролцуулахгүй байх хамгийн хялбар арга л даа.

Гилбэрт ах өөрөө хариулчихдаг болохоор бид юу ч хэлэх шаардлагагүй гэж бүх суралцагч боддог болно. Тэд үсрээд нэг юм уу, хоёр удаа л урт удаан хугацаанд чимээгүй байна. Энэ мөчийг л даваад гарчих юм бол хэн нэг нь ярих болно. Энэ бол үнэхээр чухал. Суралцагчид ингэж чадна.

Би Айдахо дахь БЯИС-д ажиллаж байхдаа сургуулийнхаа сургалтын загварыг гаргаж байснаа санаж байна. Намайг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхад манай гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч: “За, би энэ хичээлийг долоо хоног бүр тойргийн чуулган дээр явуулна” гэж хэлсэн юм. Энэ нь гуравдугаар цаг байсан санагдаж байна. Би: “Нээрээ энэ оюутнууд үүнийг хүсэх байх” гэж хэлсэн бас түүнийг нэг удаа ингэж заах гэж оролдохыг нь ч харсан. Тэр Айдахо дахь БЯИС-ийн оюутнуудад тавин таван минут лекц уншихыг хүссэн юм.

Гэтэл үнэхээр гайхмаар зүйл болсон. Бүр асуултад хариулахгүй байсан хүмүүс хүртэл гараа өргөж эхэлсэн. Учир нь тэд Айдахо дахь БЯИС-ийн оюутнууд. Хичээл дээр нь тэднийг байнга, цаг минут гэхгүй оролцуулдаг, яриулдаг байсан. Тэд тэнд зүгээр суугаад 55 минут энэ лекцийг сонсож чадахгүй байв.

Хүмүүс гараа өргөсөөр байсан ч нөгөө Халамжийн ерөнхийлөгч маань хэнээр нь ч юм яриулаагүй. Оюутнууд гараа өргөж байснаа гэнэт өөрсдөө ярьж эхэлсэн. Нөгөө эгч: “Энэ их сургуулийн оюутнууд чинь яаж байна аа?” гээд гайхдаг юм байгаа биз дээ. Тэгэнгүүт эцэст нь би: “Тэд хичээлд оролцоод сурчихсан юм аа. Та тэднээр яриулах хэрэгтэй, тэгвэл таны хичээл илүү гүн гүнзгий явагдана. Тэдэнд ярих боломж олгохын тулд зарим нэг материалаа хасах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр суралцагчдад цаг гаргаж өгөх энэ загвар буюу чиний хэлсэн, орон зайг бий болгох гэдэг бол үнэхээр чухал.

Юу гээч, зарим хүн, тэр ч байтугай үнэхээр сайн, сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн багш нар хүртэл “Та нар галзуу юм байна. Бидэнд зүгээр л тэднийг зөнгөөр нь сул чөлөөтэй орхи” гээд байгаа юм уу? Тийм ээ, бүх хүн л ярьдаг. Тэгэхээр та ахлагч Гилбэртийг хүмүүсийг баг болгож, гайхалтай ойлголтоо хуваалцах гэж байгааг мэднэ. Хэн нэг нь юм сурч байгаа эсэхийг бид мэдэхгүй шүү дээ” гэж хэлнэ.

Нэйт, чамаас асууя. Хэлэлцүүлгийн эхэнд ярьсан, миний бичсэн судалгааны ажлын түүхийг сонсоод мэдлэг, туршлага хамаагүй юм байна гэж ойлговол буруу. Би оюутнуудад суралцах боломж олгоогүй учраас л энэ нь тээг болсон юм. Харин энэ нь биднийг илүү гүн рүү аваачихын тулд чухал байх ёстой. Би энэ гүнийг ашиглан, арай илүү гүн рүү орж ажиллах ёстой. Зүгээр л “Хоёр хоёроороо болоорой, өнөөдрийн хийх юм ингээд л боллоо” гэж хэлэхээс илүүг хийж чадна. Оролцогч төвтэй хичээлийг хөнгөн хийсвэр, эмх цэгцгүй, замбараагүй, зүгээр л чөлөөт орчин болгохгүй байхад та хэрхэн анхаардаг вэ?

Нэйт Питэрсон ах: Гилбэрт ах аа, миний хувьд таны хэлсэнчлэн заримдаа бид ингэдэг. Та “Битгий лекц уншаарай” гэж хэллээ. Аан бас нөгөөтээгүүр, бид нөгөө туйл руу савладаг. Зүгээр л нэг уут самар авчраад, шалан дээр цацан, сармагчнуудыг дураараа аашил гэж байгаа юм шиг. Хичээл тийм л байдалтай болчихдог.

Тэгээд зүгээр л ярьцгаа гэж хэлж байгаа юм шиг. Заримдаа суралцагчдаар юм яриулах амархан. Сошиал дээр чинь ямар мэдээлэл гарсан байна? Юу өрнөж байна? гэх мэтээр яриулчхаж болно. Гэхдээ, хэрвээ бид үнэхээр шавь болох замыг хайж байгаа бол энэ яриа утга учиртай болж хувирдаг. Энэ бол гол зангуу маань шүү дээ. Бид сонгох эрхийн талаар ярьж байгаа.

