Хүүхдүүдэд заахад ашиглах нэмэлт эх сурвалж
Хавсралт В: Дууны цаг, ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав


“Хавсралт В: Дууны цаг, ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2026 (2026)

“Хавсралт В,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Дуулж буй хүүхдүүд

Хавсралт В

Дууны цаг, ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав

Ариун нандин дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээний суурь үнэний тухай мэдэж авахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Дууны үг, ая нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш хоногшин үлдэх болно.

Та дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Дуу хөгжим тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж буй зүйл, олж авч буй туршлагатай хэрхэн уялдаж байгааг олж харахад хүүхдүүдэд тусал.

Ариун ёслолын цуглаан дээр үзүүлэх толилуулгын удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлага доор явуулдаг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл мөн хөгжмийн удирдагч, Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхүүд толилуулгыг төлөвлөхөөр хамтран ажилладаг.

Толилуулга нь хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хамт гэртээ болон Хүүхдийн хэсэгтээ Хуучин Гэрээнээс юу сурч мэдсэнээ, мөн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгох ёстой. Толилуулгыг төлөвлөхдөө, цугларагсдын анхаарлыг Аврагчид болон Түүний сургаалд төвлөрүүлэхэд туслах арга замын талаар бод.

Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ хамт оролцож болох арга замуудын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.

Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг сана. Үүнд:

  • Давтахдаа Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.

  • Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, медиа толилуулга зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй.

Gospel Library-аас Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 12.2.1.2-ыг үзнэ үү.

Дуулж буй хүүхдүүд

Дууны цагийн зааварчилгаа

5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал, судар эсвэл Итгэлийн тунхаг, нэг хүн үг хэлэх

20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ба хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав.

Хүүхдүүдэд дуу заахдаа тухайн дууны зааж буй сургаалын зарчим, түүхүүдийн талаар юу мэдэж авснаа хуваалцахыг тэднээс хүс. Хүүхдүүдийг дуунуудад өгүүлж буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад урь.

Хүүхдийн дууны ном нь Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Сүмийн дууллын ном дээрх дууллууд, мөн Найз сэтгүүл дээрх дуунууд тохиромжтой. Мөн Hymns—For Home and Church-ийг ашиглаж болно. Хүүхдийн хэсэгт бусад дуу хөгжим ашиглахад бишопын зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай (Ерөнхий гарын авлага-ын 12.3.4-ийг үзнэ үү).

Дууны цагийн дуу хөгжим

Нэгдүгээр сар

Хоёрдугаар сар

Гуравдугаар сар

Дөрөвдүгээр сар

Тавдугаар сар

Зургаадугаар сар

Долоодугаар сар

Наймдугаар сар

Есдүгээр сар

Аравдугаар сар

Арван нэгдүгээр сар

Арван хоёрдугаар сар

Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах

Дууны цаг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцахад туслах зорилготой. Сүмийн дууллууд, Хүүхдийн хэсгийн дуунууд дахь сайн мэдээний зарчмуудыг заах арга замуудыг төлөвлөхөд танд дараах санаа тусална.

Холбогдох судруудыг унш. Хүүхдийн дууны ном, Дууллын ном дахь олон дуунд холбогдох судруудын эшлэлүүдийг жагсаасан байдаг. Эдгээр хэсгийг уншихад нь хүүхдүүдэд тусалж, уг судрууд дуунуудтай хэрхэн холбогдож байгааг ярилц. Мөн та самбарт хэд хэдэн судрын эшлэл бичээд, эшлэл бүрийг дуу, дууны бадагтай тохируулахад хүүхдүүдийг урьж болно.

Хоосон зайг нөх. Самбарт дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхиж бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зайг бөглөх үед дутуу байсан үгсээс сайн мэдээний ямар зарчмыг мэдэж авсан талаар ярилц.

Дуулж буй хүүхдүүд

Гэрчил. Хүүхдийн хэсгийн дуун дахь сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдтэй товчхон хуваалц. Дуулах нь гэрчлэлээ хуваалцаж, Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Гэрч болон зогс. Хүүхдүүдийг ээлжлэн босоод, дуулж байгаа дуунаасаа юу мэдэж авснаа эсвэл уг дуун дээр гардаг үнэний талаар төрж буй мэдрэмжээ хуваалцахад урь. Уг дууг дуулж байхдаа юу мэдэрч байгааг нь хүүхдүүдээс асууж, Ариун Сүнсний нөлөөг ялган танихад тусал.

Зураг ашигла. Дуунд гарч буй чухал үг, хэллэгүүдтэй холбоотой зургийг олоход эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Зургууд тухайн дуутай хэрхэн холбогдож байгааг мөн уг дуу юу зааж байгааг хуваалцахад тэднийг урь. Жишээлбэл: Хэрэв та “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, д.46) дууг зааж байгаа бол дууны чухал үгсийг (тэнгэр элч нар, цас, од гэх мэт) дүрсэлсэн зургуудыг өрөөгөөр байрлуулж болно. Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуулахдаа тэдгээр үгийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.

Үзүүлэнт хичээл заа. Та дууны тухай ярилцахад урамшуулахын тулд үзүүлэн ашиглаж болно. Жишээлбэл: “Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, д.116) дууг дуулах үедээ та хүүхдүүдэд шувуу, бороо, цэцэгсийн зургийг харуулж болно. Энэ нь бидний эргэн тойронд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хайрын тэмдгүүдийг хэрхэн олж болох тухай ярилцлагад хүргэж болно.

Хувийн туршлагаа хуваалцахад урь. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээлбэл: “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, д.99) дууг дуулахын өмнө, та хүүхдүүдээс ариун сүм харж байсан бол гараа өргөхийг хүсэж болно. Хүүхдүүдээс дуулж байхдаа ариун сүмийг хараад, юу мэдэрсэн талаараа бодохыг хүс.

Aсуулт тавь. Дуу дуулах үед асууж болох олон асуулт бий. Жишээлбэл: Та дууны бадаг бүрээс юу ойлгосныг нь хүүхдүүдээс асууж болно. Мөн тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг тэднээс хүсэж болно. Энэ нь дуунд зааж буй үнэнүүдийн тухай ярилцахад хөтөлж болох юм.

Гарын энгийн хөдөлгөөн ашигла. Дууны үг, захиасыг санахад туслах гарын энгийн хөдөлгөөн бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл: “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, д.66) дууг дуулахдаа судруудыг эрэлхийлэх талаар дуулж байвал нүд рүүгээ заах, эргэцүүлэн бодох талаар дуулах үедээ толгой руугаа заах, залбирлын талаар дуулах үедээ хоёр гараа хавсрахад хүүхдүүдийг урь.