Гарын авлагууд болон дуудлагууд
24. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл


“24. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“24. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Алхаж буй номлогчид

24.

Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл

24.0

Оршил

Эрт дээр үед, Их Эзэн “бүх үндэстний” дунд Израилыг цуглуулан, “Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” хэмээн зарлигласан (Maтай 28:19-ийг мөн 20-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн уг зарлигийг хожмын өдрүүдэд шинэчлэн өгсөн юм (Сургаал ба Гэрээ 39:11; 68:6–8; 112:28–30-ийг үзнэ үү).

Их Эзэнд номлогчоор үйлчлэх нь ариун нандин давуу эрх юм. Энэ нь уг хүнд болон уг хүний үйлчилсэн хүмүүст мөнхийн адислалуудыг авчирдаг (Сургаал ба Гэрээ 18:14–16-г үзнэ үү).

Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүсдэг.

Зохистой, боломжтой залуу эмэгтэйчүүд номлолд үйлчлэх хүсэлтэй бол тэднийг Их Эзэн баяртайяа хүлээн авдаг.

Ахмад номлогчид мөн хэрэгтэй бөгөөд тэднийг үйлчлэлд бэлдэхэд урамшуулан дэмждэг.

24.1

Номлолын дуудлага

Номлогчид Их Эзэнийг төлөөлдөг бөгөөд зохих эрх мэдлээр дуудагдах ёстой (Сургаал ба Гэрээ 42:11; Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү). Ерөнхийдөө номлолд үйлчлэх дуудлагыг Сүмийн ерөнхийлөгч өгдөг. Үйлчлэлийн ахмад номлогчдын хувьд дуудлагыг гадасны ерөнхийлөгч өгдөг.

24.2

Номлогчийн үүрэг даалгавар

Номлогчоор үйлчлэх дуудлагад тодорхой үүрэг даалгавар багтдаг. Эдгээр үүрэг даалгавар маш өөр өөр байдаг.

24.2.1

Сургаал заах залуу номлогч

Ихэнх залуу номлогчийг гэрээс нь хол газарт сайн мэдээг заалгуулахаар томилдог. Төлөөлөгчдөд өгсөн илчлэлтээр эдгээр томилгоог өгдөг. Эдгээр номлогч номлолын ерөнхийлөгчийн удирдлага доор үйлчилдэг.

24.2.2

Үйлчлэлийн залуу номлогч

Зарим залуу номлогч гэртээ амьдрангаа Сүмд болон орон нутагт үйлчлэхээр томилогддог. Төлөөлөгчдөд өгсөн илчлэлтээр эдгээр томилгоог өгдөг бөгөөд нөхцөл байдал нь үйлчлэлийн номлолд хамгийн сайн тохирсон хүмүүст өгдөг (24.3.3-ыг үзнэ үү).

24.2.3

Ахмад номлогчид

Заах хүмүүс олж, тэднийг баптисмд бэлтгэхэд туслахад бүх ахмад номлогчийг урамшуулдаг. Түүнчлэн ахмад номлогчдыг дараах тусламж дэмжлэг үзүүлэх ажилд томилж болно. Үүнд:

  • Гишүүд болон бүс, орон нутгийн удирдагчид

  • Сүмийн алба хэлтэс, барилга байгууламж

  • Энэрлийн байгууллагууд.

Ахмад номлогчдыг залуу номлогчдынхтой адил цагаар үйлчилж, адил үйл ажиллагааг гүйцэтгэж эсвэл адил шаардлагад хүрсэн байхыг шаарддаггүй.

Төлөөлөгчдөд ирсэн илчлэлтийн дагуу ахмад номлогчдод үүрэг даалгавар өгдөг. Үйлчлэхийг хүсэгчид ямар үүрэг даалгавар авмаар байгаагаа илэрхийлж болох ч ямар ч үүрэг даалгаврыг хүлээн авахад бэлэн байх ёстой.