Тэгээд Кэйлигийн хэлснээр, төлөвлөгөө хэрэгтэй, би хичээлээ зорилготойгоор төлөвлөх хэрэгтэй. Таны хэлснийг эш татмаар байна. Нөгөө хүчирхэг гурван асуулт. Хэрвээ би зорилготойгоор төлөвлөж эхэллээ гэхэд, тэднийг зүгээр л ярилцахыг бас зүгээр л судрын тухай яриулахыг хүсэхгүй байна. Бас үнэнийг яриад өнгөрөөсэй гэж хүсэхгүй байна шүү дээ. Төлөвлөгөө бас зорилго байх ёстой.

“Шашны боловсролыг бэхжүүлэх нь” материалд энэ тухай өгүүлсэн байдаг. Бид тэднийг илүү гүн гүнзгий ойлгож, илүү гүнзгий мэдэрч, үйлдэж, илүү сайн болоосой гэж хүсдэг. Энэ нь Кэйлигийн хэлсэн шиг надаас төлөвлөлт шаардана. Магадгүй би гурван “тулгуур” асуулттай байх хэрэгтэй. Бид зүгээр л юуг ч хамаагүй ярилцах биш, Жэнэтийн хэлснээр, за энэ байна гээд нэг асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Тиймээс бидний амьдралд хамаатай, асуудал болсон зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй болов уу. Ерөнхийлөгч Нэлсон ингэж хэлж байсан шүү дээ. Бид бүгд үхнэ. Бид бүгд шүүгдэнэ. Бид бүгд амилна. За би үүнийг хүрээгээ болгоод, дараа нь бид судар луу орно. Энэ бол үйл явц юм. За би нэг асуулт зохиосон. “Бид үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Бид бүгдээрээ үхнэ, яана аа” Тэгээд судрууд руу хандаж, хариултуудыг нь хайж олно. Энэ бол үйл явцын хэсэг нь.

Ингэснээр миний тархиндаа мэдэж ойлгож байсан зүйл одоо зүрх сэтгэл рүү маань шилжээд би ямар нэгэн зүйлийг мэдэрч эхэлнэ. Дараа нь энэ нь тэдний гараар дамжин хэрэгжиж эхлэх ёстой. Тэгэхээр чухал асуултууд нь ийм байна. Бидний асуудал юу вэ? Бид үүнийг хэрхэн засах вэ? Энэ талаар та юу хийх вэ? Хэрэв би төлөвлөлөө гэвэл, таны хэлсэн шиг, асуултуудын нооргийг, бусад зүйлийг ч нягтлах хэрэгтэй. Бид тохойны тухай ч бай, төгөлдөр хуур, сагсан бөмбөг тоглох тухай ярьж байсан ч бай адилхан. Багш хүн зүгээр л төгөлдөр хуураа тоглоцгоо эсвэл чи миний хэрхэн чөлөөт шидэлт хийхийг хараарай гэдэггүй шүү дээ. Бид Айдахо дахь БЯИС-ийн эрхэм зорилго бол Есүс Христийн шавь нарыг бэлтгэх, хөгжүүлэх гэдгийг мэднэ, тийм ээ. Энэ нь дадлагажих гэсэн үг.

Тийм болохоор миний ангид ч бас дадлага хэрэгтэй. Ингэснээр бодит амьдрал дээр тэд ангиас гадуур ч гэсэн жинхэнэ шавь байж чадна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Чимээ шуугиан, яриа, хүмүүсийн хэлэх ярих нь гүн гүнзгий суралцах гэсэн үг биш гэж таны хэлсэн надад таалагдлаа.

Бас та хэд хэдэн зүйлийг хэллээ. Бидний асууж буй асуулт зөв асуулт уу эсвэл гүн гүнзгий бодуулах асуулт уу? Та хичээлээсээ өмнө тэр асуултыг хоёр, гурван түвшнээр гүнзгийрүүлж авч үзэх дадлага хийсэн үү? Та асуудлууд гэж хэлсэн шүү дээ. Тодорхой нэг асуудлын хүрээнд хичээлээ бүтцэд оруулж зохион байгуулах. Энэ нь хичээлийг гүнзгийрүүлдэг гэж би бодож байна.

Хичээлийн бүтэц, гүн гүнзгий суралцахтай холбоотой өөр санаа бодлоо хэлэх хүн байна уу? Бид суралцагчдыг зөвхөн оролцдог болгоод зогсохгүй, сонгох эрхээ хэрэгжүүлэх, улам гүн гүнзгий суралцахад нь тэдэнд тусална.

