Сүм тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахын тулд хэрхэн бусад байгууллагатай хамтран ажилладаг тухай

Uganda: Camille N. Johnson

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гишүүдээ “нэгдүгээрт, Бурханыг хайрлах, хоёрдугаарт хөршөө хайрлах” (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, 2019 оны 10-р сар) гэсэн эхний бөгөөд хоёр дахь агуу зарлигуудыг дагахад урамшуулан дэмждэг. Дэлхий даяарх Бурханы бүх хүүхдийг арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр хайрлаж, асран халамжлахад хүмүүнлэгийн болон үйлчлэлийн төслүүд нэн чухал юм. Бид дэлхий дахинд илүү их үр нөлөө авчрахын тулд анхаарал шаардлагатай салбаруудад бүх шатны байгууллагатай хамтран ажилладаг.

Хамтын ажиллагааны үр нөлөө

Сүм бусад байгууллагатай хамтран хүмүүнлэгийн зорилтоо хэрэгжүүлдэг. Ашгийн бус болон төрийн бус байгууллагуудтай явуулдаг хамтын ажиллагаанд хүмүүнлэгийн төслүүдэд зориулсан хандив тусламж өгөх мөн Сүмийн гишүүдийн сайн дурын үйлчлэл багтдаг. Хамтран ажилласнаар бид Бурханы хүүхдүүдэд нэн даруй тусламж үзүүлэх, бие даах чадварыг хөгжүүлэхэд илүү их үр нөлөө үзүүлж чадна.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх,

Дэлхий дахинд чиглэсэн бидний тэргүүлэх зорилт: Эмэгтэйчүүд ба хүүхдүүд

Бидний хамгийн том үр нөлөө үзүүлж чадах нэг арга зам бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавих явдал юм. Бид энэ хүчин чармайлтыг мөн эн тэргүүнд тавьдаг байгууллагуудтай хамтран ажиллахыг эрмэлздэг. Дэлхий дахинд чиглэсэн тэргүүлэх зорилтод эх, нярайн асаргаа, дархлаажуулалт, боловсрол, хүүхдийн хоол тэжээлийн төслүүд багтдаг.

Сүм хамтран ажиллах байгууллагуудыг хэрхэн сонгодог вэ?

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бусад хүмүүнлэгийн байгууллагын нэгэн адил хүмүүнлэгийн зарчмуудыг баримталдаг Эдгээрт хүмүүнлэг, төвийг сахисан, шударга, хараат бус байдал орно. Сүм үнэт зүйлс нь биднийхтэй нийцдэг байгууллагуудтай хамтран ажиллахыг эрмэлздэг. Сүм мөн дараах төрлийн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлдэг байгууллагуудыг эрэн хайдаг. Үүнд:

  • Арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр хамгийн эмзэг бүлгийн хүмүүст тусалдаг.
  • Тулгамдсан хэрэгцээнийх нь дагуу тусалж дэмжихийн сацуу тэднийг ирээдүйнхээ хэрэгцээг илүү сайн хангах тал дээр хүчирхэгжүүлдэг.
  • Харьяа газрын хэрэгцээг шийдвэрлэхэд дотоод нөөц бололцоог ашиглан тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.

Сүм хороо дүүргийн сайн дурын үйл ажиллагааг хэрхэн дэмждэг вэ?

“Есүс Христийн бусад дагалдагчдын адил, хожмын үеийн гэгээнтнүүд үргэлж бусдад туслах, өргөн дэмжих, хайрлах арга замыг хайж байдаг” (Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон, 2019 оны 10-р сар). Хэрэв танайх байгууллага эсвэл үйлчлэлийн төсөл дээрээ сайн дурынхныг хайж байгаа бол төслөө JustServe.org-д байршуулаарай. Сүмийн олон гишүүн болон хороо дүүргийн хүмүүс сайн дурын ажил хийх боломжуудыг хайхдаа энэ платформыг ашигладаг бөгөөд тэд туслахад бэлэн байдаг.

Бусад байгууллага бидний ажлын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг талаар

—Бэррон Сэгар, АНУ дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал

—Кэрри Муйрри,ShelterBox USA-ийн ерөнхийлөгч

—Мишэлл Нанн, CARE USA-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал

Түгээмэл асуудаг асуултууд

Сайн үйлс ба Сүмийн хүмүүнлэгийн үйлчлэлийн ялгаа юу вэ?

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Сайн үйлсийн хэлтэс нь Сүмд болон түүний харьяа хөтөлбөр, байгууллагуудад чиглэсэн сайн үйлсийн ажлыг хариуцдаг. Энэ хэлтэс нь Сүмийн хүмүүнлэгийн ажлын буяны хандивыг хариуцдаг бол Халамж, бие даах чадварын хэлтсийн Хүмүүнлэгийн үйлчлэл нь хүмүүнлэгийн төслүүдийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг хариуцдаг.

Сүмтэй хамтран ажиллахын тулд би хэнтэй холбоо барих вэ?

Бид санхүүжилт эсвэл хамтын ажиллагааны хүсэлтээс илүүтэйгээр илүү их анхаарал шаардлагатай салбаруудын асуудлуудад хүрч ажиллахыг зорьдог. Төсөл хөтөлбөртөө бие даалгах зарчмыг баримталдаг, амжилттай ажилласан бодит туршлага, нэр хүнд бүхий хүмүүнлэгийн олон байгууллагатай бид хамтран ажилладаг.

Бусад байгууллагатай хамтран ажилласан тухай сүүлийн үеийн мэдээлэл унших

Resources for Organizations

Сүүлд шинэчлэгдсэн огноо 20 6-р сар 2025