Миний Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөхийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн танд Сүмд нь үйлчлэх хүсэлтэй байгаад талархдаг. Доор таны дуудлагын үүргийг харуулсан болно.
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг нь Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовлон шаналлыг хөнгөвчлөх явдал болохыг заасан (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 9.1-ийг үзнэ үү).
Зөвлөхүүд
Ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд тохинуулагч эгч нарыг болон Ням гаргийн хичээл, үйл ажиллагаануудыг хариуцдаг. Тэд эгч нарт гэрээнийх нь үүргүүдийг зааж, залуу эмэгтэйчүүдийг Халамжийн нийгэмлэгт ороход нь бэлтгэж, насанд хүрсэн залуу эгч нарыг хүчирхэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг (9.4-ийг үзнэ үү). Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзана (9.3.2.3-ыг үзнэ үү).
Удирдлага ба зөвлөлүүд
Халамжийн нийгэмлэгийн удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд эмэгтэйчүүдэд туршлага олгох зорилгоор Ням гаргийн цуглаан, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэл мөн бусад харилцан үйлчлэлийг төлөвлөдөг. Халамжийн нийгэмлэг, Ахлагчийн чуулгын гишүүд эв нэгдэлтэй ажиллана (9.2-ыг үзнэ үү).
Халамжийн нийгэмлэг ба Ахлагчийн чуулга
Халамжийн нийгэмлэг, Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд тохинууллын даалгавруудыг зохицуулж, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг болон сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад бүгдийг урих хүчин чармайлтыг удирдахад тусалдаг. Мөн тэд тойргийн гишүүдэд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах зарчмуудыг заах, мацгийн хуулийн дагуу амьдрах, бие даах чадвараа хөгжүүлэх, хувийн болон гэр бүлийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг (22.6.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн цуглаанууд
Халамжийн нийгэмлэг нь Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эв нэгдлийг бий болгох, гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлэх зорилгоор хоёр дахь болон дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Цуглаан нь залбирлаар эхэлдэг ба үүнд хамтдаа зөвлөлдөх, хамгийн сүүлийн ерөнхий чуулганы үгс дээр үндэслэн сайн мэдээний хичээл заах мөн ярилцах цаг багтана (9.2.1.2-ыг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарын Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх, гэрээнүүд байгуулж сахих хүслийг нэмэгдүүлж, хамтдаа үйлчлэх боломжийг олгох үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Ерөнхийлөгч эдгээр үйл ажиллагааг хариуцах ба зөвлөхөөсөө эсвэл өөр эгчээс эдгээр үйл ажиллагааг удирдан төлөвлөж, явуулахыг хүсэж болно (9.2.1.3-ыг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлага-ын 9.6-р хэсэг-ээс харах боломжтой.