Кэйли Мэррилл эгч: Таны хэлсэн нэг зүйлийг хүлээж авахад надад амаргүй байсан л даа. Энэ заах арга барил үр ашиггүй гэсэн нь. Бид зарим зүйлийг танах хэрэгтэй. Бид зарим үнэт цаг хугацаагаа золиослох ч хэрэгтэй болно. Таны хэлснээр, заримдаа бидэнд тэр цагийг өөрсдөө ярьж ашигламаар санагддаг. Гэхдээ бид тэр цагийг илүү агуу зүйлд буюу гүн гүнзгий суралцах туршлагад зориулахын тулд золиослох хэрэгтэй. Магадгүй энэ арга үр ашиггүй мэт байж мэдэх ч гарцаагүй илүү үр дүн гарна. Хэрвээ бид харах өнцгөө энэ зүг рүү өөрчилж чадвал, энэ солилцоо бидэнд илүү амар байх болов уу гэж би бодож байна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Тэгэхээр би хичээлийн зарим агуулгыг багасгаад, оронд нь илүү гүнзгийрүүлж болох нь. Энэ нь эмх замбараагүй болгож магадгүй ч багшийн хувьд би агуулгыг илүү гүнзгийрүүлж болно.

Бид Айдахо дахь БЯИС дээр зайны сургалт хөгжүүлж байсан үеийг санаж байна. За, Болинбрөүк ах биш шүү, хэн гэдгийг нь би хэлэхгүй. Гэхдээ нэг хүн надад ингэж хэлж байсан. “Гилбэрт ерөнхийлөгч өө, та зүгээр л миний ярьж байгааг бичиж аваад, лекцийг маань бичлэг болгоод тавьчих. Тэгээд л тэд үзчихнэ биз?” гэж билээ. Тэгэхээр нь би: “Юу л даа, бид ингэхгүй ээ” гэж хэлсэн.

Хэрэв бидний хийдэг зүйл зүгээр л тасралтгүй ярих юм бол, бид бичлэг үйлдээд үзүүлчхэж болно. Тэр профессорын надад хэлсэн шиг зүгээр л лекцээ бичлэг болгоод тавьж болно. Тэгвэл оюутнууд ангидаа ирэх ч шаардлагагүй болно. Яагаад гэвэл тэд ангид ирээд сонсохоос өөр юу ч хийхгүй болохоор. Тэр бүх агуулгыг урьдчилан унших материалаар дамжуулан олгож болно шүү дээ. Тийм ээ? Тэгвэл суралцагчдад зүгээр л ярилцахаас илүү гүнзгий суралцахад туслах ангийг бий болгохын тулд та өөр ямар арга ашигладаг вэ?

Жэнэт Эриксон эгч: Ахлагч Гилбэрт, таны яриа үнэхээр гайхалтай байлаа. Таныг ярьж байхад Сургаал ба Гэрээнүүд дэх “бүгдээрээ сэнхэрсэн байж болохын тулд” гэсэн судрын хүчирхэг шүлэг санаанд орлоо. Энэхүү удирдамжаас харвал, бүх хүн багш болох, тухайлбал анги дотор бүгд багш болох боломжтой.

Миний бодлоор, Жон, бид энэ асуудалд ийм талаас нь хандаж, итгэх хэрэгтэй. Ахлагч Кристоффэрсоны тодорхойлсончлон бидэнд өдөр бүрийн хичээлээрээ заахыг зорьдог суурь үнэнүүд бий. Тэднийг илүү гүн гүнзгий ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг үнэнүүд байдаг. Бас Түүний сүнслэг нөлөө тэдний дунд тархаж, надад ч бид бүгдэд ч тэрхүү үнэнээр хамтдаа сэнхрүүлэгдэх хэрэгцээ бий. Тэрхүү үнэнд би хичээлээ суурилуулахыг хичээдэг.

Асуултууд руу эргэн очиход, энэ нь тухайн сэдвийн талаар илчлэл хүлээн авах чадварыг нь чиглүүлж өгөн, үүнийгээ ангидаа хуваалцахад нь тусалдаг. Энэ нь бэлтгэхэд зориулсан асуултуудыг маш няхуур, ухаалгаар бэлтгэхийг шаарддаг. Ингэснээр тэд хамтдаа сэнхрүүлэгдэхийн утгыг мэдэрч чадна. Үүнийг би ганцаараа хийж чадахгүй байсан. Би энэ үнэнтэй холбоотой та нарын мэдвэл зохих зүйлийг өөрөө дангаараа зааж чадахгүй байх байсан. Яагаад гэвэл, энэ хүчирхэг санааны эргэн тойронд энэхүү үнэн бид бүгдийн дунд илчлэлээр тархдаг.

Тиймээс би хичээлээ уг үнэнд суурилуулахын зэрэгцээ суралцагчид маань Сүнсээр уг зарчмыг хэрхэн заалгаж байгаад түшиглэдэг.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Сайхан зүйл хуваалцлаа. Би та бүхнээс энэ асуултын талаар үргэлжлүүлэн тунгаан бодож, албаныхаа хурал дээр эсвэл зөвлөлийн хурал дээр ч байна уу хамаагүй, үүнийг яриасай гэж хүсэж байна. Гэхдээ оролцогч төвтэй сургалт бол гүн гүнзгий сургалт гэдгийг бид хэрхэн бататгах вэ? Суралцагчид оролцдог, гэхдээ бас гүн гүнзгий суралцдаг тийм ангийг би хэрхэн зохион байгуулах вэ?

