Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амьдралын нөхцөлийг дээшлүүлэх дэлхий дахины санаачилга

Uganda: Medical Services

Хүүхдүүд болон тэдний гэр бүлийг яагаад нэн тэргүүнд тавьдаг вэ?

Нийгэм дэх эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хэрэгцээг нэн тэргүүнд тавих нь зөвхөн тэднийг өргөн дэмжээд зогсохгүй гэр бүлийнх нь нөхцөл байдлыг сайжруулж, нийгмийг бүхэлд нь хүчирхэгжүүлдэг.

Camille N. Johnson

“Бид бусдад материаллаг болон сүнслэг байдлаар туслах аливаа зүйлийг хийх үедээ тэднийг Есүс Христийн хайранд авчирдаг ба Түүгээр дамжуулан өөрсдөдөө тайвшралыг олохоор адислагдах болно.”

—Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон

Хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн хэрхэн тусламж хүлээн авч байна вэ?

Хүүхдүүд болон тэдний гэр бүлд онцгойлон тусалдаг дөрвөн төрлийн хүчин чармайлт байдгийг бид ойлгосон. Эдгээр дөрөв нь хүүхдийн хоол тэжээл, эх, нярайн асаргаа, дархлаажуулалт болон боловсрол юм.

Хүүхдийн хоол тэжээл

Хоол тэжээлийн дутагдал нь тархи, бие махбод, дархлааны системийн зохистой хөгжилд, ялангуяа жирэмсэлснээс хойш 2-3 хүртэлх насанд ноцтой нөлөө үзүүлдэг. Хоол тэжээлийн дутагдлыг шалгах, эцэг эхчүүдэд боловсрол олгох, цэвэр ус болон ариун цэврийн хүртээмжийг бий болгох, хүүхдүүдийг харьяалагдах эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах замаар гишүүн хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулж,тэднийг илүү гэгээлэг ирээдүй өөд өсгөн бойжуулна гэдэгт бид найдаж байна.

Эх, нярайн асаргаа

Энэ хүчин чармайлтын зорилго нь жирэмсний үе, төрөлт, хөхүүл үеийг байж болох хамгийн сайнаар даван туулахад нь ээжүүдэд туслах явдал юм. Эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах, шинээр төрсөн эхчүүдэд дэмжлэг үзүүлэх боловсрол олгохын зэрэгцээ эх, нялхаст үзүүлэх төрөхийн өмнөх болон дараах үеийн асаргаа сувилгааг сайжруулснаар бид эх, үрсийн эндэгдлийг бууруулна гэж найдаж байж байна.

Дархлаажуулалт

Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд, татран, халдварт саа, хумхаа болон үүнтэй төстэй, урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийн эсрэг дархлаажуулалт нь эдгээр өвчний улмаас гэр бүлүүдэд учирч болох гай зовлонгоос сэргийлдэг болох нь батлагдсан. Бид хамтран ажиллагч байгууллагуудын тусламжтайгаар хүүхдийн эндэгдлийн түвшин, урт хугацааны эрүүл мэндийн асуудлуудын эрсдэлийг бууруулахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, дархлаажуулалтыг зохион байгуулах боломжтой байна.

Боловсрол

Хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсрол Бурханы хүүхдүүдэд эерэгээр нөлөөлөх хязгааргүй боломжийг нээж өгдөг. Бид эцэг эхчүүдийг үр хүүхдээ амжилттай байх боломж, нөөц бололцоогоор хангахыг урамшуулан дэмждэг. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн боловсрол өөрсдөд нь бие даахад шаардлагатай ур чадвар, мэдлэгийг өгч, гэр бүлээ тэтгэх боломж олгодог.

Kristin M. Yee

“Халамжийн нийгэмлэгийн эгч нар гэр бүлийн гишүүдээ болон эргэн тойрондоо байгаа бусдыг халамжилсаар ирсэн. Тэд [энэ ажилд] шууд гар бие оролцоогүй ч гэсэн тэд бол хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг авчирч буй дэлхий дахины эгч дүүсийн нэг хэсэг юм.

