Хүүхдийн хэсэг
Үүрэг хариуцлага


хүүхдүүдэд зааж байгаа эмэгтэй

Гадасны Хүүхдийн хэсгийн нарийн бичгээр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.

Хүүхдийн хэсгийн зорилго

Хүүхдийн хэсэг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцах, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж мэдэн, үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохдоо ариун нандин гэрээнүүдийг байгуулахад бэлдэх, байгуулж, сахих цаг болдог. ( Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.2.1-ийг үзнэ үү.)

Гадасны Хүүхдийн хэсгийн нарийн бичиг

Гадасны Хүүхдийн хэсгийн нарийн бичиг нь гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд дэмжлэг үзүүлдэг. Хүүхдийн хэсгийн нарийн бичиг нь Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн удирдага дор ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг бэлтгэх, хурлын тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврын явцыг хянах, ерөнхийлөгчийн зөвлөлийн хүсэлтийн дагуу бусад бүртгэл хөтлөж, тайлан бэлтгэх, байгууллагын жилийн төсөв боловсруулахад ерөнхийлөгчийн зөвлөлд туслах болон томилогдсон үед тойргийн нарийн бичгүүдэд сургалт явуулах үүрэгтэй ( 6.7.3-ыг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр, бусад зүйлийг Ерөнхий гарын авлага-ын 12.5 хэсгээс олж үзэж болно.