Хүүхдийн хэсэг
Үүрэг хариуцлага


хүүхдүүдэд зааж байгаа эмэгтэй

Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөхийн дуудлага минь

Үүрэг хариуцлага

Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.

Хүүхдийн хэсгийн зорилго

Хүүхдийн хэсэг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцаж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж, мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы авралын болон өргөмжлөлийн ажилд оролцохдоо ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг болдог. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.1-ийг үзнэ үү.)

Гадасны Хүүхдийн хэсгийн зөвлөх

Гадасны Хүүхдийн хэсгийн зөвлөх нь гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд орж үйлчилдэг. Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг дэмжих, гадасны зөвлөлд (зөвхөн ерөнхийлөгч) орж үйлчлэх, тойргийн шинээр дуудагдсан Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа олгох, байнгын дэмжлэг, зааварчилгааг өгч, гадсан дахь тойргийн ангиудад зочлох зэрэг хэд хэдэн үүрэг хариуцлагыг хүлээдэг. Уригдсан тохиолдолд тэд зохицуулах зөвлөлийн хуралд оролцож, ариун ёслолын цуглаан болон бусад орчинд үг хэлж болно (6.7.1-ийг үзнэ үү).

Хурал ба зөвлөл

Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах хэрэгтэй. Тэдэнд өөр зөвлөлүүдэд үйлчлэх урилга өгч болно. (6.7.1.1-ийг үзнэ үү.)

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа

Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл 8-11 насны хүүхдүүдэд зориулан гадасны үйл ажиллагааг үе үе төлөвлөж болно. Эдгээр үйл ажиллагаа нь охид, хөвгүүдэд зориулсан эсвэл хамтарсан байж болно (6.7.1.3-ыг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, Өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлагын 12.5-р хэсгээс олж үзэж болно.