АЖИЛ ХАЙХ АМЖИЛТЫН хөтөч
Өдөр бүр: Хүч чармайлтаа гарган ажил эрчимтэй хайж, сүлжээгээ ашигла
Би хэрхэн өөртөө тохирох ажил олох вэ?
-
Ажил олгогчид санал болгох ямар ямар чадвар өөртөө байгааг анзаар.
-
“Би 30 секундэд” танилцуулгаа аль болох олон хүнд хэл.
Би хэрхэн өөрийгөө бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц танилцуулах вэ?
-
Ажил олгогчид чухал байх үр дүнд хэрхэн хүрэхээ тодорхойл.
-
Ажил олгогчдоо өөрийнхөө үнэ цэнийг харуулахын тулд давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигла.
Би хөдөлмөрийн “далд” зах зээл рүү хэрхэн орох вэ?
-
Сүлжээгээрээ дамжуулан “далд” ажлын байруудыг ол.
-
Сүлжээн дэх хүмүүстээ өөрийнхөө үнэ цэнийг харуулахын тулд давуу талуудын мэдэгдлээ ашигла.
-
Сүлжээн дэх хүмүүсээсээ тусламж ав.
Би шууд сонгогдохын тулд ямар байх ёстой вэ?
-
Ярилцлага бүрд сайн бэлтгэ.
-
Ярилцлага бүр дээр онцгой сайн байх ур чадваруудын талаар суралц.
-
Ажилд орох өргөдөл бөглөж сур.
Би хэрхэн ажил эрчимтэй хайх вэ?
-
Өдөр бүр ажил эрчимтэй хай.
-
Ажил хайхдаа гаргаж буй ахицаа тэмдэглэ.
Би ажлаа хэрхэн сайн гүйцэтгэж, үргэлжлүүлэн амжилт гаргах вэ?
-
Ажилдаа бүтээлчээр хандаж мөн асуудал гарахаас сэргийл.
-
Ажлын байрны дүрэм, тэнд хүсэн хүлээж буй зүйлийг мэдэж ав.
-
Ажил олгогчоосоо авч байгаа зардлаас илүү ашиг ол.
-
Ажил мэргэжлийнхээ төлөө хариуцлага хүлээ.