Миний ням гаргийн ангийн багшийн дуудлага
Үүрэг хариуцлага
Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Ням гаргийн ангийн зорилго
Ням гаргийн анги нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг. Энэ нь Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь туслах замаар явагддаг (Ерөнхий гарын авлага, 13.1).
Ням гаргийн ангийн багш нар
Ням гаргийн ангийн багш нар ангийн гишүүд мөн ангид суудаггүй хүмүүстэй танилцана. Багш нар гишүүдийн Есүс Христийн сайн мэдээнээс суралцах, үүний дагуу амьдрах хүчин зүтгэлийг дэмжинэ (13.2.3 үзнэ үү). Багш нар тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлөөр удирдагдаж, багш нарын зөвлөлийн хуралд улирал тутамд оролцоно ( 17.4-ийг үзнэ үү).
Ням гаргийн ангиуд
Ням гаргийн анги нь сарын нэг ба гурав дахь ням гарагт явагддаг. Хичээл 50 минут үргэлжилнэ. Ангийн тоо нь тойрог бүрийн хэрэгцээнээс шалтгаалан өөр өөр байдаг. Ням гаргийн ангийн багш нар заахаар бэлтгэхдээ судрууд болон Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглана. 13.3 үзнэ үү).
Христтэй адил заах зарчмууд
Аврагчийн арга барилаар заах нь ариун итгэмжлэл бөгөөд үүрэг хариуцлага юм. Сайн мэдээг заахдаа Мастер Багш болох Есүс Христийн үлгэр жишээг дагаарай. Ням гаргийн ангийн багш нарАврагчийн арга барилаар заах нь, мөн Ерөнхий гарын авлагын 17-р бүлэг дэх зарчмуудыг дагана. (17.1-г үзнэ үү).
Гэр орондоо сайн мэдээнээс суралцах
Их Эзэн Есүс Христэд хөрвөгдөхийн тулд Сүмийн гишүүн бүр сайн мэдээг өөрөө судлах үүрэгтэй. Удирдагч болон багш нар гишүүдийг өөрсдөө сайн мэдээнээс хэрхэн суралцаж, заах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд урамшуулна (17.2-ыг үзнэ үү).