2021
Би Аврагчийнхаа хайрыг мэдэрдэг
2021 оны 7, 8-р сар


Би үүнийг тоглож чадна!

Би Аврагчийнхаа хайрыг мэдэрдэг

Зүрх сэтгэлээсээ: [дөрөвний нэг] = 76–84

sheet music

1. Би Аврагчийнхаа хайрыг

Бүх зүйлээс мэдэрдэг.

Түүний өгсөн бүхнээс

Би Сүнсийг мэдэрдэг.

2. Би Аврагчийнхаа хайрыг;

Зүрх сэтгэлдээ мэдэрдэг,

Түүнд хандан залбирахад

Амар тайван болдог.

3. Би Аврагчийнхаа хайрыг

Адислалаар мэдэрдэг.

Түүнд би бүхнээ зориулдаг;

Тэр миний хоньчин.

Дахилт: Би Түүнийг үргэлж дагана,

Түүнд бүхнээ зориулна.

Би Түүний дуусашгүй хайрыг

үргэлж мэдэрдэг.