Бид энд асуултуудын, гүнзгий бодуулах асуултуудын буюу ангийнханд танилцуулах асуудлуудын зарим жишээг сонслоо. Миний бодлоор сургаалт зүйрлэл бол үүний гайхалтай жишээ. Яагаад гэвэл, та үүн рүү өнгийж харан, “Яг юу гэсэн үг юм бол?” гэж асуух хэрэгтэй болдог. Ийм олон хүнтэй танхимд бид ийн үйлдэх боломжгүй л дээ. Гэхдээ энэ бол та бүгдийн хийж үзэх нэг зүйл гэж би найдаж байна. Учир нь бид та нараас суралцагчдыг оролцуулах замаар тэднийг гүн гүнзгий суралцахад нь туслаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ бид үүнийг хөнгөн, түргэн хариулт байгаасай гэж хүсэхгүй байна.

Мөн бид та бүхнийг ангидаа эхний хариултаас давсан зүйлийг хийж, ангидаа суралцах чадварыг гүнзгийрүүлэх арга замуудыг судлахад урьж байна. Жон, та хэлэлцүүлгийн эхэн үед Мэррилл эгчийн хэлсэн нэг санааг дурдсан шүү дээ. Тэдэнд орон зай гаргаж өг, энэхүү үйл явц өрнөх орон зайг бий болго гэж. Энэ орон зайг бий болгох нэг арга зам бол тэдэнд өөрсдөө асуулт тавих боломжийг олгох явдал гэж та хэлсэн.

Та энэ талаар жаахан дэлгэрүүлж ярьж өгч болох уу?

III Жон Хилтон ах: Аан за, сая бид асуултаа хэрхэн бэлтгэх талаар ярилцлаа. Мэдээж энэ нь чухал.

Хувийн туршлага: Олон жилийн өмнө би залуухан, туршлагагүй багш байхдаа ариун явдлын хуулийн талаар зааж байсан юм. Би үүнийг гайхалтай хичээл гэж бодсон. Яагаад энэ хууль чухал вэ? Бид энэ хуулийн дагуу хэрхэн амьдарч болох вэ? гээд л. Хичээлийн төгсгөлд би суралцагчдад асуух орон зай гаргаж өгсөн юм. Тэгтэл нэг охин гараа өргөөд, “Хилтон ах аа, хэрвээ хүн ариун явдлын хуулийг зөрчвөл яах вэ? Түүнд найдвар бий юу?” гэж асуусан. Хэлэхэд ичмээр ч, тухайн үед туршлага багатай багшийн хувьд би энэ асуултын дагуу ярилцахаар төлөвлөөгүй байсан юм. Гэхдээ энэ нь тэр өдрийн хамгийн чухал асуултуудын нэг байсан.

Түүний асуултыг авч ярилцах орон зайг гаргаснаар бидэнд илүү гүнзгий суралцах боломж бүрдсэн. Одоо би арай илүү туршлагатай багшийн хувиар зарим нэг зүйлийг таамаглаж чаддаг болсон ч хамгийн туршлагатай багш ч суралцагч бүрд төрж буй нарийн мэдрэмж, туулсан туршлага бүрийг бүрэн таамаглаж чадахгүй. Тиймээс бид заримдаа түр завсарлага аваад ингэж хэлдэг.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Тэд хаана байна вэ?

III Жон Хилтон ах: “Хэсэг зуур бодоорой. Танд ямар асуулт байна вэ?”

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Та хичээл дээрээ үүнийг хэрхэн хийдэг вэ? Та үүнийг хэзээ хийдэг вэ? Энэ нь албан байх уу? Эсвэл үе үе хийдэг үү? Давтамжтай хийдэг үү?

III Жон Хилтон ах: Үүнийг хийх олон арга зам бий гэж би бодож байна. Заримдаа жаахан сонирхолтой болгоё гэвэл QR код үүсгээд, Google док дэлгэц дээр гаргачихна. Тэгээд нэрээ нууцлаад асуултуудаа оруулаарай гэнэ. Ер нь бол энэ нь зүгээр л түр азнаад, суралцагчдад бичих боломж гаргаж өгөхтэй адил.

Гэхдээ “Та нарт ямар асуулт байна вэ?” гэж асуувал, таван секундийн дараа хэн ч, юу ч хэлэхгүй. Тэгээд л, за тэгвэл дараагийн хэсэг рүү орцгооё гээд явчихдаг шүү дээ. Харин “30 секунд өгье, бодоорой. Бид юуны тухай ярьж байна вэ? Судраас асуух зүйл байна уу? Эсвэл та нарын амьдралд хэрхэн хамааралтай вэ?” гэвэл яах бол. Заримдаа би бүр өөрөө хариулахын оронд “Хажуудаа сууж буй хүндээ асуулт тавиад, хариултыг нь сонсоорой” гэж хэлдэг.

Биднийг илүү гүнзгий түвшинд суралцахад туслах маш олон арга байдаг.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Энэ үнэхээр хүчтэй. Одоо сүүлчийн нэг сэдвийг ярилцаад, хэдэн урилга өгч, давтаж баталгаажуулан, өнөөдрийн хэлэлцүүлгээ хаая.

Суралцах бэлтгэлтэй ирж, сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг эрэлхийлэх нь суралцах үүрэг хариуцлагыг хүлээн авах боломж юм.

Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагаас уншаарай гэж даалгасан хэсгийн гурав дахь арга зам бол суралцагчдад ангиас гараад сурсан зүйлээ хэрэгжүүлэх боломжийг олгох явдал гэж дурдсан. Тэгвэл та бүхэн үүнийг хэрхэн хийдэг вэ? Мөн хичээлийн төгсгөлд тухайн өдрийн хичээлээс эсвэл хэлэлцүүлгээс суралцсан зүйлээ хэрхэн хадгалж үлддэг вэ?

Кэйли Мэррилл эгч: Би жаахан өөр талаас нь ярьж болох уу? Би үүнтэй төстэй зүйлийг өмнө нь хийж байсан ч, ирэх жил энэ санааг хэрэгжүүлж үзнэ гэхээс их догдолж байгаа.

Бид бэлтгэх тухай ярьсан. Ихэнхдээ бид тухайн хэсгийг урьдчилан судлах тухай ярилаа. Гэхдээ хэрэв хэрэгжүүлэлтийг бэлтгэлээ болговол яах бол? Та хоёр долоо хоногийн дараа мацаг барих талаар хичээл заах гэж байгаагаа мэдсэн ба хоёр долоо хоногийн өмнөөс хичээл дээр таван минут зарцуулаад, суралцагчдыг дотроос нь зовоож, шаналгаж буй зүйлсийн талаар ярилцлаа. Тэгээд та тэднийг “Ирэх долоо хоногт энэ асуудлын төлөө мацаг барихад нэг өдөр зарцуулах уу?” гэж урина.

Мацаг барилтын талаар заах ээлж тань болоход тэд аль хэдийн энэ талаар туршлагатай болсон байна. Тэгвэл тэдний анги дээрээ хуваалцах магадлал хэр их байх бол? Хичээлийн дараа дахин ийн үйлдэх магадлал хэр их байх бол? Яагаад гэвэл, тэд үүнийг өөрсдийн туршлагаар мэдэрч, хуваалцаж бас гэрчилсэн.

Таны хэлсэнчлэн, гэрчлэл нь хуваалцах үед бий болдог. Энэ нь тэдний дараа нь хэрэгжүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Хэрэгжүүлэлтийг яах аргагүй бэлтгэлийн нэг хэсэг болгож болно гэж бодогдлоо.

Кэйли Мэррилл эгч: Зарчим болгонд төгс тохирохгүй байх л даа. Гэхдээ үүнийг олон талаар хэрэглэж болно гэж би бодож байна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Өөр бодол байна уу?

III Жон Хилтон ах: Өөр нэг бодол бол давтаж баталгаажуулах. Нэйт, чи дээр дурдсан байх аа. Тэгэхээр хичээлийн цагаас жаахан аваад “Өмнөх хичээл дээр бид энэ урилгын талаар ярьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд та нар юу хийсэн бэ?” гээд асуух хэрэгтэй.

Хэрвээ би байнга урьдаг ч, эргэж хэзээ ч асуудаггүй бол, яг таны хэлсэн шиг зүйл болно. Хэрэв би асуулт асуугаад тэрэндээ өөрөө хариулчихдаг бол суралцагчид тэр даруй “Өө, багшид хамаагүй дээ” гээд бодно. Харин би хичээлийнхээ эхэнд “Хэдүүлээ мацаг барих тухай ярьсан шүү дээ” эсвэл “Энэ зарчмын талаар ярьсан шүү дээ” гээд тогтмол давтаад байвал тэд “Аан, анхаарч үзэх зүйлс юм байна. Чухал юм байна” гэж ойлгоно.

Нэйт Питэрсон ах: Би одоо ч гэсэн үүнийг ойлгох гэж хичээж байгаа. Тиймээс энэ нь урилга болж ч магадгүй юм. Бид гэрийн даалгавар өгч болох бил үү?

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Бололгүй яахав.

Нэйт Питэрсон ах: Бид урилга өгнө гэж та хэлсэн. Энэ нь өчигдөр орой болсон. Ахлагч Кристоффэрсон, миний санахад эзэн болох гэдэг үгийг дөрөв, таван удаа хэрэглэсэн. Та [ахлагч Гилбэрт] бас эзэн болох гэж хэллээ.

Тэгээд би энэ үгийг эргээд судалсан. “Хичээнгүйлэн суралцахад урь” хэсэгт эзэмших тухай өгүүлдэг. Би үүнийг ойлгох гэж хичээж байгаа. Тэгэхээр нэг даалгавар байна. Шавь байх, эзэн болох хоёр хоорондоо ямар холбоотой вэ? Яагаад?

Магадгүй, ахлагч Гилбэрт та хэлэлцүүлгийн төгсгөлд энэ талаар ярьж болох юм. Яагаад энэ үг байнга гарч ирээд байгаа тухай? Хэрэв би тэднийг шавь байгаасай гэж хүсвэл, магадгүй даамлын ажил үүрэг нь бидний сонгох эрх юм. Бурхан энэ бэлгийг бидэнд өгсөн. Шавь байх гэдэг нь энэ бэлгийг хэрхэн ашиглах тухай юм. Гэвч бид юмсыг эзэмших дуртай. Бид машинтай болохыг хүсдэг. Бид байшинтай болохыг хүсдэг. Тэгэхээр яагаад ч юм “эзэн болох” гэдэг үг шавь байхтай дахин дахин холбогдоод байгаа.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Энэ нь яг энэ эшлэлд хэлсэнчлэн бошиглогчоос эсвэл ахлагч Кристоффэрсоны “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” үгээс гарч ирсэн. Ерөнхийлөгч Нэлсон: “Би та нараас гэрчлэлээ хамгаалахыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ” гэж хэлсэн. Тэр үнэхээр биднээс, мөн бүх залуучуудаас маань гэрчлэлдээ хариуцлага хүлээх буюу эзэн нь байхыг гуйсан.

