Халамжийн нийгэмлэг
Үүрэг хариуцлага


Инээмсэглэж буй хэсэг эмэгтэйчүүд

Миний Халамжийн нийгэмлэгийн багшийн дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.

Халамжийн нийгэмлэгийн зорилго

Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг нь Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовлон шаналлыг хөнгөвчлөх явдал” гэж заасан (Ерөнхий гарын авлага, 9.1-ийг үзнэ үү).

Халамжийн нийгэмлэгийн багш нар

Багш нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хүмүүст туслахаар дуудагдсан байдаг. Нийгмийн Халамжийн бүлгийн багш нар ерөнхийлөгчийн зөвлөлийг дэмжиж ажилладаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарын хэрэгцээнд үндэслэн заахаар захиасыг залбирч сонгоно. (9.2.1.2-г үзнэ үү).

Ням гаргийн цуглаанууд

Халамжийн нийгэмлэг нь Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эв нэгдлийг бий болгох, гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлэх зорилгоор хоёр, дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Цуглаан нь залбирлаар эхэлдэг ба үүнд хамтдаа зөвлөлдөх, сүүлийн үеийн чуулганы үгс дээр үндэслэн сайн мэдээний заавар болон ярилцах цагийг багтаадаг (9.2.1.2-г үзнэ үү).

Христтэй адил заах зарчмууд

Аврагчийн арга барилаар заах нь ариун итгэмжлэл бөгөөд үүрэг хариуцлага юм. Сайн мэдээг заахдаа Мастер багш болох Аврагчийн үлгэр жишээг дагаарай. Халамжийн нийгэмлэгийн багш нар Аврагчийн арга барилаар заах нь, мөнЕрөнхий гарын авлагын 17-р бүлэг дэх зарчмуудыг дагана (see 17.1-ийг үзнэ үү).

Гэрт төвлөрсөн сайн мэдээнээс суралцах нь

Гишүүд гэр орондоо сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт улам гүнзгий хөрвөгддөг. Халамжийн нийгэмлэгийн удирдагчид эгч нарыг судраас болон амьд бошиглогчдын үгсээс хувиараа төдийгүй гэр бүлтэйгээ хамт суралцахыг урамшуулан дэмжинэ (17.2-ыг үзнэ үү).