Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2025 оны 6-р сар
Би жинхэнээсээ наманчилж, өршөөгдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Анхны байдалдаа эргэн орох нь, Жэнэди Пэйж
Их Эзэн ийн хэлжээ: “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй.
“Хүн нүглүүдээ наманчилсан эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг тоочиж мөн орхих болно” (Сургаал ба Гэрээнүүд 58:42–43).
Бид чин сэтгэлээсээ наманчилснаар өршөөлийг хүлээн авч чадна. “Ариун Сүнснээс тайтгарлыг мэдрэх үедээ Аврагчийн цагаатгагч хүч амьдралд тань үйлчилж байгааг олж мэдэж чадна. Хэрвээ бид ахин алдаж эндвэл дахин наманчилж, уучлагдан, үргэлжлүүлэн хичээж чадна.
Үүнээс гадна Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “ Бид нүглүүдээ санаж чаддаг учраас Сатан биднийг уучлагдаагүй гэдэгт итгүүлэхийг хичээх болно. Сатан бол худалч. … Бурхан бидэнд нүглүүдээ санахгүй хэмээн амлаагүй юм. Нүглүүдээ санаж байх нь урьдын алдаагаа дахин гаргахаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. Хэдий тийм ч бид үнэнч, итгэлтэй хэвээр байвал бидний нүглүүдийн дурсамж он цагийн явцад бүдгэрэх болно” гэж заасан.
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, June 2025.-ын орчуулга Mongolian. 19629 363