Миний Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Хүүхдийн хэсгийн зорилго
Хүүхдийн хэсэг хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөг суралцан, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.1-ийг үзнэ үү.)
Зөвлөхүүд
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь хүүхдүүдийг гэрээний зам дээр гарч, энэ замаараа урагшлахад нь бэлдэхэд эцэг эхчүүдэд тусалдаг. Энэ бол тэдний хамгийн чухал үүргүүдийн нэг юм. Ерөнхийлөгчийн зөвлөл нь хүүхдүүд, багш нар ба удирдагчдад тохинуулангаа Хүүхдийн хэсгийн хурлууд болон Хүүхдийн хэсгийн удирдлагын хэрэгцээнд хяналт тавьдаг. (12.3.2-ыг үзнэ үү.)
Хичээл ба дууны цаг
Хүүхдүүдэд заах нь онцгой боломж юм. Хүүхдийн хэсгийн удирдагчид Аврагчийн арга барилаар хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд заадаг. Хүүхдийн хэсгийн ангиудыг нас насаар нь мөн үйлчлэх боломжтой багшийн тоон дээр үндэслэн зохион байгуулна (12.1.3-ыг үз). Дууны цаг нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцахад тусалдаг (12.1.4-ийг үз).
Хурал ба зөвлөгөөн
Ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд тогтмол уулзаж хуралдана. Тэд бас бишоптой эсвэл түүний томилсон зөвлөхтэй уулзаж хуралддаг. (12.3.2-ыг үзнэ үү.)
Багш нар ба удирдагчид
Бурханы хүүхдүүдэд заах нь ариун нандин боломж юм. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл хичээл, балчир хүүхдийн анги, мөн дууны цагийн үеэр Хүүхдийн хэсгийн багш нар ба удирдагчдад дэмжлэг үзүүлнэ (12.3.5-ыг үз). Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Хүүхдийн хэсэг болон Балчир хүүхдийн ангийн дуудлагад үйлчлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бишопын зөвлөлд санал болгоно.
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах хөгжилтэй ба сонирхолтой үйл ажиллагаануудыг төлөвлөнө. Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, бусдыг адислах боломж бололцоог гаргаж өгөх ёстой. Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг ихэвчлэн сард 2 удаа 8-11 настай хүүхдүүдэд зориулан явуулна. (12.3.6-г үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Хүүхдүүд болон өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдийн талаар удирдамж ба бодлого журам болон аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, Өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусдыг Ерөнхий Гарын авлага-ын 12.5 хэсгээс үзнэ үү.