“5. Ерөнхий болон бүсийн удирдлага,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“5. Ерөнхий болон бүсийн удирдлага,” Ерөнхий гарын авлагын түүвэр
5.
Ерөнхий болон бүсийн удирдлага
5.0
Оршил
Есүс Христ бол Өөрийн Сүмийн “булангийн чулуу нь” юм (Ефес 2:20). Тэрээр санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр аврал, өргөмжлөлийн ажилд Өөртөө туслуулахаар бошиглогч, төлөөлөгчдийг дууддаг билээ. Тэрээр дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарагдах бүх түлхүүрийг эдгээр сонгогдсон үйлчлэгчид олгодог. (Сургаал ба Гэрээ 27:12–13, мөн энэ гарын авлагын 3.4.1-ийг үзнэ үү.)
Бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан, Их Эзэн бүх дэлхий дэх Өөрийн ажилд туслуулахаар Далын албан тушаалд ах нарыг дууддаг (Сургаал ба Гэрээ 107:38-ыг үзнэ үү). Түүнчлэн Тэргүүлэх бишопын зөвлөл, Ерөнхий албан тушаалтнууд, бусад эрэгтэй, эмэгтэй удирдагчдад уг ажилд туслах чухал хариуцлага өгөгддөг билээ.
Нэмэлт мэдээллийг Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 5-р бүлгээс (ChurchofJesusChrist.org) үзнэ үү.