Нэйт Питэрсон ах: Би үүн дээр нэмж болох уу?

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Бололгүй яах вэ.

Нэйт Питэрсон ах: Бид тэднийг дараа нь юу хийгээсэй гэж хүсэж байна вэ? Тэд ангидаа ирж, шавь байх дадлага хийдэг, гэхдээ би тэднийг бүр үүнийг эзэмшээсэй, өөрийн болгоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл би тэдний ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад хамт байхгүй. Би тэднийг уруу татагдах үед нь хажууд нь байхгүй. Би тэднийг соригдох үед хажууд нь байхгүй.

Харин тэд тэрхүү үнэнийг өөрийн болгож, жинхэнэ шавь байж, сонгох эрхэндээ эзэн болж чадвал ямар нэгэн зүйл бий болно гэж би бодож байна. Би үүнийг бүрэн тайлаагүй байгаа ч, судалмаар байгаа зүйл минь энэ. Хэрвээ тэд миний хичээлээс гарахдаа уг үнэнийг өөрийн болгоод гарвал, энэ л таны биднээс хүсэж буй зүйл. Би өөрөө үүнийг өөрийн болгох хэрэгтэй. Би өөрөө үүнийг эзэмших хэрэгтэй.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Түүний хуваалцсаныг сонсоод би инээмсэглэлээ л дээ. Бид тэдний амьдралын бүх сонголтод хамт байж чадахгүй. Бостон хотын өсвөр үеийнхэн нэг орой “Тийм ээ, намайг ямар нэг муу зүйл хиймээр санагдах бүрд мөрөн дээр минь суучхаад ‘Чи ингэх ёсгүй’ гэж хэлж байгаа Кларкийн дүр төрх санаанд орж ирдэг” гэж тоглоом шоглоом хийж байсныг би санадаг. Гэхдээ тэр үүнийг өөрөө хүсэж хийх хэрэгтэй. Багш нь эсвэл өсвөрийн удирдагч нь хориглосон болохоор биш шүү дээ.

Бид одоо төлөвлөөгүй нэг зүйлийг хийх гэж байна. Жон асуух орон зай гаргах талаар санал дэвшүүлсэн. Магадгүй зарим чинь дотроо “Өө гайхал гэж, би одоо хичээл бүрийнхээ өмнө бэлтгэх даалгавар зохиох ёстой болж байна уу? Тэгээд бас хүмүүсийг оролцуулах хэрэгтэй гэж үү? За бас асуултууд бэлдээд, тэгснээ бүр суралцах үйл явцыг гүнзгийрүүлэх ёстой болчихлоо. Тэгээд бүр хэрэгжүүлэх тухай төлөвлөх хэрэгтэй болох нь ээ?” гэж бодож байгаа байх. Та нарын зарим нь “Ахлагч Гилбэрт ээ, би лхагва гарагт дахиад заана, дараа долоо хоногт ч бас, тэрний дараагийн долоо хоногт ч бас. Бид үүнийг яаж хийх юм бэ?” гэж бодож байгаа нь лавтай. Бас та нарын олон нь энэ хэлэлцүүлэгт асуулттай ирсэн байгаа.

Тиймээс хэдэн минут гаргаад, миний хэлэлцүүлэг дээр асууж чадаагүй асуултуудыг тавих боломжийг оролцогчдодоо олгоё. Хэрвээ биднийг ярьж байх үед танд ямар нэгэн асуулт төрсөн бол, босоод манай оролцогчдоос асуугаарай.

За, би сайн харахгүй байна. Зүгээр л нэрээ хэлэхэд болно.

12 дахь эгч (Фэйт Спэнсэр): Сайн байцгаана уу, намайг Фэйт Спэнсэр гэдэг. Би та бүхнийг энэ хэлэлцүүлэгт оролцоно, хуваалцана гэдгээ мэдээд хэрхэн өөр өөрөөр бэлтгэснийг чинь мэдмээр байна.

Кэйли Мэррилл эгч: Маш олон цаг бэлдсэн.

Ахлагч Гилбэрт “Хүч тэдэнд бий” гэсэн үгэндээ энэ талаар дурдсан гэж бодож байна. Хэрэв суралцагчид хуваалцана гэдгээ мэдэх юм бол үүрэг хариуцлагаа ухамсарладаг болно. Тэд хариуцлагаа үүрч, оноогдсон зүйлсээ хийх болно. Надад ийм мэдрэмж төрсөн, учир нь би хуваалцах ёстой гэдгээ мэдэж байсан.