24.2.4

Үйлчлэлийн ахмад номлогчид

Гишүүд өөрсдийн харьяа тойрог, гадсан дахь дуудлагаас гадна үйлчлэлийн ахмад номлогчоор үйлчилж болно. Эдгээр номлогч Сүмийн хэлтэс, барилга байгууламж болон номлолд үнэ цэнтэй үйлчлэл үзүүлдэг (24.7.1-ийг үзнэ үү). Тэд гэртээ амьдардаг.

Гадасны ерөнхийлөгч үйлчлэлийн ахмад номлогчдыг дуудна. Тэд түүний удирдлага доор үйлчилдэг. Долоо хоног бүрийн үйлчлэх хугацаа нь тэдний чадавх, бүс дэх үйлчлэх боломж болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдамжаас хамаарна.

24.2.5

Номлогчийн үүрэг даалгаврын тойм

Дараах хүснэгтэд номлогчийн үүрэг даалгаврын нэр төрлийг тоймлосон болно.

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Дуудлага өгөх хүн

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Сүмийн ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Сүмийн ерөнхийлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Сүмийн ерөнхийлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Томилох хүн

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Төлөөлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Төлөөлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Төлөөлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Онцгойлон адислах хүн

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч эсвэл зөвлөх

Амьдрах газар

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Гэрээсээ хол

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Гэртээ

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Гэрээсээ хол эсвэл гэртээ

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гэртээ

Шашны удирдагч

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Номлолын ерөнхийлөгч эсвэл түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Номлол, ариун сүм, түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч эсвэл бүсийн ерөнхийлөгч

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгч

Хэнд тайлагнах

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

Номлолын ерөнхийлөгч эсвэл түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

Үйлчлэлийн номлолын удирдагч

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Номлол, ариун сүм эсвэл түүхэн газрыг хариуцсан ерөнхийлөгч; бүсийн ерөнхийлөгч; зочдын төвийн захирал; эсвэл Сүмийн алба хэлтэс, барилга байгууламж хариуцсан менежер

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

Үйлчлэлийн үүрэгт ажлыг хариуцсан менежер

Насны шаардлага

Сургаал заах залуу номлогч
(24.2.1-ийг үзнэ үү)

18–25 (эрэгтэй)
19–29 (эмэгтэй)

Үйлчлэлийн залуу номлогч
(24.2.2-ыг үзнэ үү)

18–25 (эрэгтэй)
19–29 (эмэгтэй)

Ахмад номлогч
(24.2.3-ыг үзнэ үү)

Гэрлэсэн эсвэл ганц бие эгч бол 40 юм уу түүнээс дээш насны

Үйлчлэлийн ахмад номлогч
(24.2.4-ийг үзнэ үү)

26 ба түүнээс дээш

24.3

Номлолд үйлчлэхээр бэлтгэх ба тавигдах шаардлагад тэнцэх

Их Эзэнд болон Түүний хүүхдүүдэд хайртай учраас тэднийг номлолд үйлчлэхийг нь урамшуулан дэмждэг. Тэд номлогчийг тодорхойлох ярилцлагын асуултуудтай танилцсан байх хэрэгтэй.

24.3.1

Есүс Христэд хөрвөгдөх

Ирээдүйн номлогчид Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд улам гүн бат хөрвөгдөхийг хичээдэг байх ёстой.

24.3.2

Зохистой байх жишгийг хангах

Ирээдүйн номлогчид Сүнстэй нөхөрлөхүйц зохистой байхыг хичээнэ. Номлогчоор үр дүнтэй үйлчлэхийн тулд ийм байх шаардлагатай (Сургаал ба Гэрээ 42:13–14-ийг үзнэ үү).

24.3.2.1

Наманчлал

Наманчлахын тулд Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, чин хүсэлтэйгээр зарлигуудыг сахих шаардлагатай. Үүнд нүглээ хүлээж, орхих нь багтдаг. Ноцтой нүглийн хувьд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчдөө нүглээ хүлээх шаардлагатай.

