“Удирдагчдад зориулав—Багш нарт чиг баримжаа өгч, дэмжих,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)
“Багш нарт чиг баримжаа өгч, дэмжих,” Аврагчийн арга барилаар заах нь
Удирдагчдад зориулав—Багш нарт чиг баримжаа өгч, дэмжих
Удирдагчийн хувьд та байгууллагынхаа “шинээр дуудагдсан багш нартай уулзаж, дуудлагаа хийхээр бэлтгэхэд нь тэдэнд туслах” үүрэгтэй (Ерөнхий гарын авлага, 17.3, Gospel Library). Эдгээр уулзалт нь шинэ багшийг ариун дуудлагатай нь танилцуулж, тэднийг Аврагчийн арга барилаар заах гэдэг нь юу болох талаарх алсын хараагаар урамшуулах боломж юм. Та удирдагчийн хувьд дараах зүйлсийг хийж, шинэ багш нарыг үйлчлэхэд бэлтгэхэд нь тусалж чадна.
-
Аврагч тэдний дуудлагад тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл (Сургаал ба Гэрээнүүд 88:78-ыг үзнэ үү).
-
Шинэ багш нарт энэ эх сурвалжийн хуулбарыг өгч, заахдаа доторх зарчмуудыг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд урамшуул.
-
Зохион байгуулалтынхаа талаар мэдвэл зохих бүх зүйлийг шинэ багш нартай хуваалц.
-
Шаардлагатай бол шинэ багш нарт аль өрөөнд хичээл зааж, ямар хичээлээс эхлэхийг хэлж өг. Анги болон ангийн гишүүдийн талаар шаардлагатай мэдээллээр ханга.
-
Та шинэ багш нарт дуудлагаа гүйцэтгэхэд нь тусалж чадна гэдгээ тайлбарла. Шаардлагатай бол ангид дэмжлэг үзүүлж, заах эх сурвалжид хандахыг санал болго.
-
Багш нарын хичээлийг үе үе ажиглаж байхыг санал болгоод, Сүнсний өдөөлтийн дагуу санал хүсэлтээ хэл.
-
Улирал тутам болдог багш нарын зөвлөлийн хуралд багш нараа уриарай.
Багш нарын үйлчлэлийн туршид тэдэнтэй үе үе уулзаж, байнга дэмжлэг үзүүл. Жишээлбэл: Та багштай ангийн өмнө эсвэл дараа Аврагчийн арга барилаар заах нь зарчмуудын талаар товч ярилцаж болно. Багшаас юуг сайн хийж мөн юугаа сайжруулахыг хүсэж байгааг нь асуу. Тэдний үзүүлж буй үйлчлэлд нь талархан, эелдгээр урамшуулан дэмж.
Та багшийн зааж байгааг харж ажиглах замааар энэ хэлэлцүүлэгт бэлдэж болно. Багшийн давуу талыг илүү сайн ойлгож, дэмжлэг үзүүлэх арга замыг олж мэд. Багшийн давуу тал дээр тулгуурлах нь сайжруулах боломжуудыг тодорхойлохтой энэ тэнцүү адил чухал юм.