Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн дуудлага минь
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Хүүхдийн хэсгийн зорилго
Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцаж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг таньж, мэдэрч, мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохдоо ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг болдог. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.1-ийг үзнэ үү.)
Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч
Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг. Тэрээр гадасны зөвлөлийн гишүүнээр үйлчилдэг. Ерөнхийлөгч нь гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг удирдана. Ерөнхийлөгчийн зөвлөл нь тойргийн шинээр дуудагдсан Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа өгөх, байнга дэмжлэг үзүүлж, удирдамж заавар өгөх, гадсан дахь тойргийн ангиудад оролцох зэрэг үүрэг хариуцлагыг хүлээдэг. Уригдсан тохиолдолд тэд зохицуулах зөвлөлийн хуралд оролцож, ариун ёслолын цуглаан, бусад хурал цуглаан дээр үг хэлж болно (6.7.1-ийг үзнэ үү).
Хурал ба зөвлөл
Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах хэрэгтэй. Ерөнхийлөгч жил тутмын гадасны удирдлагын хуралд (29.3.4-ийг үзнэ үү) оролцож, гадасны зөвлөлд үйлчилж, Бүсийн дал урьсан тохиолдолд зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно (29.4-ийг үзнэ үү).
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа
Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл 8-11 насны хүүхдүүдэд зориулан гадасны үйл ажиллагааг үе үе төлөвлөж болно. Эдгээр үйл ажиллагаа нь охид, хөвгүүдэд зориулсан эсвэл хамтарсан байж болно (6.7.1.3-ыг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлага дээрх 12.5 хэсгээс олж үзэж болно.