Наманчилсан хүн Есүс Христийн Цагаатгал, ач ивээлээр дамжин өршөөгдөж, цэвэр ариун болдог. Их Эзэн цаашид нүглийг нь санахаа больдог. (Исаиа 43:25; Иаков 6:5; Алма 34:15–17; Хиламан 5:10–11; Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү. Мөн энэ гарын авлагын 32.1-ийг үзнэ үү.)

Гадасны ерөнхийлөгч тодорхойлолтыг нь явуулахаас өмнө номлолд бэлдэж буй гишүүн ноцтой нүглээ наманчилсан байх ёстой (32.6-г мөн 24.4.4-ийг үзнэ үү). Нүглүүдээсээ ангижрахын тулд Христийн сүнсийг хүлээн авснаа зөв шударга амьдралаараа хангалттай харуулах цаг хугацааг тухайн хүнд өгөх явдал наманчлах үйл явцад ордог.

24.3.3

Бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэнд

Номлолын ажил хэцүү. Сургаал заах залуу номлогч бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хувьд номлогчийн цагийн хуваарийг дагаж ажиллах чадвартай байх ёстой.

24.3.4

Санхүү

24.3.4.1

Гэрээсээ хол үйлчилж байгаа залуу номлогчдыг санхүүжүүлэх

Өөрийгөө чадах чинээгээрээ бэлдсэн, номлолд бэлдэж буй гишүүн санхүүгийн шалтгаанаас болж үйлчлэлээ хойшлуулах ёсгүй. Мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэхэд тусламж хэрэгтэй хүмүүс хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч болно.

Үлдсэн санхүүжүүлэлтэд тусламж хэрэгтэй бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь гадас, тойргийнхоо гишүүдээс тойргийн номлогчийн санд өргөл өгөхийг хүсэж болно.

Орон нутгийн нэгжийн төсөв мөн мацгийн өргөлийн санг үүнд ашиглаж болохгүй.

Санхүүжилтэд сар тутам өгөх мөнгө Сургаал заах залуу номлогч ба түүний гэр бүл номлогчийн хөтөлбөрийн зардлыг санхүүжүүлэхэд туслахаар сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлдөг.

Санхүүжилтийг тойргийн номлогчийн санд хийнэ. Санхүүжүүлэх мөнгийг санд сар тутам хийсэн эсэхийг бишоп шалгана. Сар тутмын санхүүжилтээс илүү мөнгийг урьдчилан хийж болохгүй. Номлогч хугацаанаасаа өмнө буцаж ирсэн бол урьдчилан өгсөн санхүүжилтийн мөнгийг буцаах боломжгүй.

Номлолын талбар дахь зардал Залуу номлогчид хоол хүнс, замын зардал, амьжиргааны бусад зардлыг төлөхөөр сар бүр номлолоос мөнгө авдаг. Эдгээр мөнгө ариун нандин юм. Номлогчид энэ мөнгийг зөвхөн номлолтой холбоотой зардалд ашигладаг. Тэд энэ мөнгийг хувьдаа зарцуулж, хадгалж эсвэл гэр бүлийн гишүүддээ болон бусдад явуулж болохгүй. Номлогчид хэрэглэхгүй байгаа аливаа мөнгөө номлолд буцааж өгнө.

Номлогчид бусад зардлыг хувиасаа гаргадаг. Ийм хувийн зардал маш бага байх ёстой. (Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд, 4.8-ыг үзнэ үү.)

24.3.4.2

Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчдыг санхүүжүүлэх

Санхүүжилтэд сар тутам өгөх мөнгө Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчид сар бүр өөрсдийн харьяа тойргийн номлогчийн санд санхүүжилтийг өгдөг. Эдгээр санхүүжилт нь байр, унааны зардлыг төлөхөд тусалдаг.

Санхүүжүүлэх мөнгийг санд сар тутам хийсэн эсэхийг бишоп шалгана. Сар тутмын санхүүжилтээс илүү мөнгийг урьдчилан хийж болохгүй.

Нэмэлт зардал Байр, унааны зардлыг төлдөг сар бүрийн санхүүжилтийн мөнгөнөөс гадна ахмад номлогчид хоол хүнс гээд өөрсдийн бусад бүх зардлыг бүрэн даах ёстой.

