“Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах,” Ерөнхий гарын авлагын түүвэр
16.
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах
Бурханы аврал, өргөмжлөлийн ажил нь бурханлагаар томилогдсон дөрвөн үүрэг хариуцлага дээр төвлөрдөг (1.2-ыг үзнэ үү). Үүний нэгдүгээрх нь, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах явдал юм. Бид сайн мэдээний дагуу амьдрахын тулд:
-
Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох
-
Өдөр бүр наманчлах
-
Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай гэрээ байгуулах
-
Эдгээр гэрээг сахин эцсээ хүртэл тэвчих хэрэгтэй.
Сайн мэдээний дагуу амьдрахад аврал, өргөмжлөлийн бусад ажил бас ордог.