“11. Залуу эмэгтэйчүүд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“11. Залуу эмэгтэйчүүд,” Ерөнхий гарын авлагын түүвэр
11.
Залуу эмэгтэйчүүд
11.1
Зорилго ба зохион байгуулалт
11.1.1
Зорилго
Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь залуу эмэгтэйчүүдэд ариун гэрээ байгуулж, гэрээгээ сахихад нь мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг.
11.1.2
Залуу эмэгтэйчүүдийн уриа
“Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.
Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэлт эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.
Би ямар ч цагт, бүх зүйлд, хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсдог.
Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг. Би итгэлтэй байж; гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн; ариун нандин гэрээг байгуулж, сахин; ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна.”
11.1.3
Ангиуд
Залуу эмэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн Залуу эмэгтэйчүүдийн ангийн гишүүн болдог.
Бишопын зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн удирдагчид ангиудыг хэрхэн насаар нь зохион байгуулахаа залбирч байгаад шийднэ. Анги бүр хэмжээнээсээ үл шалтгаалан ерөнхийлөгчтэй байх ёстой бөгөөд боломжтой бол хоёр зөвлөх, нарийн бичиг байвал зохино.
11.2
Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох
11.2.1
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах
11.2.1.2
Сайн мэдээнээс суралцах
Ангийн цуглаанууд сар бүрийн хоёр ба дөрөв дэх ням гарагт явагдана. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтөлнө. Тэрээр ангийнхныг уриагаа хэлэхэд удирдаж, үүрэг даалгавар, бусад асуудлын тухай хамтдаа зөвлөлдөнө.
Үүний дараа ангийн гишүүн эсвэл насанд хүрсэн удирдагч сайн мэдээний хичээл заана.
11.2.1.3
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, ангийн эв нэгдлийг бэхжүүлж, бусдыг адислах боломж бололцоо гаргаж өгөх ёстой.
Зарим үйлчлэл, үйл ажиллагаанд залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг, ялангуяа ахлах насны өсвөр үеийнхнийг хамтад нь оролцуулах ёстой.
Жил тутмын үйл ажиллагаа. Өсвөр үеийнхний тогтмол үйл ажиллагаанаас гадна залуу эмэгтэйчүүд дараах үйл ажиллагаануудад жил бүр түүнчлэн оролцож болно. Үүнд:
-
Залуу эмэгтэйчүүдийн аялал (Залуу эмэгтэйчүүдийн аяллын удирдамжийг үзнэ үү).
-
Гадас, тойргийн өсвөр үеийнхний чуулган эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (ӨҮБББТ) чуулган.
11.2.1.4
Хувийн өсөлт хөгжил
Өсвөр үеийнхнийг Аврагчтай илүү адил болохоор хичээх явцдаа сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжих зорилго тавихад урьдаг (Лук 2:52-ыг үзнэ үү).
Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
11.2.2
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах
Залуу эмэгтэйчүүдэд гэр бүл дотроо болон гэр бүлийнхэнтэйгээ хамт мөн өсвөр үеийнхний үйл ажиллагааны үеэр болон хувиараа бусдад үйлчлэх боломж бололцоог байнга гаргаж өгөх ёстой.
11.2.2.1
Тохинуулал
14 нас хүрэх жилийнх нь 1-р сараас эхлэн залуу эмэгтэйчүүдийг тохинууллын ажилд хуваарилж болно. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.
11.2.3
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих
Залуу эмэгтэйчүүд “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) байснаар бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урьдаг.
Удирдагч, эцэг эхчүүд залуу эмэгтэйчүүдийг амьдралынхаа туршид сайн мэдээг хуваалцахад бэлтгэхэд нь тусална.
11.2.4
Гэр бүлүүдийг мөнхөд холбох
Залуу эмэгтэйчүүд олон арга замаар гэр бүлүүдийг мөнхөд холбоход тусалж чадна.
-
Эцэг эхээ хүндлэн дээдэлж, Христийнхтэй адил амьдралыг гэр орондоо үлгэрлэх
-
Мөнхийн гэрлэлт гэх мэт ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх
-
Ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх хэрэгтэй өвөг дээдсээ олж тодорхойлох (FamilySearch.org-ийг үзнэ үү).
-
Боломж гарах бүрд нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ажилд оролцох
11.3
Тойргийн залуу эмэгтэйчүүдийн удирдлага
11.3.1
Бишопын зөвлөл
Бишопын нэн тэргүүнд тавигддаг үүрэг бол тойргийнхоо залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг халамжлах явдал юм. Бишоп ба түүний зөвлөхүүд тэдний нэрийг цээжилж, гэр орных нь нөхцөл байдлыг мэддэг болно. Тэд залуу эмэгтэй бүртэй наад тал нь жилд хоёр удаа уулздаг (31.3.1-ийг үзнэ үү).