24.3.4.3

Гэртээ үйлчилж байгаа номлогчдыг санхүүжүүлэх

Гэртээ үйлчилж байгаа номлогчид өөрсдийн санхүүгийн бүх хэрэгцээг хариуцна.

24.3.4.4

Эрүүл мэндийн даатгал ба зардал

Сургаал заах залуу номлогчийг болон бусад бүх номлогчийг боломжтой бол одоо байгаа эрүүл мэндийн даатгалаа хүчинтэй байлгахад урамшуулдаг.

Гэртээ үйлчилж байгаа номлогчид өөрсдийн эрүүл мэндийн болон бусад даатгалыг хариуцах ёстой. Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчид энэ даатгалыг бас өөрсдөө хариуцна. Улс орноосоо гадуур үйлчлэх ахмад номлогчид Senior Service Medical Plan-аар дамжуулан даатгал авах боломжтой.

24.3.5

Номлогчдыг бэлтгэхэд гэр бүлийн гишүүд, удирдагчдын гүйцэтгэх үүрэг

Гэр бүлийн гишүүд, бишоп болон бусад удирдагч өсвөр үеийнхэнд номлолд үйлчлэхээр бэлтгэхэд нь тусална.

Гэр бүлийн гишүүд ба удирдагчид номлолд бэлдэж буй гишүүнийг дараах зүйлсийг судлахад урамшуулна. Үүнд:

Гэр бүлийн гишүүд ба удирдагчид номлогчийн жишгийг тууштай дагахаар шийдсэн номлолд бэлдэж буй гишүүнд тусална. Номлолд бэлдэж буй гишүүнийг хүлээн авч болох томилолтод нь хамаарах номлогчийн жишгийн дараах гарын авлагуудыг судлахад урамшуулна. Үүнд:

24.4

Номлогчийг тодорхойлох

24.4.1

Эрүүл мэндийн үзлэг

Номлолд бэлдэж буй бүх гишүүн эрүүл мэндээ мэргэжлийн эмчээр үзүүлсэн байх ёстой.

24.4.2

Ярилцлага ба тодорхойлох маягт

Бишоп болон гадасны ерөнхийлөгч номлолд бэлдэж буй гишүүн бүртэй нягт нямбай, сүнслэг байдлын хувьд таньж мэдэх гэсэн, урамшуулан зоригжуулсан байдлаар ярилцана. Тэд номлогчийг тодорхойлох ярилцлагын асуултуудыг ашиглана.

Бишоп болон гадасны ерөнхийлөгч Номлогчийг тодорхойлох онлайн систем дээрх зохистой байх жишиг, эрүүл мэндийн хувьд бэлэн байх зэрэгтэй холбоотой мэдээллийг бас уншиж танилцана. Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр нь тавигдах шаардлагад нэмж жишиг оруулахгүй. Түүнчлэн тэд ярилцлагын асуултуудыг өөрчилдөггүй.

Хэрэв бишоп болон гадасны ерөнхийлөгч номлолд бэлдэж буй гишүүнийг зохистой байх жишигт хүрээгүйд эсвэл эрүүл мэндийн хувьд бэлэн эсэхэд санаа зовж байгаа бол хоорондоо болон тухайн хүнтэй хамт зөвлөлдөнө. Номлолд бэлдэж буй гишүүний зөвшөөрлөөр тэд бас эцэг эхтэй нь зөвлөлдөж болно. Бишоп болон гадасны ерөнхийлөгч тухайн хүнийг ноцтой нүглээ наманчлах хүртэл тодорхойлолтыг нь цааш илгээхгүй (24.3.2.1-ийг үзнэ үү). Тухайн хүний бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэндэд үндэслэн үйлчлэлийн номлогчоор томилогдох боломжийн талаар ярилцаж болно.

Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёрыг эзгүйд яаралтай ярилцах хэрэг гарвал тэд зөвшөөрлийг аль нэгэн зөвлөхдөө олгож болно.

