Залуу эмэгтэйчүүд
Үүрэг хариуцлагууд


Инээмсэглэж буй залуу эмэгтэйчүүд

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлагууд

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.

Залуу эмэгтэйчүүдийн зорилго

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ бүлэг нь залуу эмэгтэйчүүдэд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахин, хөрвөлтөө гүнзгийрүүлснээр Есүс Христийн насан туршийн шавь болоход нь тусалдаг. Залуу эмэгтэйчүүд ангидаа болон бусад үед цугларахдаа бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэн, эв нэгдлийг бэхжүүлж, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлагын 11.1.1-ийг үзнэ үү.)

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн зөвлөх

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн зөвлөх итгэлийг төлөвшүүлж, хувь хүмүүсийг хүчирхэгжүүлэх ажилд оролцсоноор Израилыг цуглуулахад Их Эзэний “өсвөр үеийнхний батальоныг” бэлтгэнэ (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library-г үзнэ үү). Тэрээр тойргийн ерөнхийлөгчийн шинэ зөвлөлтэй танилцахад тусалж, байнгын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчилнэ (29.3.9-ийг үзнэ үү).

Хурал цуглаан

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхүүд гадасны удирдлагын жил тутмын хурлуудын үеэр тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд зааварчилгаа өгнө (29.3.4-ийг үзнэ үү), Бүсийн далаас урилга авсан бол ерөнхийлөгчийн зөвлөлийн болон зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно (29.4-ийг үзнэ үү), гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс урилга авсан үед ариун ёслолын цуглаан болон бусад үйл ажиллагаан дээр үг хэлнэ.

Үйл ажиллагаа

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гадасны Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, аялал зугаалгыг төлөвлөж, зохицуулна (6.7.1.2-ыг үзнэ үү). Олон гадас хамтарч буй тохиолдолд ерөнхийлөгчийн зөвлөлүүд хамтдаа зөвлөлдөж, хамтарсан үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд санал болгоно (20.3.1-ийг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 11.6-р хэсгээс үзэх боломжтой.