Кристин М.Еий эгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Би юу хийж чадах вэ?

Хэдийгээр дэлхий дахины хүмүүнлэгийн үйлсэд шууд оролцохгүй байж болох ч та өөрийн орон нутагтаа хүмүүнлэгийн ажил хийснээр удаан үргэлжлэх үр нөлөөг үзүүлж чадна. Танд өөрийн гэр бүл, эргэн тойрондоо нөлөөлөх хүч чадал бий. Орон нутагтаа сайжруулалт авчрахад бусдад нөлөөлөх зарим эх сурвалжийг доор оруулав.

Одоо эхлэх

Хүүхдүүдийг хооллож тэтгэх болон эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь танаасэхэлнэ. Өнөөдрөөс өөрийн байгаа газар, гэр орон, хөршүүд, орон нутгаасаа эхэл. Бид хамтдаа эмэгтэйчүүд, хүүхдүүд зөвхөн амьд гарах төдийгүй төдийгүй сайхан амьдрах дэлхий ертөнцийг цогцлоож чадна.

Олж мэдэх

Хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар олж мэдэх нь (мөн сурснаа хэрэгжүүлэх нь) таны гэр бүл ба эргэн тойронд нөлөөлдөг. Жишээ нь, та хоол тэжээлтэй холбоотой сэдвүүдийг (эрүүл хооллолт, хөхөөр хооллох, хоол хүнсийг зөв бэлтгэх гэх мэт) судалж болно.

Сайн дураар оролцох

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах ажилд хувь нэмрээ оруулснаар та эргэн тойрныхоо хүүхэд, эмэгтэйчүүдэд өсөж хөгжихөд нь тусалж байдаг. Амьдардаг газрынхаа үйлчлэх боломжууд -тай танилц.

Хандивлах

Сүмийн гишүүд ба найзуудын өгөөмрөөр өгсөн хандивын ачаар тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах бидний ажил илүү өргөн хүрээг хамардаг. Тусламж хэрэгтэй хүмүүсийг Сүм хэрхэн халамжилдаг талаар илүү ихийг олж мэдээрэй.

Former Official Portrait of President Dallin H. Oaks First Counselor in the First Presidency. Photographed August 2017. Replaced March 2018.

Хүмүүнлэгийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн чиглэлээр тусламж үзүүлдэг ч бид Бурханы хүүхдүүдийн зовлон зүдгүүрийг хөнгөлөх нэг зорилготой.

—Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Сүм бусад байгууллагатай хэрхэн ажилладаг тухай

Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахыг эрэлхийлэхийн зэрэгцээ хувь хүн, нийгэм эсвэл байгууллагын урт хугацааны бие даасан байдлыг дэмжих байдлаар хүмүүнлэгийн ажлыг цогцоор явуулдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд, төсөл хөтөлбөртөө бие даалгах зарчмыг баримталдаг, амжилттай ажилласан бодит туршлага, нэр хүнд бүхий хүмүүнлэгийн олон байгууллагатай бид хамтран ажилладаг.

Tajikistan

Холбоотой контент

Бусад байгууллагатай хамтран дэлхий даяарх хүүхэд, эмэгтэйчүүдийг халамжлах талаар бидний хэрэгжүүлсэн сүүлийн үеийн ажлуудын жишээг доорх нийтлэлүүдээс уншаарай.

Түгээмэл асуултууд

Хүүхэд, эмэгтэйчүүдийг халамжлах талаар судруудад юу өгүүлдэг вэ?

Сударт Аврагч хүүхэд, эмэгтэйчүүдийг халамжлахыг бидэнд ахин дахин зарлигласан (Гэтлэл 22:22–24; Сургаал ба Гэрээ 83:2, 4-ийг үзнэ үү).

Матай 18:14-т: “Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь хүсэл биш юм” гэсэн байдаг. Хүүхдүүдийг халамжилснаар бид тэднийг хоолло, тэдэнд заа, тэднийг халамжил гэсэн Аврагчийн захиасыг дагаж буй хэрэг юм. Сударт мөн бага залуудаа заалгаж, тэжээгдсэн (сэтгэл зүй, сүнслэг байдал, мөн бие бялдрын хувьд) хүүхдүүд өсөж том болоод өөрсдөө өөрчлөлтийг авчирна гэдгийг бидэнд заадаг (Сургаалт үгс 22:6-г үзнэ үү).

Сургаалт үгс 31 дээр бид ариун журамт эмэгтэй өөрийн гэр бүл болоод эргэн тойрныхоо бүх хүмүүнийг өргөн тэтгэдэг талаар сурдаг. “Ядууст гараа тэрээр сунгана. Гачигдагсдад гар нь дэлгээстэй” (20-р шүлэг); “Орон гэртээ тэрээр санаа тавина” (27-р шүлэг); Тэрээр үр хүүхдүүд ба нөхрөө адисалдаг (28-р шүлгийг үзнэ үү). Эмэгтэйчүүдэд тусалснаар бид тэднийг сайны төлөөх боломжит хамгийн том өөрчлөлтийг авчрах хэрэгслээр хангадаг.

Мөн Марк 9:36–37-г үзнэ үү.

Эрчүүд ба эцгүүд энэ ажилд хэрхэн оролцдог вэ?

Эмэгтэйчүүд ба хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэх нь ихэвчлэн эрчүүд ба эцгүүдээс эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хоргодох байр, дүрвэгсдэд туслах хөтөлбөрүүд, мөн хүүхдийн хоол тэжээлийг дэмжих үйлс зэрэг эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг дэмждэг байгууллагуудыг эрчүүд эрэн хайж, тэдгээрт хандив өгч, эсвэл сайн дураар ажиллаж болно. Эрчүүд, эцгүүд өөрсдийн гэр орон, гэр бүл, оршин буй газартаа үйлчлэл ба хайр халамжийн зарчмуудыг хэрэгжүүлснээр хамгийн том нөлөөг үзүүлж байдаг. Хүүхдийн зохистой хоол тэжээл болон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ариун цэврийн хэрэгцээ зэрэг сэдвүүдийн талаар сурч мэдэхийг эрэлхийлээрэй. Сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлээрэй.

2023 онд Сүм эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг халамжлах ямар ажлууд хийсэн бэ?

2023 онд Сүм хүүхдийн хоол тэжээлийг чухалчлан авч үзэж, итгэл хүлээсэн байгууллагуудад өгөөмөр хандив өгсөн. Түүнчлэн Сүм хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байсан Сүмийн гишүүдийн хүүхдүүдэд туслах өөрсдийн хоол тэжээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Сүм эх ба нярайн эндэгдлийг бууруулах, тэдэнд чиглэсэн асаргааг сайжруулах, чанартай боловсролыг хүүхэд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох, мөн ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадвар олгохоор дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх ажлуудыг хийсэн.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Сүмийн ажил үйлсийн жил тутмын 2023 оны тоймтой танилцаарай.

Би орон нутагтаа хэрхэн тусалж чадах вэ?

Орон нутгийнхаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харж хандах хамгийн шилдэг арга зам бол өөрийн гэр орноос эхлэх юм. Гэр бүл, эргэн тойрныхондоо туслахын тулд юу хийж болох талаар сүнслэг удирдамж авахын тулд доорх холбоост байх санаануудыг уншаарай.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөх дэлхий нийтийн санаачилгад оролцох 25 арга зам

Хүүхдийн хоол тэжээлийн талаар илүү ихийг олж мэдэх

Хүүхэд насны хоол тэжээлийн дутагдал бол дэлхий даяар олон зуун сая хүүхдийг хамарсан асуудал юм. Хүүхдийн балчир үеийн хоол тэжээлийн дутагдал нь түүний насан туршийн өсөлт хөгжилд ноцтой нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг. Энэ асуудлын талаар болон үүнтэй хэрхэн тэмцэх талаар олж мэдэхийг хүсвэл дараах эх сурвалжуудыг үзнэ үү.

More Resources

Сүүлд шинэчлэгдсэн огноо 29 10-р сар 2024