Залуу эмэгтэйчүүд
Үүрэг хариуцлага


Инээмсэглэж буй залуу эмэгтэйчүүд

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн нарийн бичгээр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.

Залуу эмэгтэйчүүдийн зорилго

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ бүлэг нь залуу эмэгтэйчүүдийг ариун нандин гэрээнүүд байгуулж, сахин, хөрвөлтөө гүнзгийрүүлснээр Есүс Христийн насан туршийн шавь болоход нь тусалдаг. Залуу эмэгтэйчүүд ангидаа бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэн, эв нэгдлийг бэхжүүлж, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлагын 11.1.1-ийг үзнэ үү.)

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн нарийн бичиг

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн нарийн бичиг итгэлийг төлөвшүүлж, хувь хүмүүсийг хүчирхэгжүүлэх ажилд оролцсоноор Израилыг цуглуулахад Их Эзэний “өсвөр үеийнхний батальоныг” бэлтгэдэг (Russell M. Nelson, Wendy W. Nelson, “Hope of Israel” [Дэлхий даяарх өсвөр үеийнхний онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library-г үзнэ үү). Тэрээр гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчилж ( 6.7.1.2-ыг үзнэ үү), хурлын хөтөлбөр ба тайланг бэлтгэн, тэмдэглэл хөтөлнө ( 6.7.3-ыг үзнэ үү).

Хурал цуглаан

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн нарийн бичиг нь гадасны удирдлагын жил тутмын хурлуудын үеэр тойргийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд зааварчилгаа өгнө (29.3.4-ийг үзнэ үү), Бүсийн Далаас урилга авсан бол ерөнхийлөгчийн зөвлөлийн болон зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно (29.4-ийг үзнэ үү), гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс урилга авсан үед ариун ёслолын цуглаан болон бусад үйл ажиллагаан дээр үг хэлнэ.

Үйл ажиллагаа

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага дор гадасны Залуу Эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, аялал зугаалгыг төлөвлөж, зохицуулна ( 6.7.1.2-ыг үзнэ үү). Олон гадас хамтарч буй тохиолдолд ерөнхийлөгчийн зөвлөлүүд хамтдаа зөвлөлдөж, хамтарсан үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд санал болгоно (20.3.1-ийг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлага-ын 11.6-р хэсгээс үзэж болно.