Гарын авлагууд болон дуудлагууд
32. Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал


“32. Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“32. Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал,” Ерөнхий гарын авлагын түүвэр.

Эрчүүд ярилцаж байгаа нь

32.

Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал

32.

Оршил

Ихэнх наманчлал хувь хүн, Бурхан, уг хүний нүглээс болж хохирсон хүмүүсийн хооронд явагддаг. Гэсэн хэдий ч, заримдаа бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч наманчлахын тулд гаргаж буй Сүмийн гишүүдийн хичээл зүтгэлд туслах хэрэгтэй.

Бишоп, гадасны ерөнхийлөгч нар гишүүдэд наманчлахад нь туслахдаа хайрлаж, халамжлах сэтгэлээр хандана. Тэд хүмүүсийг өргөн дэмжиж, тэдэнд нүглээс холдож Бурханд хандахад нь тусалсан Аврагчийн үлгэр жишээг дагадаг (Матай 9:10–13; Иохан 8:3–11-ийг үзнэ үү).

32.1

Наманчлал ба өршөөл уучлал

Тэнгэрлэг Эцэг Өөрийн нигүүлслийн төлөвлөгөөг улиран тохиолгохын тулд Өөрийн Төрсөн Ганц Хүү Есүс Христийг бидний нүглийг цагаатгахаар илгээсэн (Алма 42:15-ыг үзнэ үү). Есүс бидний нүглийн төлөө шударга ёсны хуулийн дагуу ноогдох ёстой шийтгэлийг үүрсэн (Сургаал ба Гэрээ 19:15–19 мөн Алма 42:24–25-ыг үзнэ үү). Энэ золиосоор дамжуулан Эцэг, Хүү хоёр хоёулаа биднийг хязгааргүй хайрладгаа харуулсан (Иохан 3:16-г үзнэ үү).

Бид “наманчлалд хүргэх итгэлийг” үйлдэл болгох юм бол Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нигүүлсэл үзүүлдэг (Алма 34:15 мөн Алма 42:13-ыг үзнэ үү). Бид цэвэршигдэн, өршөөгдсөнөөр Бурханы хаант улсыг өвлөн авах боломжтой болдог (Исаиа 1:18; Сургаал ба Гэрээ 58:42-ыг үзнэ үү).

Наманчлал бол зан аашаа өөрчлөхөөс илүү зүйл хийхийг шаарддаг. Энэ нь нүглээс холдож, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандахыг хэлдэг. Энэ нь мөн зүрх сэтгэл, оюун ухааны хувьд өөрчлөгдөхөд хөтөлдөг (Мозая 5:2; Алма 5:12–14; Хиламан 15:7-г үзнэ үү). Наманчлалаар дамжуулан бид шинэ хүмүүс болж, Бурхантай нийцдэг (2 Коринт 5:17–18; Мозая 27:25–26-г үзнэ үү).

Наманчлах боломж нь Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хүүгийн бэлгээр дамжуулан бидэнд өгсөн хамгийн агуу адислалуудын нэг юм.

32.2

Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл хасах зорилго

Хэрэв гишүүн ноцтой гэм нүгэл үйлдсэн бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч наманчлахад нь түүнд тусална. Энэ үйл явцын хүрээнд тэрээр уг гишүүний Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг хэсэг хугацаанд хязгаарлах хэрэг гарч болно. Зарим нөхцөлд тэрээр уг хүнийг гишүүнчлэлээс түр хасах хэрэг ч гарч болох юм.

Шийтгэх зорилгоор хувь хүний гишүүнчлэлийг хязгаарладаггүй бас гишүүнчлэлээс хасдаггүй. Харин эдгээр арга хэмжээг авах нь заримдаа уг хүнд наманчилж, зүрх сэтгэлээ өөрчлөхөд нь туслахад шаардлагатай байдаг. Эдгээр нь мөн уг хүнд гэрээгээ шинэчилж, сахихын тулд сүнслэг байдлын хувьд бэлдэх цаг олгодог.

Гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл гишүүнчлэлээс хасах гурван шалтгаан бий.