Дүүргийн хувьд номлолын ерөнхийлөгч эсвэл томилсон зөвлөх нь номлолд бэлдэж буй гишүүнтэй ярилцаж, тодорхойлно. Дүүргийн ерөнхийлөгч эдгээр ярилцлагыг хийдэггүй.

24.4.4

Бүрэн цагийн номлогчоор үйлчлэх боломжгүй хүмүүс

Зарим үед үйлчлэхийг хүссэн гишүүнийг бүрэн цагийн номлогчоор дуудахгүй байж болно. Энэ нь эрүүл мэндийн асуудал, зохистой байх жишигт хүрээгүй, хуулийн асуудал эсвэл өөр бусад нөхцөл байдлаас болж болно. Гадасны ерөнхийлөгч уг хүнийг бүрэн цагийн номлогчийн үйлчлэлээс чөлөөлнө.

24.5

Номлолын дуудлага хүлээн авсны дараа

Шинээр дуудагдсан номлогчдыг номлолоо эхлүүлэхийн өмнө Мормоны Номыг уншиж дуусгахад эсвэл дахин уншихад урамшуулдаг. Тэд “өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж бай” (Мозая 4:30) гэсэн хаан Бенжамины зөвлөгөөг дагадаг.

24.5.1

Ариун сүмийн хишиг хүртэх ба ариун сүмд үйлчлэх

Хэрвээ шинээр дуудагдсан номлогч ариун сүмийн хишгээ хүлээн аваагүй бол номлолын үйлчлэлээ эхлүүлэхийн өмнө боломжтой газарт хишиг хүртсэн байх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 43:15–16; 105:33-ыг үзнэ үү). Үйлчлэлийн номлогчид хишиг хүртээгүй бол дээрх зааврыг мөн адил дагах ёстой.

Хишгээ хүртсэн шинээр дуудагдсан номлогчид номлогчоор үйлчилж эхлэхийн өмнө ариун сүмийн ёслолын ажилтнаар үйлчилж болно (25.5-ыг үзнэ үү).

24.5.2

Ариун ёслолын цуглаан

Бишопын зөвлөл шинээр дуудагдсан номлогчдыг номлолоо эхлүүлэхийнх нь өмнө ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхэд урьдаг. Үүнийг ариун ёслолын энгийн цуглаанаар хийнэ. Хэлэх үг нь ариун ёслол дээр болон Аврагч дээр төвлөрсөн байх ёстой.

24.5.3

Номлогчдыг онцгойлон адислах

Харьяаллынх нь гадасны ерөнхийлөгч номлолоо эхлэх өдөрт нь аль болох ойрхон өдөр номлогч бүрийг онцгойлон адисална. Гадасны ерөнхийлөгчийг эзгүй үед, яаралтай тохиолдолд, тэрээр аль нэгэн зөвлөхдөө номлогчдыг онцгойлон адислах зөвшөөрлийг олгож болно.

Номлолын ерөнхийлөгч эсвэл түүний нэг зөвлөх номлолынхоо харьяа дүүргүүдээс дуудагдсан номлогчдыг онцгойлон адисалдаг. Дүүргийн ерөнхийлөгч номлогчдыг онцгойлон адисалдаггүй.

Гэрээсээ хол үйлчлэх эрэгтэй номлогч онцгойлон адислагдахаасаа өмнө Мелкизедек санваар хүлээн авсан байх ёстой. Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх ах нөхцөл байдал бүрдсэн бол Мелкизедек санваартай байх ёстой.

24.6

Гэр орноосоо хол үйлчлэх

24.6.2

Номлолын талбарт

24.6.2.5

Бусдыг санхүүгийн хувьд дэмжиж эсвэл сургуульд оруулж, цагаачлахад туслах хүсэлт

Номлогчид болон тэдний гэр бүлийнхэн номлогчдын үйлчилж байгаа газарт амьдардаг хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үүний дотор сургуульд ороход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёсгүй. Мөн номлогчид болон тэдний гэр бүлийнхэн өөр улс руу цагаачлахыг хүсэж байгаа хүмүүсийг тэтгэх ёсгүй (38.8.19-ийг үзнэ үү).