Би хуваалцахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ? гэж даруухнаар хандаж хүлээж авсан. Тэгээд би нэг зүйлийг ойлгосон л доо. Үүнийг суралцагчид маань мэдрээсэй гэж би хүсэж байна. Би тэднийг “Би өнөөдөр хичээлдээ очоод зүгээр суугаад байж болохгүй. Хэзээ ч юм би хуваалцах шаардлагатай болно. Тэгэхээр би хуваалцах зүйлтэй байя” гэж мэдрээсэй хэмээн хүсэж байна.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Баярлалаа. Өөр асуулт байна уу?

Жэнэт Эриксон эгч: Надад таны асуултыг бодох үед нэг л зүйл бодогдож байлаа. Их Эзэн намайг илүү үр нөлөөтэй багш байгаасай, суралцагчдаа идэвхжүүлж, тэдэнд сонгох эрхээ идэвхтэй хэрэгжүүлэхэд нь тусалдаг байгаасай хэмээн хүсдэгийг би мэдэрсэн.

Тэгээд би хамт ажилладаг нэг хүнийхээ талаар бодлоо. Тэр хичээлийн жилийн эхэнд 30 минут зарцуулж, хэрэгтэй зүйлс дээр нь Сүнс хэрхэн удирдаж байгааг сонсох боломжийг суралцагчдад олгодог. Дараа нь тэд энэ хичээлээр дамжуулан ажиллаж, ойлголт олж авч болох зорилгуудыг тавьдаг.

Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн талаар бодож үзэхэд, энэ нь надад Их Эзэн хайртай гэдгийг мэдрүүлсэн. Тэр намайг илүү үр дүнтэй багш болоход туслахыг хүсдэг. Тэр тэдгээр суралцагчийг адислахыг хүсдэг. Энэ бүхнийг тунгааж, судлах боломжийг надад олгож буй нь ямар их онцгой завшаан бэ. Эцэст нь би өөрөөр үйлдэж чадна. Мөн би суралцагчдаа яг ийм хүчирхэг туршлагыг мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ бүх хичээл бол Их Эзэн таныг адисалж, өөрийн чадавхад бүрэн хүрэхэд тань туслах тухай юм. Тиймээс л Тэр танд Өөрөөс нь суралцах энэ онцгой боломжийг өгч байгаа.

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Баярлалаа. Өөр асуулт байна уу?

13 дахь эгч: Асаалттай байна уу? Өө, яана аа. Би тусгай хэрэгцээт суралцагчдад семинар заахаар адислагдсан. Мөн миний суралцагчдын ихэнх нь, ерөнхийдөө бүгд хэл ярианы бэрхшээлтэй. Тэгэхээр энэ бүхнийг би яаж хэрэгжүүлэх вэ?

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Танд аль хэдийн хэрэгжүүлсэн зүйл юу байгаа вэ?

13 дахь эгч: Бид ихэвчлэн зургуудыг хэвлэж авч, ламинатордаад, хичээлтэй холбоотой янз бүрийн зүйлсийг суралцагчдаар сонгуулах зэрэг их зүйл хийдэг. Бас нарийн цааснуудыг ламинатордаад, төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг цээжлэх үйл ажиллагаанд оролцуулдаг. Бид төгс эзэмших сургаалын талаар ярьдаг. Ангидаа дохионы хэлний олон аргыг ашигладаг. Энэ бүхэн үнэхээр сайхан туршлага болдог.

III Жон Хилтон ах: Би энэ асуултад хариулах гээд оролдоод үзье. Би өөрөө тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зааж байсан туршлагагүй л дээ. Миний хувийн туршлага гэвэл, би энэ намар нэг хичээл заахаар бэлтгэж байгаа. Энэ хэлэлцүүлэгт оролцохоор уригдахаасаа өмнө би хичээлийнхээ бэлтгэлийн 99 хувьд нь “Би юу заах вэ?” гэдэгт төвлөрч байсан. Агуулга дээр л төвлөрөөд байсан. Харин энэ хэлэлцүүлэгт оролцсоны хувьд би асууж буй асуултуудаа өөрчилж эхлээд байгаа. Бэлтгэлийнхээ хүрээнд “Би суралцагчдадаа хичээлд бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Би тэдэнд үйлдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?” гэж асуудаг болсон. Эдгээр асуултыг би Тэнгэрлэг Эцэгт тавьж, хариултуудыг хүлээн авсан.

Тиймээс би тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын тухайд энэ асуултын яг тодорхой хариултыг мэдэхгүй ч Тэнгэрлэг Эцэг мэднэ гэдэгт итгэлтэй байна. Миний гэрчлэл бол хэрвээ бид ийм хэцүү асуултуудыг Түүн рүү хандуулах юм бол Тэр бидний суралцагчдын хэрэгцээнд яг тохирсон хариултыг өгдөг.

Жэнэт Эриксон эгч: Энэ бол үнэхээр гайхалтай шилжилт. Багш нар “Би яавал илүү үр дүнтэй байх вэ?” гэж боддог байсан бол одоо “Суралцагч яг юу мэдэрч байгаа вэ?” гэж бодно. Дуу хөгжим тэдэнд Сүнсийг хэрхэн авчрах вэ? Эсвэл бусадтай ямар нэгэн арга замаар харилцах нь Сүнсийг хэрхэн мэдрүүлэх вэ? гэсэн асуулт руу шилжиж байгаа.

