Түүх

Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дэлхий нийтийн санаачилгад оролцох 25 арга зам

Women and children eating at table in Cochabamba Bolivia

Та нэг эмэгтэйг адислахад түүний гэр бүл, нийгэм, улс үндэстнийг бас адисалдаг. Үүнтэй адил та нэг хүүхдийг адислах үед ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байдаг. Тийм ч учраас дэлхий нийтийн хөгжил дэвшил нь хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавихаас эхэлдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүүхэд, эмэгтэйчүүдийн хэрэгцээг эх болон нярай хүүхдийг асран халамжлах, хүүхдийн хоол тэжээл, дархлаажуулалт, дэлхий даяарх боловсрол зэргээр дамжуулан нэн тэргүүнд тавьсаар ирсэн билээ. Та тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Аврагчийн зарлигийг дагавал дэлхий даяарх энэхүү хүчин чармайлтын нэг хэсэг болно.

Дараах жагсаалт нь хүүхэд эмэгтэйчүүдийн хэрэгцээг шийдвэрлэхийн тулд гэр орон, хөрш зэргэлдээ газар мөн нийгэмдээ хийж болох зүйлсийн талаар бодож, залбирахад тань туслах хэдэн санааг агуулсан. Та хаана хэрэгтэйгээ, хэний хажууд алхаж, хэнийг хөтлөн удирдах ёстой гэдгээ мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийлээрэй. Та гэр бүл, хөршүүд, мөн нийгэмдээ үйлчлэх үед дэлхий даяарх ах, эгч нарт Есүс Христийн хайр, тусламжийг авчрах Халамжийн нийгэмлэгийн дэлхий дахины зорилгын нэг хэсэг болдог.

  1. Нийгэм дэх саад бэрхшээлийг олж тогтоон, тэмцэх замаар хүүхэд, эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалт ба боловсролыг дэмж.
  2. Чангаар уншихад нь хүүхдүүдэд тусал. Өөрт нь анхаарал тавьдаг насанд хүрсэн хүнтэй хамт ном уншихаас илүү хүүхдийн танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг зүйл үгүй.
  3. Орон нутагт тань шинэхэн ээжүүд жирэмсний халамж үйлчилгээ авахад юу саад болж байгааг олж мэд. Эдгээр саад бэрхшээлийг шийдвэрлэхийг эрэлхийл.
  4. Хүүхдүүдтэй хамт бүжиглэж, үсэрч, авирч мөн шалан дээр тогло. Хөдөлгөөн нь хүүхдийн тархийг хөгжүүлж, өсөж буй биеийг нь бэхжүүлэхэд тусалдаг.
  5. Жимс ногоо тарьж, ургацаа хөршүүдтэйгээ хуваалц. Хүүхдүүдийг жимс ногоо тарих ажилд оролцуул.
  6. Хоол хүнсээ хадгалж нөөшлөх талаар мэдэж аваарай. Тэгснээр өвөл идэж болно. Мөн боломжтой бол амархан муудахгүй хоол хүнсийг онцгой байдлын нөөц бий болгоход зориулж хадгал.
  7. Орон нутагтаа хүнсний хангамжаас хамааралтай гэр бүлүүдэд туслахын тулд юу хийж болох талаар судалж, уг асуудлыг шийдвэрлэхэд тусал.
  8. Цэвэр ус, агаар, хүнсний эх үүсвэрийг халдвар, бохирдолгүй байлгахын тулд орон нутгийн засаг захиргаатайгаа хамтран ажилла.
  9. Дэлхий даяарх санаачилгатай холбоотой мэдлэг олгох, дэмжлэг үзүүлэх Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагаануудыг төлөвлөж, үүнд оролцох арга замуудын талаар зөвлөлд.
  10. Нэг эмэгтэйд бие даах чадвартай болох үйл явцад нь зөвлө.
  11. Боломжтой бол эхний зургаан сарын турш хүүхдээ зөвхөн хөхөөр хоолло. Хүүхдээ 6 сартайгаас нь эхлэн тэжээллэг хоол хүнсэнд дасгаж эхлээрэй. Хүүхдээ бүхий л хэрэгтэй шим тэжээлээр нь хангахын тулд хамгийн багадаа нэг жилийн хугацаанд үргэлжлүүлэн хөхөөр хоолло.
  12. Хөхүүл эсвэл сүүгээ саадаг эхчүүд сүм мөн ажил дээрээ хувийн болон дэмжлэг үзүүлэх орчинтой байхад анхаарч ажилла.
  13. Урьдчилан сэргийлэх эмчилгээ, жирэмсний болон төрсний дараах асаргаа, хүүхдийн товлолт вакциныг хийлгэх гэх мэт шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авахын тулд эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдахыг урамшуулан дэмж.
  14. Хүүхдүүдтэйгээ эрүүл хоол хүнс ид. Тэдэнд зууш эсвэл хоол бэлтгэж, сонгоход тань туслахыг зөвшөөр. Хамт хоол хийж байхдаа шим тэжээлтэй хоол хүнсний ач тусын талаар ярилц.
  15. Сүмийн үйл ажиллагаа, спортын бэлтгэл, хичээлийн дараах зууш зэрэгт чихэрлэг амттанаас өөр зүйл хайж ол.
  16. Нярай, балчир насны хүүхэдтэй аль болох эрт, тогтмол харилц. Хүүхдийн нүд рүү харж, ярьж, тоглох нь тэдний тархинд бат бөх холбоос бий болгодог.
  17. Хичээлийн дараа хүүхдэд гэрийн даалгавраа хийхэд нь тусал.
  18. Бэлгэнд ном өгч, тухайн хүнд тусгайлан сонгосон шалтгаанаа хуваалц. Гэртээ номтой байх нь суралцах, хөгжих боломжийг олгодог.
  19. Орон нутгийн зээлдүүлдэг номын сангууд болон бусад үнэ төлбөргүй эх үүсвэрт ном өгч дэмж.
  20. Орон нутгийнхаа сургуулиудтай шим тэжээлтэй хоол унд, зуушны зорилгынх нь талаар ярилц. Эцэг эхчүүд болон орон нутгийн зүгээс хэрхэн тусалж болохыг бодолцож үз.
  21. Хүүхдүүдтэй эрт, тогтмол ярилц. Тэдэнд түүх ярьж өгч, тэдэнд түүхээ хуваалцах боломж олго.
  22. Авьяас чадвараа таньж мэдэхэд нь туслах замаар хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бэхжүүл. Бусдыг адислахын тулд авьяас чадвараа ашиглахад хүүхдүүдэд тусал.
  23. Ажил хөдөлмөрийг эрхэмлэх, багаар ажиллах болон бие даах чадварын чухлыг ойлгох, өөрсдийн үнэ цэнийг бий болгоход нь туслахын тулд хүүхдүүдэд гэр оронд нь үүрэг хариуцлага оноо.
  24. Мацаг барьж, мөнгөн хандив өргө. Өөр хэн нэгэн хоолтой байж болохын тулд хоолноос татгалзах нь таны тусалж чадах энгийн арга юм.
  25. Орон нутгийнхаа хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах JustServe дээрх төсөлд нэгд эсвэл санаачил.

Дэлхийн хөгжил дэвшил хүүхэд, эмэгтэйчүүдээс эхэлдэг

Сүм хэрхэн дэлхий даяарх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, хүүхдүүдийг хэрхэн шим тэжээлээр хангаж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг Сүмийн Дэлхий дахины хүүхэд, эмэгтэйчүүдийн хуудас руу орж үзнэ үү.

Холбоотой агуулга

Сүүлд шинэчлэгдсэн огноо 15 5-р сар 2025