24.6.2.8

Гишүүнчлэлийн бүртгэл ба аравны нэг

Номлогчийн харьяа тойрог гишүүнчлэлийн бүртгэлийг нь хадгална. Харьяа тойрог нь түүний аравны нэг төлөгчийн статусыг хөтөлнө. Номлогчид номлолоос хүлээн авсан тэтгэлгийн мөнгөнөөс аравны нэгийг төлдөггүй. Гэхдээ тэд хувийн орлоготой бол тэр мөнгөнөөсөө аравны нэгээ төлнө.

24.6.3

Номлолоос гэртээ буцаж ирэх

24.6.3.1

Анхны төлөвлөсөн хугацаанд гэртээ буцаж ирэх

Номлогчид мөн тэдний гэр бүлийнхэн өөрсдөдөө тааруулан чөлөөлөгдөх эсвэл үйлчлэлээ сунгуулах хүсэлт гаргах ёсгүй.

Залуу номлогчид номлолоосоо гэр лүүгээ шууд явах ёстой. Номлогчийг эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл асран хамгаалагч нь дагалдаж яваа тохиолдолд л өөр газраар аялахыг зөвшөөрч болно.

Номлогчид гагцхүү гадасны ерөнхийлөгчдөө тайлагнасны дараа чөлөөлөгддөг. Тэд чөлөөлөгдөх хүртлээ номлогчийн жишгээ дагана.

24.6.3.2

Гэртээ хугацаанаасаа өмнө буцах

Зарим номлогчийг эрүүл мэнд, зохистой байдал эсвэл өөр бусад шалтгаанаар хугацаанаас нь өмнө чөлөөлдөг. Бишоп болон гадасны ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө буцаж ирсэн номлогчдод онцгой дэмжлэг үзүүлдэг. Боломжтой бол удирдагчид тэдэнд эрүүл мэндээ сайжруулж, эргэж үйлчлэхэд нь тусална.

24.7

Үйлчлэлийн номлол

24.7.1

Үйлчлэлийн номлогчоор үйлчлэх боломжуудыг тодорхойлох

Бишоп, гадасны ерөнхийлөгч, үйлчлэлийн номлогч нар орон нутагт байгаа үйлчлэх боломжуудыг тодорхойлохоор хамтдаа зөвлөлдөнө. Үйлчлэлийн залуу номлогчдын хувьд, үйлчлэлийн номлолын удирдагч, эцэг эх, асран хүмүүжүүлэгч нь уг ярилцлагад оролцоно.

24.8

Номлогчийн үйлчлэлийн дараа

24.8.2

Номлогчоос чөлөөлөх ярилцлага

Гадасны ерөнхийлөгч номлогчдыг чөлөөлдөг бөгөөд чөлөөлөх ярилцлагыг явуулна. Ерөнхийдөө дүүргийн хувьд номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх нь номлогчдыг чөлөөлдөг.

Энэ ярилцлагад дараах удирдамж тустай байж болно.

  • Насан туршдаа Есүс Христийн шавь байхад тэднийг урамшуул.

  • Номлогч байхдаа төлөвшүүлсэн сайн дадал хэвшлээ цааш хөгжүүлэхийг зөвлө.

  • Залуу номлогчдыг боловсрол, ажил төрөл зэрэг ирээдүйгээ бодож, бэлтгэхэд урамшуул.

  • Тэднийг үргэлж ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахуйц зохистой амьдрахад урамшуул.

24.8.4

Дуудлага

Удирдагчид саяхан чөлөөлөгдсөн номлогчдод нэн даруй тохинууллын үүрэгт ажил, дуудлагыг өгдөг. Үүнд, зохистой бол ариун сүмийн ёслолын ажилтнаар ажиллуулах мөн ордог (25.5-ыг үзнэ үү).

24.9

Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэлд ашиглах эх сурвалж

24.9.2

Вэбсайт