Music
Үүрэг хариуцлага


Найрал дуу удирдаж буй эмэгтэй

Тойргийн хөгжмийн зохицуулагч миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад тань талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.

Сүмийн дуу хөгжмийн зорилго

Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн бишрэл хүндэтгэлийг төрүүлж, гишүүдийг нэгтгэн, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог. Их Эзэн: “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай” (Сургаал ба Гэрээ 25:12) гэж тунхагласан. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 19.1-ийг үзнэ үү.)

Тойргийн хөгжмийн зохицуулагч

Тойргийн хөгжмийн зохицуулагч нь тойргийн гишүүдэд ариун дуу хөгжмөөр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл, шүтлэг бишрэлээ өсгөхөд тусалдаг. Тэд бишопын удирдлаган доор үйлчилнэ. Тойргийн хөгжмийн зохицуулагч нь бишоп, тойргийн бусад удирдагчийн хувьд дуу хөгжмийн асуудлаарх эх сурвалж нь юм. Хөгжмийн зохицуулагчид бишопын урилгаар тойргийн зөвлөлийн хуралд оролцож болно. (19.4.2-ыг үзнэ үү.)

Сүмийн цуглаанд зориулсан дуу хөгжим

“Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим бол манай сүмийн цуглаануудын амин чухал хэсэг юм” (Дуулал, Тэргүүн зөвлөлийн өмнөх үг). Сайн мэдээг хүчтэй, ойлгомжтой заах дуу хөгжмийг сонгох ёстой (19.3.1-ийг үзнэ үү).

Ариун ёслолын цуглааны дуу хөгжим

Ариун ёслолын цуглаан дээрх дуу хөгжимд цуглааны нээлт, хаалтад дуулах болон ариун ёслолын өмнөх дуулал орно. Мөн ариун ёслолын цуглаанд нэг юм уу хэд хэдэн нэмэлт дуулал эсвэл хөгжмийн үзүүлбэр орж болно. Сүмийн дууллыг эсвэл бусад ариун нандин дуу хөгжмийг оршил ба төгсгөл хөгжим, найрал дууны хөгжим, гоцлол юм уу жижиг бүлгийн дуу хөгжмийн үзүүлбэрт сонгон авч ашиглаж болно. (19.3.2-ыг үзнэ үү.)

Сургалт ба эх сурвалж

Тойргийн хөгжмийн зохицуулагчид тойргийн хөгжмийн дуудлагад үйлчлэх гишүүдийг санал болгож, тэднийг чиглүүлдэг. Тэд шаардлагатай үед дэмжлэг үзүүлж, заавар зөвлөгөө өгч, хөгжмийн сургалтыг хариуцан явуулна. (19.6-г үзнэ үү.) Тойргийн цуглаанд хөгжимчин байхгүй бол Ерөнхий гарын авлагын 19.4.3.2-р хэсгээс хөгжмийн бичлэг авч ашиглах талаар үзнэ үү.

Удирдамж ба бодлого журам

Дуу хөгжмийг авч ашиглах, цуглааны байрны хөгжмийн зэмсгийг ашиглан дадлага хийх эсвэл нийтийн найрал дууны талаарх нэмэлт бодлого журам, удирдамжийг Ерөнхий гарын авлагын 19.7-р хэсгээс үзнэ үү.