32.2.1

Бусдыг хамгаалахад туслах

Хамгийн анхны зорилго бол бусдыг хамгаалахад туслах явдал юм. Заримдаа хувь хүн бие махбод эсвэл сүнслэг байдалд заналхийлдэг. Эдгээр нь түрэмгий авирлах, биед гэмтэл учруулах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах бодис хэрэглэх, залилах, урвах гэх мэт байдлаар илэрч болох юм. Хэн нэгэн эдгээр байдал, өөр ноцтой арга замаар аюул занал учруулах үед бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч сүнслэг өдөөлтөөр дамжуулан бусдыг хамгаалах арга хэмжээ авдаг (Алма 5:59–60-ыг үзнэ үү).

32.2.2

Наманчлалаар дамжуулан Есүс Христийн гэтэлгэгч хүчнээс хүртэхэд хувь хүнд туслах

Хоёр дахь шалтгаан нь наманчлалаар дамжуулан Есүс Христийн гэтэлгэгч хүчнээс хүртэхэд хувь хүнд туслах явдал юм. Энэ үйл явцаар дамжуулан тухайн хүн Бурханы бүх адислалаас дахин хүртэхүйц цэвэр ариун, зохистой болох боломжтой.

32.2.3

Сүмийн нэр төрийг хамгаалах

Гурав дахь шалтгаан бол Сүмийн нэр төрийг хамгаалах явдал юм. Хэрэв хувь хүний үйлдэл Сүмд ноцтой хор хөнөөл учруулбал түүний Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл гишүүнчлэлээс хасах шаардлага гарч болно (Алма 39:11-ийг үзнэ үү). Ноцтой гэм нүглийг нууж хаах, дарах биш, харин авч хэлэлцсэнээр Сүмийн нэр төрийг хамгаалдаг.

32.3

Израилын шүүгчдийн үүрэг хариуцлага

Бишоп, мөн гадасны ерөнхийлөгч нар Израилын шүүгч байхаар дуудагдаж, онцгойлон адислагддаг (Сургаал ба Гэрээ 107:72–74-ийг үзнэ үү). Тэд Сүмийн гишүүдэд наманчлахад нь туслахдаа Их Эзэнийг төлөөлөх санваарын түлхүүрүүдийг атгадаг (Сургаал ба Гэрээ 13:1; 107:16–18-ыг үзнэ үү).

Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр нь хувийн зөвлөгөө өгөх замаар наманчлахад байнга тусалдаг. Энэ тусламжид Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг түр хугацаагаар албан бусаар хязгаарлах явдал орж болох юм.

Зарим ноцтой гэм нүглийн хувьд удирдагчид гишүүнчлэлийн зөвлөлийг хуралдуулан, наманчлахад нь тусалдаг (32.6-г үзнэ үү). Энэ тусламжид Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг албан ёсоор хязгаарлах эсвэл уг хүнийг гишүүнчлэлээс түр хасах явдал орж болно.

Гишүүдэд наманчлахад нь туслахдаа бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр хайрлан халамжлах үүднээс хандана. Садар самуун үйлдэгч эмэгтэйд Аврагч хэрхэн хандсаныг удирдамж заавраа болговол зохино (Иохан 8:3–11-ийг үзнэ үү). Хэдийгээр Тэрээр уг эмэгтэйн гэм нүглийг өршөөсөн хэмээн хэлээгүй ч түүнийг буруутгаагүй. Оронд нь Тэрээр “цаашид нүгэл үйлдэхгүй” бай, нүглээ наманчил, амьдралаа өөрчил хэмээн айлдсан.

Эдгээр удирдагч “гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт … баяр хөөр болдог” (Лук 15:7) тухай заадаг. Тэд тэвчээртэй хандаж, дэмжлэг тусламж үзүүлж, өөдрөг байж, найдвар төрүүлдэг. Тэд Аврагчийн цагаатгагч золиосны ачаар бүх хүн наманчлан, цэвэр ариун болж чадна гэдгийг зааж, үүнийг гэрчилдэг.

Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр хүн тус бүрд наманчлахад нь хэрхэн туслахаа мэдэхийн тулд Сүнснээс удирдамж эрэлхийлдэг. Зөвхөн хамгийн ноцтой гэм нүглийн хувьд удирдагчид ямар арга хэмжээ авах ёстойг Сүмээс жишиг тогтоож өгсөн байдаг (32.6-г үзнэ үү). Ямар ч нөхцөл өөр хоорондоо адилхан байдаггүй. Удирдагчдын өгөх зөвлөгөө ба тэдний туслах наманчлалын үйл явц сүнслэгээр өдөөгдсөн байх ёстой бөгөөд хувь хүн бүрийн хувьд өөр өөр байж болно.

