Ганц бие залуучууд
ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах


ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах (2021)

ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах

зургаа авхуулж буй залуучууд

ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах

ГБЗ-ын цугларах газар гэж юу э?

Цугларах газар нь ганц бие залуучууд (ГБЗ) болон тэдний найзуудад Бурхантай харилцах харилцаагаа бэхжүүлж, бие биедээ илүү ойртож, насан туршдаа Есүс Христийн шавь болоход нь туслах зорилготой. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд ГБЗ цугларч, харьяа нутгийн хэрэгцээнд тохирсон итгэл бишрэлээ хөгжүүлж үр өгөөжтэй үйл ажиллагаануудад оролцох газрыг (одоо байгаа цуглааны байр эсвэл институтийн байранд) товлосон болно.

Жишээ хуваарь 1

ГБЗ-ын цугларах газрын жишээ хуваарь 1

Жишээ хуваарь 2

ГБЗ-ын цугларах газрын жишээ хуваарь 2
ярилцаж буй эмэгтэйчүүд

Эхлэх санаанууд

  1. Цуглах байр олох

    Тухайн нутгийн хэрэгцээг тодорхойлж, дараа нь эдгээр хэрэгцээнд нийцэх институтийн байр эсвэл цуглааны байруудыг олж тогтоо. Уг барилга нь ГБЗ-д хичээл заах, үйл ажиллагаа зохион байгуулахад хангалттай том зайтай байх ёстой. Бүх цугларах газрыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл баталсан байх ёстой.

  2. Удирдлага бүрдүүлэх

    Нөөцийг үр ашигтай удирдах удирдлага бүрдүүлэх Гадасны ерөнхийлөгч гадасныхаа ГБЗ-ын хороонд түшиглэн (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 14.1.1.2, ChurchofJesusChrist.org; Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх нь [2022], Gospel Library дээрээс “Ганц бие залуучуудын ороо”) ГБЗ-ын цугларах газрыг удирдан зохион байгуулна. Хэд хэдэн гадасны дунд цугларах газар зохион байгуулсан бол энэ хороог эдгээр гадасны ганц бие залуучуудаас бүрдүүлж болно.

    ГБЗ-ын цугларах газрын удирдлага зохион байгуулалт
  3. Хэрэгцээ, сонирхлыг тодорхойлох

    Цугларах газар нь ямар хэрэгцээ, сонирхлыг хангах вэ гэдгийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон ГБЗ-ын хороо тодорхойлно. ГБЗ-ын цугларах газар нь тухайн орон нутгийн хэрэгцээ, нөөц бололцоонд тулгуурлан дараах үйл ажиллагааг зохион байгуулж болно:

    • Шашны боловсрол болон сайн мэдээнээс суралцах (институтийн ангиуд, Ирээд, Намайг дага суралцах бүлгүүд, сайн мэдээний хэлэлцүүлэг, онцгой цугларалтууд гэх мэт)

    • Оролцох боломжтой олон нийтийн үйл ажиллагаа (бүжиг; спорт; JustServe гэх мэт хамтарсан үйлчлэлийн үйл ажиллагаа, хоол хүнс, соёл эсвэл авьяас, ур чадвараа хуваалцах үйл ажиллагаа гэх зэрэг)

    • Ариун сүм болон гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа (FamilySearch-ийн судалгаа, вэб индексжүүлэлт, ариун сүмд бэлтгэх эсвэл ариун сүмд очих гэх мэт)

    • Бие даах чадвар хөгжүүлэх болон боловсролын боломжууд (бие даах чадвар хөгжүүлэх сургалтууд эсвэл БЯИС–Pathway Worldwide гэх мэт)

    • Номлол болон хамт олонд чиглэсэн үйл ажиллагаанууд (нөхөрлөл, тохинуулал, эсвэл номлолд бэлтгэх үйл ажиллагаанууд)

    Үүнээс гадна ГБЗ-ын хэрэгцээг хангах Сүмийн бусад эх сурвалжууд байж болно. “ГБЗ-ын цугларах газруудад зориулсан эх сурвалжууд”-аас санаа аваарай.

