Залуу эмэгтэйчүүд
Үүрэг хариуцлагууд


инээмсэглэж буй залуу эмэгтэйчүүд

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлагууд

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.

Залуу эмэгтэйчүүдийн зорилго

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ бүлэг нь ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахин, өөрсдийн хөрвөлтийг гүнзгийрүүлснээр Есүс Христийн насан туршийн шавь болоход нь тусалдаг. Залуу эмэгтэйчүүд хичээл болон цугларах үедээ бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг бий болгож, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлагын 11.1.1-ийг үзнэ үү.)

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч итгэлийг төлөвшүүлж, хувь хүмүүсийг хүчирхэгжүүлэх ажлаар дамжуулан Израилыг цуглуулахад Их Эзэний “өсвөр үеийнхний батальоныг“ бэлтгэдэг (Рассэлл М.Нэлсон, Вэнди В. Нэлсон, “Израилын найдвар“ [Дэлхий дахины залуучуудын онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library). Тэр гадасны зөвлөл, гадасны өсвөр үеийн удирдлагын хороонд үйлчилдэг ( 6.7.1.2-ыг үзнэ үү).

Хурал цуглаан

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч нь жил тутмын гадасны удирдлагын хурлуудын үеэр тойргийн бүлгүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд заавар өгдөг төдийгүй ( 29.3.4-ийг үзнэ үү), Бүсийн Далын урилгаар ерөнхийлөгчийн зөвлөлийн болон зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно ( 29.4-ийг үзнэ үү), мөн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс урьсан тохиолдолд ариун ёслолын цуглаан болон бусад үед үг хэлнэ.

Үйл ажиллагаа

Гадасны Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага дор гадасны Залуу Эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, аялал зугаалгыг төлөвлөж, зохион байгуулна( 6.7.1.2-ыг үзнэ үү). Олон тооны гадаснуудын хувьд ерөнхийлөгчийн зөвлөлүүд хамтдаа зөвлөлдөж, хамтарсан үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд санал болгоно (20.3.1-ийг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлага-ын 11.6-р хэсгээс үзэж болно.