6:18

32.4

Нүглээ хүлээх, нууцыг хадгалах, төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх

32.4.1

Нүглээ хүлээх

Наманчлал нь нүглээ Их Эзэний өмнө хүлээхийг шаарддаг. “Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” хэмээн Есүс Христ айлдсан (Сургаал ба Гэрээ 58:43 мөн Мозая 26:29-ийг үзнэ үү).

Сүмийн гишүүн ноцтой гэм нүгэл үйлдэх үед наманчлах үйл явцад нь бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчдөө нүглээ хүлээх явдал багтдаг. Үүний дараа тэрээр наманчлалын сайн мэдээний түлхүүрүүдийг тэдний төлөө ашиглах боломжтой (Сургаал ба Гэрээ 13:1; 84:26–27; 107:18, 20-ийг үзнэ үү). Энэ нь тэдэнд эдгэрэхэд нь мөн Аврагчийн Цагаатгалын хүчээр сайн мэдээний замд эргэн ороход нь тусалдаг.

Нүглээ хүлээхийн гол зорилго бол гишүүд өөрчлөгдөж, эдгэрэхэд Их Эзэнээс бүрэн дүүрэн тусламж эрэлхийлж болохын тулд ачаанаасаа салахыг дэмжих явдал юм. “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” (2 Нифай 2:7) болоход нүглээ хүлээх явдал тусалдаг. Нүглээ сайн дураараа хүлээх нь уг хүний наманчлах хүсэлтэй байгааг харуулдаг.

Гишүүнийг нүглээ хүлээх үед бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч 32.8 дээрх зөвлөгөө өгөх удирдамжийг дагана. Тэрээр гишүүнд наманчлахад нь туслах зохих нөхцөл байдлын талаар залбиран, удирдамж эрэлхийлнэ. Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах нь тустай эсэхийг тэр бодож үзнэ. Хэрэв Сүмийн бодлого журмаар гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай бол тэрээр энэ талаар тайлбарлана (32.6-г үзнэ үү).

Заримдаа гишүүн эхнэр нөхөртөө эсвэл өөр хэн нэгэнд хохирол учруулсан байдаг. Наманчлалын нэгэн хэсэг болгон тэр тухайн хүний өмнө буруугаа хүлээж, уучлал хүсдэг. Ноцтой нүгэл үйлдсэн өсвөр үеийнхнийг ихэнхдээ эцэг эхтэйгээ зөвлөлдөхөд уриална.

32.4.4

Нууц хадгалах

Бишоп, гадасны ерөнхийлөгч, тэдний зөвлөхүүд бусдын хуваалцсан бүх мэдээллийн нууцыг хадгалах ариун үүрэгтэй. Энэхүү мэдээлэл ярилцлага хийх, зөвлөгөө өгөх мөн нүглээ хүлээх үеэр ирж болно. Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцож байгаа бүх хүн мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв гишүүдийн хуваалцсан мэдээллийн нууцыг хадгалахгүй бол тэд нүглээ хүлээхээ эсвэл удирдамж заавар авахаа болих тул нууцыг хадгалах нь маш чухал юм. Мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлэхгүй байснаар гишүүдийн итгэлийг алдаад зогсохгүй, тэдний удирдагчдадаа итгэх итгэл алдрахад хүрдэг.

Мэдээллийн нууцыг хадгалах үүргийнхээ дагуу бишоп, гадасны ерөнхийлөгч, тэдний зөвлөхүүд зөвхөн дараах нөхцөлд мэдээллийг хуваалцаж болно. Үүнд:

  • Тэд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах эсвэл холбогдох асуудлын талаар гишүүний гадас, номлолын ерөнхийлөгч, бишоптой зөвшилцөх хэрэгтэй.

  • Гишүүнчлэлийн арга хэмжээг эсвэл өөр бусад ноцтой асуудлыг шийдээгүй байхад уг хүн шинэ тойрог руу нүүж (эсвэл санваарын удирдагч дуудлагаасаа бууж) болно.

  • Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тойрог, гадасных нь хил хязгаарын гадуур амьдардаг Сүмийн гишүүн ноцтой гэм нүгэлд оролцсон байж болохыг олж мэдэж болно.

  • Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын үеэр энэ мэдээллийг хуваалцах шаардлагатай.

  • Тодорхой хүмүүстэй мэдээллийг хуваалцах зөвшөөрлийг тухайн гишүүн удирдагчид өгч болно.

  • Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн талаар хязгаарлагдмал мэдээллийг хуваалцах шаардлага гарч болно.

Бусдыг хамгаалж, хуулийг дагахад нь удирдагчдад туслахын тулд бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг Сүмээс гаргаж өгдөг. Боломжтой бол энэхүү удирдамжийг хүлээн авахын тулд удирдагчид хүчирхийллийн асуудлаар тусламж үзүүлэх Сүмийн утас руу нэн даруй холбогдоно (38.6.2.1-ийг үзнэ үү). Боломжгүй бол гадасны ерөнхийлөгч бүсийн албаны хуулийн зөвлөхтэй холбоо барина.

Зөвхөн ганцхан нөхцөлд бишоп, гадасны ерөнхийлөгч энэ удирдамжийг эхэлж дагалгүйгээр нууц мэдээллийг хуваалцаж болно. Хүний аминд аюултай хор хөнөөл эсвэл ноцтой гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд мөн зөвлөгөө авах хугацаа байхгүй тохиолдолд мэдээллийг хуваалцах шаардлагатай. Ийм тохиолдолд хувийн мэдээллийн нууцыг хадгалах үүргээс бусдыг хамгаалах үүрэг нь илүү чухал. Удирдагчид иргэний эрх бүхий байгууллагатай нэн даруй холбогдох хэрэгтэй.

32.6

Нүглийн ноцтой байдлын хэмжээ ба Сүмийн бодлого журам

Нүгэл хэр ноцтой болохыг авч үзэх нь (1) бусдыг хамгаалахад мөн (2) тухайн хүнийг наманчлахад туслах нөхцөл байдлыг тодорхойлоход чухал нөлөөтэй. Их Эзэн “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 1:31 мөн Moзая 26:29-ийг үзнэ үү) хэмээн хэлсэн. Түүний үйлчлэгчид ноцтой нүглийн нотолгоог үл ойшоон өнгөрүүлж болохгүй.

Ноцтой нүгэл гэдэг нь Бурханы хуулиудын эсрэг санаатай үйлдсэн томоохон зөрчил юм. Ноцтой нүглийн ангиллыг доор жагсаав. Үүнд:

  • Хэрцгий үйлдэл ба хүчирхийлэл

  • Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал

  • Залилангийн хэрэг

  • Хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэх

  • Өөр бусад үйлдэл

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай эсвэл хуралдуулах хэрэгтэй байж болох тохиолдлууд

Нүглийн төрөл

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардлагатай

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардагдаж магадгүй

Нүглийн төрөл

Хэрцгий үйлдэл ба хүчирхийлэл

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардлагатай

  • Хүн амины хэрэг

  • Хүчингийн хэрэг

  • Бэлгийн хүчирхийлэл

  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн хэрэг

  • Хэрцгий, түрэмгий зан авир

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардагдаж магадгүй

  • Хүний амийг бүрэлгэх оролдлого

  • Бэлгийн хүчирхийлэл, дайрч давшлах ба дарамтлах (зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатайг 38.6.18-аас үзнэ үү)

  • Эхнэр нөхрөө эсвэл өөр насанд хүрсэн хүнийг хүчирхийлэх (зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатайг 38.6.2.4-өөс үзнэ үү)

Нүглийн төрөл

Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардлагатай

  • Цус ойртолт

  • Хүүхэд оролцуулсан порнограф

  • Олон эхнэр авах

  • Бэлгийн харьцааны түрэмгий зан авир

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардагдаж магадгүй

  • Садар самуун үйлдэх, завхайрах, ижил хүйсийн хүнтэй явалдах, мөн онлайнаар эсвэл утсаар бэлгийн харьцаанд орох гэх мэт хууль ёсны гэрлэлтээс гадуурх эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн харьцаа

  • Гэрлэхгүйгээр хамтран амьдрах, гэрлэлтийн баталгаагүй гэрлэлт, ижил хүйсийн хүнтэй гэрлэх

