Залуу эмэгтэйчүүд
Үүрэг хариуцлагууд


Инээмсэглэж буй залуу эмэгтэйчүүд

Миний Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн дуудлага

Үүрэг хариуцлагууд

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.

Залуу эмэгтэйчүүдийн зорилго

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ нь залуу эмэгтэйчүүдэд ариун нандин гэрээнүүдийг хийж, сахин, хөрвөлтөө гүнзгийрүүлснээр Есүс Христийн насан туршийн шавь болоход нь тусалдаг. Залуу эмэгтэйчүүд ангидаа болон цугларах бусад үедээ бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг үүсгэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлага 11.1.1-ийг үзнэ үү.)

Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгч

Ангийн ерөнхийлөгчид Бурханы аврал болон өргөмжлөлийн ажилд оролцох, залуу эмэгтэй бүртэй танилцаж, тэдэнд үйлчлэх, ням гаргийн цуглаан болон бусад үйл ажиллагаануудыг төлөвлөн хөтлөх, сайн мэдээг хуваалцах мөн ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд оролцох зэрэгт ангийн хүч чармайлтыг удирдан чиглүүлнэ ( 11.3.4.2-г үзнэ үү). Зөвлөхүүд нь түүнд тусална.

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал цуглаан

Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах бөгөөд тэднийг дэмжихээр томилогдсон насанд хүрсэн Залуу Эмэгтэйчүүдийн удирдагчид тэдэнтэй хамтран ажиллана. Тэд хамтдаа зөвлөлдөж, ангид зориулсан Их Эзэний тааллын тухай илчлэлт эрэлхийлдэг. Эдгээр хуралд ангийн гишүүдэд үйлчлэх, шинэ гишүүдийг дэмжих болон идэвх султай гишүүдэд туслахад онцгойлон анхаарах, ангийн хурал, үйлчлэл, үйл ажиллагаануудыг төлөвлөх зэргийг ярилцаж болно. (11.3.4.3-ыг үзнэ үү.)

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл

Тойргийн зөвлөлийн гишүүд гэрчлэлээ хөгжүүлэх, авралын ёслолыг хүлээн авах, гэрээгээ сахих, Есүс Христэд өөрийгөө зориулсан дагалдагч болоход нь хүмүүст туслах арга замуудын талаар ярилцдаг. Тэд тойргийнхоо залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагын тухай хамтдаа зөвлөлдөнө. Тэд тэдгээр хэрэгцээг нь хангах үйл ажиллагааны талаар ярилцана. (11.3.4.4-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Нэмэлт удирдамж, журмуудыг Ерөнхий гарын авлагын 11.6-р хэсгээс үзнэ үү.