“Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдад үйлчилж байгаа үедээ зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17).
Таны үзүүлсэн Христийнхтэй адил үйлчлэл дэлхий даяарх тусламж хэрэгтэй хүмүүсийн амьдралыг адисалсаар ирсэн. Сүм болон сая сая хүнтэй хамтран дэлхий даяар үзүүлсэн өөрийн нөлөөг олж хараарай.
Есүс Христийн шавийн хувьд бид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилснаар Түүний үлгэр жишээг дагахыг зорьдог. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд тусламж хэрэгтэй хөршүүддээ үйлчлэх амлалтыг өгдөг буюу гэрээг байгуулдаг.
Есүс Христийн шавийн хувьд бид бусдад хайраар, зорилготойгоор үйлчилсэн Түүний үлгэр жишээг дагаснаар гэрээнүүдээ эрхэмлэдэг. Түүний тохинууллаас санаа авсан дөрвөн энгийн алхмыг энд танилцуулж байна. Эдгээрт:
Сүм эн тэргүүний хэрэгцээ бүрд хэрхэн туслалцаа үзүүлж байгааг мөн хэрхэн та гар бие оролцож болохоо мэдэхийн тулд доорх төсөл бүр дээр дарна уу.
Сүм тусламж хэрэгтэй хүмүүсийг дэмжиж, халамжлах хэд хэдэн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд эдгээрт:
Дэлгэрэнгүй мэдээллийг Халамжийн болон бие даах чадварын эх сурвалжийн бүрэн жагсаалт дээрээс үзнэ үү. Хэрэв та эдгээр болон бусад эх сурвалжийн талаар мэдэхийг хүсвэл орон нутгийнхаа Сүмийн удирдагчидтай ярилцана уу.
Хэцүү нөхцөл байдалд байгаа бусдад юу хэлэх, хэрхэн туслахаа мэдэх нь амаргүй ч, энэ нь нөгөөтээгүүр томоохон бөгөөд эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Донтолт, хүчирхийлэл, уй гашуу, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зэрэг бэрхшээлийг даван туулахад бусдад хэрхэн туслах талаар суралцахын тулд Амьдралд зориулсан тусламжийг судал.
Үйлчлэлийн номлолд үйлчлэхээр сонирхож байна уу? Шашны номлол хийдэггүй номлолд үйлчлэх хүсэлтэй хөгшин, залуу хэн бүхэнд үйлчлэлийн номлол нь гайхалтай боломж юм. Гэрээсээ, Сүмийн эзэмшлийн газарт эсвэл орон нутагтаа үйлчлэх зэрэг сонирхлоос тань хамааран өөрийн хэрэгцээнд тааруулан сонгох боломжтой олон төрлийн номлол байдаг.
Жишээлбэл: Та ажил эрхлэлтийн төв, бишопын агуулах, лаазлах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төвд үйлчилж болно. Мөн та донтолтоос ангижрах бүлгүүдийг удирдан явуулах, бие даах чадвар хөгжүүлэх хичээл заах эсвэл орон нутагт хэрэгжүүлэх хүмүүнлэгийн төслүүдийг зохион байгуулах замаар үйлчилж болно. Дээрхтэй адил болон өөр бусад үйлчлэлийн номлолын боломжийг эндээс үзнэ үү.
Сүмийн хүмүүнлэгийн үйлсэд хандивласан таны мөнгийг дэлхий даяарх Сүмийн гишүүдийн болон бусдын материаллаг хэрэгцээнд дэмжлэг үзүүлэхэд ашигладаг ба үүнд цаг алдалгүй тусламж үзүүлэх, хүмүүсийг урт хугацаанд бие даах чадвартай болоход туслах зэрэг орно.
Илүү дэлгэрэнгүй задаргааг Сүм хандивыг хэрхэн зохицуулдаг вэ? хэсгээс үзнэ үү.
Хэрэв та тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Их Эзэний ажлыг илүү урагшлуулах үүднээс Сүмд хандив өргөхийг хүсвэл philanthropies.ChurchofJesusChrist.org-т зочлоорой. Өөрчлөлт авчрахын тулд танд заавал мөнгө хэрэггүй гэдгийг сан. Та байгаа газрынхаа хүмүүст үйлчлэхэд цаг зав, хүчин чармайлтаа зориулснаар тэднийг хүчирхэгжүүлж, тэднийг бие даах чадвартай болох зам руу хөтөлж чадна. JustServe.org-оос орон нутагтаа үйлчлэх боломжийг хайж олно уу.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм аливаа шашин шүтлэг, арьс өнгө, гарал үүсэл бүхий бүх хүнд Аврагчийн хайрыг мэдрүүлэхийн тулд дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Ингэхдээ Сүм дараах байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал:
Бусадтай хамтран ажилласнаар Сүм дэлхий даяар яаралтай хэрэгцээнүүдийг шийдвэрлэх, урт хугацаанд бие даахад туслах ажлыг илүү өргөн хүрээнд явуулах боломжтой болдог. Дэлгэрэнгүй мэдээллийг Сүм ба бусад байгууллагын хамтын ажиллагаа хэсгээс уншаарай.