  • Порнографыг ихээр, донтон үзсэнээр гишүүний гэрлэлт, гэр бүлд асар их хохирол, хор хөнөөл учруулах

Нүглийн төрөл

Залилангийн хэрэг

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардлагатай

  • Залилан гэх мэт санхүүгийн түрэмгий зан авир гаргах (Сүмийн мөнгөн сан, эд хөрөнгийг завшсан асуудалд гишүүн холбогдсон бол 32.6.3.3-ыг үзнэ үү)

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардагдаж магадгүй

  • Дээрэмдэх, зөвшөөрөлгүй нэвтрэх, хулгайлах эсвэл завших (Сүмийн мөнгө, эд хөрөнгийг завшсан асуудалд гишүүн холбогдсон бол 32.6.3.3-ыг үзнэ үү)

  • Хуурамч мэдүүлэг өгөх

Нүглийн төрөл

Хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэх

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардлагатай

  • Сүмийн өндөр албан тушаал хашиж байхдаа үйлдсэн ноцтой гэм нүгэл

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардагдаж магадгүй

  • Сүмд эсвэл орон нутагт эрх мэдэл бүхий, итгэл найдвар хүлээлгэсэн албан тушаалд алба хашиж байхдаа үйлдсэн ноцтой гэм нүгэл (Сүмийн мөнгөн сан, эд хөрөнгийг завшсан асуудалд гишүүн холбогдсон бол 32.6.3.3-ыг үзнэ үү)

  • Олон нийтэд мэдэгдсэн ноцтой гэм нүгэл

Нүглийн төрөл

Бусад үйлдэл

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардлагатай

  • Ихэнх эрүүгийн гэмт хэргийн ял шийтгэл

Гишүүнчлэлийн зөвлөлийн хурал шаардагдаж магадгүй

  • Үр хөндөлт (38.6.1 дэх онцгой тохиолдол хамаарахгүй бол)

  • Ноцтой гэм нүглийн хэв маяг

  • Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаатайгаар биелүүлэхгүй байгаа, тухайлбал: хүүхдийн болон амьжиргааны мөнгийг төлөхгүй байх

  • Хууль бус мансууруулах бодис зарах

  • Өөр бусад ноцтой гэмт хэргийн чанартай үйлдэл

32.6.3

Ямар үед гадасны ерөнхийлөгч бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдуулах эсвэл өөр арга хэмжээ авах хэрэгтэй эсэх талаар зөвлөлдөх

Зарим асуудалд бусдаас илүү болгоомжтой хандаж, нэмэлт удирдамж заавар авах шаардлагатай. Гадасны ерөнхийлөгч хэрхэн хамгийн сайнаар туслахаа мэдэхийн тулд энэ хэсэгт тусгасан нөхцөл байдлуудын талаар бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцах ёстой.

32.6.3.2

Урвалт

Урвалтын асуудал ихэвчлэн тойрог, гадасны хил хязгаараас гадуур нөлөөлдөг. Бусдыг хамгаалахын тулд эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.

Гишүүний үйлдлийг урвалт гэж үзэж болохоор байвал бишоп гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө.

Энд хэрэглэсэн урвалт гэдэг үгэнд гишүүн дараах үйлдлүүдийн аль нэгд оролцсон байхыг хэлнэ. Үүнд:

  • Сүмийг болон Сүмийн сургаал, бодлого журмыг мөн удирдагчдыг ил тод, нээлттэй, олны өмнө удаа дараа эсэргүүцэх

  • Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч залруулсан хэдий ч Сүмийн сургаал биш зүйлийг Сүмийн сургаал мэтээр заасаар байх

  • Сүмийн гишүүдийн итгэл, үйл ажиллагааг сулруулахын тулд санаатай оролдлого хийж байгаа нь харагдах

  • Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч залруулсан ч урвагч бүлэглэлийн сургаалыг үргэлжлүүлэн дагасаар байх

  • Өөр сүмд албан ёсоор нэгдэж, сургаалыг нь сурталчлах

32.6.3.3

Сүмийн мөнгөн сангаас завших

Хэрэв гишүүн Сүмийн сангаас завшиж, Сүмийн үнэ цэнтэй өмч хөрөнгийг хулгайлсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдуулах эсвэл өөр арга хэмжээ авах шаардлагатай эсэхээ гадасны ерөнхийлөгч бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцана.