Ням гаргийн анги
Үүрэг хариуцлагууд


Ангид зааж байгаа эрэгтэй

Гадасны ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчлэл миний дуудлага

Үүрэг хариуцлагууд

Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагуудын тоймыг доор оруулсан болно.

Ням гаргийн ангийн зорилго

Ням гаргийн анги нь Бурханы хүүхдүүд Есүс Христийн сайн мэдээг судалж, түүний дагуу амьдрахад нь туслах замаар Бурханы аврал болон өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг (Ерөнхий гарын авлага, 13.1-ийг үзнэ үү).

Гадасны Ням гаргийн ангийн зөвлөх

Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг хариуцлагуудад гадасны гишүүд болон гэр бүлүүдийн итгэлийг хөгжүүлж, бэхжүүлэх, шинээр дуудагдсан тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдэд зааж сургах, байнга дэмжлэг тусламж, заавар өгөх нь багтдаг (6.7.1-ийг үзнэ үү). Зөвлөхүүд түүнчлэн гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчид нэмэлт үүрэг даалгавар гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлдэг.

Хурал ба зөвлөл

Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Тойргийн Ням гаргийн ангийн удирдагчдад үүргийг нь заах, удирдагч, багшийн хувьд сайжрахад нь тусалж, Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэхээр гадасны удирдлагын хурлыг төлөвлөн зохион байгуулна (29.3.4-ийг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлага-ын 13.7-р хэсгээс үзэж болно.