  4. Аюулгүй байдал ба Эрүүл мэндийн удирдамжууд

    Цугларах газарт хичээл, үйл ажиллагаа, арга хэмжээг төлөвлөх эсвэл зохион байгуулахын өмнө удирдагчид Сүмийн аюулгүй байдал ба эрүүл мэндийн Үйл Ажиллагаанууд вэбсайт дээрх удирдамжтай танилцах хэрэгтэй.

  5. Цугларах газрыг удирдан хяналт тавих

    Гадасны ГБЗ-ын хороо цугларах газарт хяналт тавьдаг. Хороо нь орон нутгийн ГБЗ-ын хэрэгцээг үнэлж, тухайн хэрэгцээг хангахдаа Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх нь-д тусгасан алхмуудыг баримтална. ГБЗ-ын хороо нь дараах үүрэг даалгаврыг хянаж ажиллана. Үүнд:

    • Цугларах газрын байранд өдөр тутмын үйл ажиллагаагаар хангах (энэ нь ахмад хос номлогчийн үүрэг байж болно)

    • Цугларах газартай холбоотой хичээл, үйл ажиллагаа, арга хэмжээний хуваарийг хөтөлж, барилгын хуваарь зохицуулагчтай хамтарч ажиллах

    • Гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр цугларах газарт зориулсан хоол хүнс, хэрэгсэл гэх зэрэг бусад худалдан авалттай холбоотой төсвийг захиран зарцуулах

    • Сүмийн холбогдох төлөөлөгчидтэй (институт, номлол, халамж ба бие даах чадвар хөгжүүлэхийн, ариун сүм болон гэр бүлийн түүхийн удирдагчид гэх мэт) хамтран хичээл, сургалтууд нь зохих ёсны дэмжлэг авч байгаа эсэхэд анхаарах

    • Бүрэн цагийн номлолын боломжуудын талаар гадас, номлолын ерөнхийлөгчидтэй хамтран ажиллах

    • Хичээл, үйлчлэл, үйл ажиллагааны ирцийг бүртгэн, оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, ГБЗ-ын хэрэгцээг хангах зохих өөрчлөлт, тохиргоо хийхэд нь гадасны ГБЗ-ын хороодод туслалцаа үзүүлэх.

    • Гэрээний зам дагуух хувь хүний хөгжилд нь зориулан ГБЗ-д зөвлөн заах

  6. Санхүүжилт ба дэмжлэг

    суралцаж буй залуучууд
    • Институтийн төлөөлөгч нь ашиглаж буй байгууламжаас үл хамааран ГБЗ-ын цугларах газрыг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр удирдагч нар шашны боловсрол олгож, удирдлага зохион байгуулалтын үүрэг гүйцэтгэн, гадасны ГБЗ-ын хороотой хамтран ГБЗ-ын цугларах газрын зохион байгуулалт, зохицуулалтын дэмжлэг үзүүлж ажилладаг. Хэрэв цугларах газар институтийн байранд байдаг ба институтийн захирал (эсвэл зохицуулагч) нь барилга хариуцсан агент бол тэрээр ГБЗ-ын хорооны гишүүдтэй хамтран зохих зөвшөөрөл боломж олгоход анхаарч ажиллана.

    • Үйл ажиллагааны төсөв болон төсвийн зардлыг гадасны ГБЗ-ын төсвөөс гаргах ба (Ерөнхий гарын авлага, 14.4.1), шаардлагатай тохиолдолд бүсийн төсвөөс гаргана. Шашны институт, семинарын (И&С) санг мөн оюутны институтийн хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой. Номлогч хосуудын хувийн мөнгөн санг ашиглаж болохгүй. Бүх зардлыг тухайн гадасны ерөнхийлөгч зөвшөөрсөн байх шаардлагатай.

