Өөрийгөө таниулж, илэрхийлэх боломж
Миний хамгийн дуртай судрын түүх бол Нифайн тухай түүх юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагахыг сануулдаг болохоор ямар ч асуудал тулгарсан бай Тэр надад үргэлж тусална гэдгийг би мэднэ. Энэ нь бас алдаа гаргасан үед өршөөгдөх боломжтой гэдгийг надад заадаг.
Ноёлли С., 8 настай, Франц, Аувергне-Роне-Алпес
Би бошиглогчдоос суралцах дуртай. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Бурханаас сонгогдсон бошиглогч гэдгийг би мэднэ.
Эдвардо В., 8 настай, Никарагуа, Манагуа
Аав, ээж хоёр маань салсан. Би тайтгарал хүсэж залбирсан бөгөөд сэтгэлд минь дулаахан таатай мэдрэмж төрсөн.
Айка С., 7 настай, АНУ, Айдахо
Ариун Сүнсийг сонсох юм бол Тэр надад аюулгүй байхад тусалдаг гэдгийг би мэднэ.
Вэсли С., 11 настай, АНУ, Виржиниа
Коронавирус намайг гунигт автуулсан. Би дэлхий даяар мацаг барьж, залбирч байгаа хүмүүсийг зурж, аз жаргалтай болсон.
Скотти Ж., 7 настай, АНУ, Өмнөд Каролина
Аавыг надад баптисм хүртээсний дараа би цоо шинэ хүн болсон юм шиг л санагдсан.
Хайлий Т., 8 настай, Австрали, Квийнслэнд
Би гэрийнхэндээ тусалснаар Есүс Христийг дагадаг.
Сэт А., 8 настай, Филиппин, Ризал
“Есүс хүн бүрд хайртай,” Жэвэл Ж., 8 настай, АНУ, Теннесси
Ноа О., 11 настай, АНУ, Колорадо
Иосеф, Елиа, Ноа, Даниел Т., 9, 5, 3, 7 настай, Английн Чэшир
Далма Е, 6 настай, Аргентин, Санта Фи
“Тэд намайг номлолд дуудна гэж би найдаж байна,” Саманта Ф., 10 настай, Австрали, Шинэ Өмнөд Уэлс