Энэ бол тэдний туршлага дээр төвлөрч байгаа хэрэг. Жон, би бас яг энэ өөрчлөлтийг хийх хүслийг мэдэрсэн. Тэд анги дотор яг юу мэдэрч байна вэ?

Ахлагч Кларк Г.Гилбэрт: Танд ямар нэг зүйл байсан уу? Өө. Өө, дахиад. Өө, хэрвээ бид дуусгахгүй бол тэд микрофоныг минь унтраана гэж байна. За ингээд дуусгая даа. Бидний цаг дуусаж байна. Бид энэ уулзалтын өмнө та бүхнээс “Би хэрхэн зааж буй хүмүүстээ сурах хариуцлагаа хүлээхэд нь илүү үр дүнтэйгээр тусалж чадах вэ?” гэсэн асуултыг бодож ирэхийг хүссэн.

Би өмнө нь өгсөн урилгаа дахин сануулъя. Эндээс гарахынхаа өмнө өнөөдөр өөрт тань төрсөн нэг ойлголтыг тэмдэглэж аваарай. Одоо хэлэлцүүлгээ түр зогсооё. Бидэнд цөөхөн минут байгаа учраас би нэг минутын хугацаа өгье. Би та бүхнийг өнөөдөр сурсан нэг зүйлээ бичээсэй гэж хүсэж байна. Энэ нь бидний ярьсан зүйл байх албагүй. Таныг илүү сайн багш болоход туслах ямар зүйлийг өнөөдөр сурсан бэ?

Хэлэлцүүлгээ өндөрлөхөөс өмнө нэг минут зарцуулаад хариултаа бичье.

Хэрвээ амжаагүй бол, үргэлжлүүлэн эргэцүүлээрэй. Дараагийн долоо хоногуудад би та нараас бичсэн зүйлээ ашиглан дараах хоёр зүйл хийхийг хүсэж байна. Үүнийг хэн нэгэнтэй хуваалцах, өөрт төрсөн сэтгэгдэл дээр үндэслэн заах хичээлээ сайжруулах зорилго тавь.

Би дараах санаа бодлоор хичээлээ төгсгөмөөр байна. Нэгдүгээрт, би хэлэлцүүлэгт оролцогчдод талархмаар байна. Тэд үнэхээр сайн багш нар. Би өнөөдөр бас өнөөдөрт бэлтгэх явцдаа маш олон зүйлийг сурч авлаа. Бас та бүхэнд баярлалаа. Та бүхнийг үүрэгт ажилдаа маш ихийг зориулдаг гэдгийг би мэднэ. Ахлагч Кристоффэрсон өчигдөр орой та нарыг энэ Сүмийн ирээдүйг бүтээхээр тэргүүн эгнээнд явж буй хүмүүс гэж хэлсэн нь надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.

Эцэст нь би гэрчлэлээ хуваалцъя. Сүмийн боловсролын системээр дамжуулан бид дэлхий даяарх залуусыг өсөж хөгжихөд, Есүс Христийн насан туршийн шавь нар болоход бэлтгэж байгаа. Энэ үйл явц Сүмийн боловсролын системийн шашны боловсролын орчинд, семинарын ангид, манай их сургуулиудад, институтийн хичээл дээр хамгийн төгс утгаараа өрнөж байна. Та нар бол энэ залуучуудыг суралцах үүрэг хариуцлагаа үүрч, Есүс Христийн насан туршийн шавь болоход туслах хүмүүс. Сүм энэ ажлыг, үүнд оролцож буй хүн бүрийг дэмжихэд ингэж их хөрөнгө оруулдгийн нэг том шалтгаан нь тэд үүнийг үнэхээр чухал гэж итгэдэг явдал юм гэдгийг би мэднэ. Ерөнхийлөгч Нэлсон “бидний мэлмийн өмнө юу өрнөж байгааг та нар харж байна уу?” гэж хэлсэн. Та бүхэн энэ Сүм даяар семинарт элсэгчдийн нийт тоо болон семинарт хамрагдсан тооны үзүүлэлт дээд түвшинд хүрсэн гэдгийг мэдэж байгаа байх.

Манай их сургуулиудын элсэлтийн тоо дээд амжилтыг тогтоосоор байна. Бүр залуучууд олноороо их сургуульд орохгүй байгаа энэ цаг үед шүү дээ. Институтийн элсэлт ч бас түүхэнд байгаагүй хэмжээнд хүрсэн.

Бид ангид маань орж ирэх хувь хүн бүрд суралцах үүрэг хариуцлагаа үүрэхэд нь туслах үүрэгтэй. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн, “бид дэлхийг Аврагчийн Ирэлтэд бэлтгэх хүмүүсийг бэлдэж байна.”

Бид энэ эрхэм үүргийг ухаалгаар, даруухнаар, итгэлтэйгээр хүлээн авч, Их Эзэний хүч, дэмжлэгтэйгээр гүйцэлдүүлдэг байгаасай. Би энэ гэрчлэлээ та нарт Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.