Миний Залуу эмэгтэйчүүдийн ангийн нарийн бичгийн дуудлага
Үүрэг хариуцлагууд
Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.
Залуу эмэгтэйчүүдийн зорилго
Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ нь залуу эмэгтэйчүүдэд ариун гэрээнүүдийг байгуулж, сахин хөрвөлтөө илүү гүнзгийрүүлснээр Есүс Христийн насан туршийн шавь болоход нь тусалдаг. Залуу эмэгтэйчүүд анги дээрээ болон бусад үед цуглахдаа бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг үүсгэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлагын 11.1.1-ийг үзнэ үү.)
Залуу эмэгтэйчүүдийн ангийн нарийн бичиг
Залуу эмэгтэйчүүдийн ангийн нарийн бичиг нь ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчдыг ангийн гишүүдэд үйлчлэх буюу тэдэнд тохинуулахад нь туслалцаа үзүүлнэ. Тэрээр Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын хөтөлбөр бэлтгэж, тэмдэглэл хөтлөн, үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ням гаргийн цуглааны ирцийг бүртгэнэ (11.3.4.2).
Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал
Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол цуглаж, ангийн нарийн бичиг, тэднийг дэмжихээр томилогдсон насанд хүрсэн Залуу эмэгтэйчүүдийн удирдагчидтай хамт хуралдана. Тэд хамтдаа зөвлөлдөж, ангид зориулсан Их Эзэний тааллын тухай илчлэлт эрэлхийлдэг. Эдгээр хурал дээр ангийн гишүүдэд үйлчлэх, үүнд шинэ гишүүдийг дэмжих, идэвх султай гишүүдэд туслахыг голчлох ба мөн ангийн цугларалт, үйлчлэл, үйл ажиллагаануудыг төлөвлөх зэрэг сэдвээр ярилцаж болно. (11.3.4.3-ыг үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж, журмуудыг Ерөнхий гарын авлагын 11.6-р хэсгээс үзнэ үү.