ТУСЧ гар дэлхий даяар
Америкийн Самоагийн Этатай танилц
Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй танилцана уу.
Этагийн тухай бүрэн мэдээлэл
Нас: 9
амьдардаг газар: Америкийн Самоа
Хэл: Англи хэлтэй ба самоа хэл сурч байгаа
Гэр бүл: Аав, ээж, 2 ах, 1 эгч
Зорилго, мөрөөдөл: 1) Номлолд явах 2) Ариун сүмд гэрлэх 3) Коллеж төгсөх 4) Ээжийнхээ нарийн боовны цехийг өвлөж авах
Этагийн тусч гар
Этагийн ээж арал дээрээ амттаны цех ажиллуулдаг. Эта, түүний эгч Талай хоёр тэдгээрийг багш, удирдагчидтай болон амьдрал нь хэцүү байгаа байж магадгүй хүмүүстэй хуваалцах дуртай. Заримдаа тэд ээжтэйгээ хамт гудамжаар машинаар яван, тааралдсан хүмүүстээ жигнэмэг болон өөр амттан өгдөг. Ингэх нь хүмүүсийг маш их баярлуулдаг бөгөөд Эта, Талай хоёр ч мөн хуваалцахдаа баяртай байдаг. Тэд талхны цехийн хүнсний зүйлийг хуваалцсанаар өөрсдөө идсэнээс ч илүү баяр хөөртэй болдог. Тэд хоёул энэ жилийн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн нэг зорилгоо болгон нарийн боов хийж сурч байгаа учир үргэлж бусадтай хуваалцах хүнстэй байна гэсэн үг юм.
“Бусадтай хуваалцах нь тэднийг болон намайг баярлуулдаг учир би хуваалцахдаа дуртай байдаг. Тэнгэрлэг Эцэг биднээр юу хийлгэхийг хүсдэгийг би мэднэ” гэж Эта хэлдэг.
Этагийн дуртай зүйлүүд
Газар: Арал дээрх далайн жижигхэн тогтоол ус. Эта энд сэлэх дуртай.
Есүсийн тухай түүх: Түүний амилах үеийн түүхүүд
Хүүхдийн дуу: “Бидэнд хайр байдаг юм” (Хүүхдийн дууны ном, 102)
Хоол: Шарсан төмс
Өнгө: Нил ягаан
Дуртай хичээл: Математик