Миний Халамжийн нийгэмлэгийн нарийн бичгийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн таныг Түүний Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархдаг. Доор таны дуудлагын үүргүүдийг харуулсан болно.
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовлон шаналлыг хөнгөвчлөх явдал” болохыг заасан (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 9.1-ийг үзнэ үү).
Нарийн бичиг
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзана (9.3.2.3-ыг үзнэ үү). Нарийн бичгийн үүрэг хариуцлагад цуглааны хөтөлбөр бэлтгэх, тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, тохинууллын ярилцлагын хуваарь гаргах, ирц хөтлөх, тайлан явуулах, жилийн төсөв бэлтгэхэд туслах, зардал хянах зэрэг багтдаг (9.3.3-ыг үзнэ үү). Нарийн бичигт туслуулахаар туслах нарийн бичгүүд, тохинууллын нарийн бичиг дуудаж болно (9.3.4-ийг үзнэ үү).
Удирдлага ба зөвлөлүүд
Халамжийн нийгэмлэгийн удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд эмэгтэйчүүдэд туршлага олгох зорилгоор Ням гаргийн цуглаан, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэл мөн бусад харилцан үйлчлэлийг төлөвлөдөг. Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын гишүүд эв нэгдэлтэй ажиллана (9.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн цуглаанууд
Халамжийн нийгэмлэг нь Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эв нэгдлийг бий болгох, гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлэх зорилгоор хоёр, дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Цуглаан нь залбирлаар эхэлдэг ба үүнд хамтдаа зөвлөлдөх, хамгийн сүүлийн ерөнхий чуулганы үг дээр үндэслэн сайн мэдээний хичээл заах мөн ярилцах цаг багтана (9.2.1.2-ыг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарын Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх, гэрээнүүд байгуулж сахих хүслийг нь нэмэгдүүлж, хамтдаа үйлчлэх боломж олгох үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Ерөнхийлөгч эдгээр үйл ажиллагааг хариуцах ба зөвлөхөөсөө эсвэл өөр эгчээс үйл ажиллагааг удирдан төлөвлөж, явуулахыг хүсэж болно (9.2.1.3-ыг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 9.6-р хэсгээс авч болно.