Бишоп тойргийн Залуу эмэгтэйчүүдийн байгууллагыг хариуцдаг. Тэр Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзана.
Бишоп ба түүний зөвлөхүүд Залуу эмэгтэйчүүдийн хурал цуглаан, үйлчлэл, үйл ажиллагаанд тогтмол оролцоно.
11.3.2
Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн ерөнхийлөгчийн зөвлөл
Бишоп Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчлэх нэг насанд хүрсэн эгчийг дуудаж, онцгойлон адисална. Харин нэгж нь хангалттай том бол тэрээр өөр нэг юм уу хоёр эмэгтэйг зөвлөхөөр дуудуулахаар санал гаргана (30-р бүлгийг үзнэ үү).
Жижиг нэгжид Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч нь Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын цорын ганц насанд хүрсэн, дуудагдсан удирдагч байж болно. Энэ тохиолдолд тэрээр эцэг эхчүүдтэй хамтран залуу эмэгтэйчүүдийн хичээл, үйл ажиллагааг зохион байгуулна.
Хэрэв салбарт Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч байдаггүй бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч дуудагдтал залуу эмэгтэйчүүдийн хичээлийг зохион байгуулж болно.
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч дараах үүрэгтэй. зөвлөхүүд нь түүнд тусална. Үүнд:
-
Тойргийн зөвлөлд үйлчилнэ.
-
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн гишүүнээр үйлчилнэ (29.2.6-г үзнэ үү).
-
Залуу эмэгтэйчүүдэд хувь хүн тус бүрд тохинуулна.
-
Залуу эмэгтэйчүүдийн бусад удирдагч, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд үүрэг хариуцлагынх нь талаар зааж сургана.
-
Бишопыг оролцуулах шаардлагагүй юм уу хүчирхийлэлтэй холбоогүй асуудлаар залуу эмэгтэйчүүдэд зөвлөнө (32.3; 31.3.1, мөн 38.6.2-ыг үзнэ үү).
11.3.4
Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, нарийн бичиг
11.3.4.1
Дуудаж, дэмжин баталж, онцгойлон адислах
Залуу эмэгтэйчүүдийн анги бүр ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй байх ёстой.
Бишопын зөвлөлийн гишүүн ангийн ерөнхийлөгчөөр үйлчлэх залуу эмэгтэйг дуудна. Үйлчлэх залуу эмэгтэйчүүдийн тоо хангалттай байгаа үед тэрээр ангийн гишүүдээс хэн хэнийг зөвлөх, нарийн бичгээр санал болгохоо залбиран байж бодож үздэг.
Дуудлага өгсний дараа бишопын зөвлөлийн гишүүн залуу эмэгтэйчүүдийг дэмжүүлэх санал авахаар ангид нь танилцуулна. Бишоп юм уу томилогдсон зөвлөх залуу эмэгтэйг онцгойлон адисална.
11.3.4.2
Үүрэг хариуцлага
Ангийн ерөнхийлөгчид тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилдэг (11.3.4.4-ийг үзнэ үү). Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
-
Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохын тулд хийж буй ангийнхны ажлыг удирдан явуулах (1-р бүлгийг үзнэ үү)
-
Ангийнхаа залуу эмэгтэй бүртэй, үүнд ангийнхаа цуглаанд ирдэггүй хүмүүстэй танилцаж, тэдэнд үйлчлэн,
-
Ням гаргийн ангийн цуглааныг төлөвлөх ба хөтлөн явуулах (11.2.1.2-ыг үзнэ үү)
-
Ангийн үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөх ба явуулах (11.2.1.3-ыг үзнэ үү)
11.3.4.3
Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал
Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Ангийн ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулдаг. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр томилогдсон Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн удирдагчид мөн хуралд сууна.
11.3.4.4
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн тухай нэмэлт мэдээллийг 29.2.6-аас үзнэ үү.
11.6
Нэмэлт удирдамж ба бодлого журам
11.6.1
Өсвөр үеийнхнийг хамгаалах
Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд өсвөр үеийнхэнтэй харилцах үед тэдэнтэй хамт наад зах нь насанд хүрсэн, хариуцлагатай хоёр хүн байх ёстой. Үүнийг боломжтой болгохын тулд ангиудыг нийлүүлэх хэрэгтэй байж болох юм.
Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалт авч дуусгасан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org).