2021
Гэгээнтнүүд шинэ гэр оронтой болов
2021 оны 5, 6-р сар


Судрын түүх

Гэгээнтнүүд шинэ гэр оронтой болов

early Church members being baptized

Сүм сэргээгдсэний дараа олон хүн сайн мэдээнээс суралцсан юм. Тэд баптисм хүртэхийг сонгожээ. Тэднийг “гэгээнтнүүд” гэдэг байв.

pioneer children talking together

Тэдний зарим нь Сүмийн бусад гишүүнтэй ойр амьдрахын тулд нүүсэн. Гэгээнтнүүд бие биедээ тусалж, нэг нэгнээ хүчирхэгжүүлж байв.

pioneer family leaving home

Харин бусад хүнд Сүм таалагдахгүй байлаа. Тэд гэгээнтнүүдэд хор хөнөөл учруулахыг оролджээ. Тэд тэднийг гэрээ орхин явахыг албадав.

pioneer children carrying wood

Бурхан тусална гэдэгт гэгээнтнүүд итгэлтэй байсан юм. Хэцүү байсан ч тэд шинэ газар луу нүүв. Тэд тэнд шинэ хот барихаар хамтдаа хөдөлмөрлөсөн билээ.

family visiting grandma in hospital

Би хүнд хүчир зүйлсийг итгэлээр даван туулж чадна. Би бас хүнд хэцүү үед бусдад тусалж чадна.