Ням гаргийн анги
Үүрэг хариуцлагууд


Ангид зааж байгаа эрэгтэй

Гадасны Ням гаргийн ангийн нарийн бичгээр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлагууд

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.

Ням гаргийн ангийн зорилго

Ням гаргийн анги нь Бурханы хүүхдүүд Есүс Христийн сайн мэдээг судалж, түүний дагуу амьдрахад нь туслах замаар Бурханы аврал болон өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг (Ерөнхий гарын авлага, 13.1-ийг үзнэ үү).

Гадасны Ням гаргийн ангийн нарийн бичиг

Нарийн бичгийн үүрэг нь гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн удирдлага дор хурал цуглаануудын хөтөлбөрийг бэлтгэх, ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлууд дээр гүйцэтгэсэн даалгаврын тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврын биелэлтэд тэмдэглэх, бусад бүртгэл хөтөлж, ерөнхийлөгчийн зөвлөлийн хүсэлтийг биелүүлэх, жил тутмын төсвийг гаргахад туслах зэрэг ордог ( 6.7.3-ыг үзнэ үү).

Хурал ба зөвлөл

Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, нарийн бичиг хоёр тогтмол зөвлөлдөж байна ( 29.3.4-ийг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлага-ын 13.7-р хэсгээс үзэж болно.