Миний Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн таныг Түүний Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад талархдаг. Доор таны дуудлагын үүргүүдийг харуулсан болно.
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовж зүдрэгсдийг тайтгаруулах юм гэж заасан (Ерөнхий Гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 9.1).
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох хүчин чармайлтуудыг удирддаг. Тэрээр тойргийн зөвлөлийн гишүүнээр үйлчилдэг ба бишопын зөвлөлийн удирдлага дор тойргийн насанд хүрсэн гишүүдэд зөвлөдөг. Тэр мөн бүртгэл, тайлан, санхүүг хянана (9.3.2.2-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгчийн зөвлөл
Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд тохинуулагч эгч нар, Ням гаргийн хичээл, үйл ажиллагаануудыг хариуцдаг. Тэд эгч нарт гэрээнийх нь үүргүүдийг зааж, залуу эмэгтэйчүүдийг Халамжийн нийгэмлэгт ороход нь бэлтгэж, насанд хүрсэн залуу эгч нарыг хүчирхэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг (9.4-ийг үзнэ үү). Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзана (9.3.2.3-ыг үзнэ үү).
Удирдлага ба зөвлөлүүд
Халамжийн нийгэмлэгийн удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд эмэгтэйчүүдэд туршлага олгох зорилгоор Ням гаргийн цуглаан, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэл мөн бусад харилцан үйлчлэлийг төлөвлөдөг. Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын гишүүд эв нэгдэлтэй ажиллана (9.2-ыг үзнэ үү).
Халамжийн нийгэмлэг ба ахлагчийн чуулга
Халамжийн нийгэмлэг болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тохинууллын даалгавруудыг зохицуулж, ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажилд болон сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад бүгдийг урих хүчин чармайлтыг удирдахад тусалдаг. Тэд мөн тойргийн гишүүдэд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах зарчмуудыг заах, мацгийн хуулийн дагуу амьдрах, бие даах чадвараа хөгжүүлэх, хувийн болон гэр бүлийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг (22.6.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн цуглаанууд
Халамжийн нийгэмлэг нь Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эв нэгдлийг бий болгох, гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлэх зорилгоор хоёр, дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Цуглаан нь залбирлаар эхэлдэг ба үүнд хамтдаа зөвлөлдөх, хамгийн сүүлийн чуулганы үг дээр үндэслэн сайн мэдээний хичээл заах мөн ярилцах цаг багтана (9.2.1.2-ыг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарын Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх, гэрээ байгуулж сахих хүслийг нь нэмэгдүүлж, хамтдаа үйлчлэх боломжийг олгох үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Ерөнхийлөгч эдгээр үйл ажиллагаанд хяналт тавих ба зөвлөхөөсөө эсвэл аль нэг эгчээс эдгээр үйл ажиллагааг удирдан төлөвлөж, явуулахыг хүсэж болно (9.2.1.3-ыг үзнэ үү).
Нэмэлт дуудлага
Бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч хоёр нэмэлт дуудлага шаардлагатай эсэхийг ярилцана. Эдгээрт багш, үйлчлэлийн зохицуулагч, үйл ажиллагааны зохицуулагч, туслах болон хорооны гишүүд, туслах нарийн бичиг, тохинууллын нарийн бичгүүд орно. Шаардлагатай бол ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн ажилд өөр арга замаар туслах эгч нарыг томилж болно (9.3.4-ийг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 9.6-р хэсгээс авч болно.