    • Биллиардын ширээ, теннисний ширээ, хөргөгч, зөөлөн сандал, буйдан, сургалтын хэсгийн тохижилтыг цугларах газрын барилга байгууламж, хэрэгцээнд тулгуурлан авч үзэж болно.

    • ГБЗ-ын цугларах газар байгуулах зөвшөөрөл болон нэмэлт санхүүжилт хүсэхдээ Ганц бие залуучуудын чуулган болон цугларах газруудын санхүүжилтийн хүсэлтийн маягтыг бөглөнө.

  7. Цугларах газар байгуулагдсаны дараа сонгосон гол үзүүлэлтүүдээ тайлагна.

ГБЗ-ын цугларах газрын эх сурвалжууд

Эх сурвалжийн эр

Тайлбар

Эх сурвалжийн эр

Институтийн хичээлүүд

Тайлбар

Судрууд болон бусад сэдвээр залуучуудад заадаг хичээлүүд.

Эх сурвалжийн эр

Сүмийн түүхийн эх сурвалжууд

Тайлбар

Сүмийн түүхчид залуучуудад түүхийн хүнд сэдвүүдийн талаар асуултад хариулт олоход нь тусалж чадна.

Эх сурвалжийн эр

Донтолтоос ангижрах хөтөлбөр

Тайлбар

Есүс Христ болон Түүний Цагаатгалаар дамжуулан донтолтыг даван туулахад нь хувь хүмүүст туслах 12 алхамт хөтөлбөр үргэлжилж байна.

Эх сурвалжийн эр

BYU–Pathway Worldwide

Тайлбар

Насанд хүрэгчдэд зориулсан бага зардалтай онлайн коллежийн боловсролын хөтөлбөр.

Эх сурвалжийн эр

EnglishConnect

Тайлбар

Англи хэлийг бүлгээр заахад туслах эх сурвалж. Мөн үүнд Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхөд нь хувь хүмүүст туслах үйл ажиллагаанууд багтсан.

Эх сурвалжийн эр

Гэр бүлийн түүхийн эх сурвалжууд

Тайлбар

Сүмд FamilySearch.org болон FamilySearch Tree аппликейшн (Android эсвэл iOS) зэрэг гэр бүлийн түүхийн асар их боломжууд байдаг.

Эх сурвалжийн эр

Ирээд, Намайг дага хамтран суралцах бүлэг

Тайлбар

Ирээд, Намайг дага бол хувь хүмүүс болон гэр бүлүүдэд зориулсан судраас суралцах удирдамж хэдий ч бүлгээр хамтдаа суралцахад ашиглаж болно.

Эх сурвалжийн эр

Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалжууд

Тайлбар

“Бие даах чадвар гэдэг нь өөрийнхөө, гэр бүлийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах чадвар, амлалт, хүчин чармайлт юм” (Ерөнхий гарын авлага, 22.0). Дараах хичээлүүд нь гишүүд болон бусдад бие даахад нь тусална:

Миний бие даах чадвартай болох арга зам

Миний бие даах чадвартай болох суурь

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь

Илүү сайн ажилтай болох нь

Хувийн санхүү

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь

Бие даах чадвараа хөгжүүлэхийн тулд сурах амьдралын ур чадварууд

Их Эзэнээс хүч чадлыг олох нь: Сэтгэлийн тэнхээ

Эх сурвалжийн эр

Үйлчлэлийн үйл ажиллагаа

Тайлбар

Үйлчлэлийн үйл ажиллагаа нь Сүмийн гишүүдийг болон бусдыг татан оролцуулах маш сайн арга зам юм. Олон төрлийн үйлчлэл үзүүлж болно. JustServe.org нь харьяа нутагт зохион байгуулалттай үйлчлэл явуулах боломжийг олгодог.

Эх сурвалжийн эр

ГБЗ-ын үйл ажиллагаанууд

Тайлбар

ГБЗ-д зориулсан үйл ажиллагаанууд нь чуулган, спорт арга хэмжээ, ариун сүмд орох, соёлын арга хэмжээ, бүжиг гэх мэт олон хэлбэртэй байж болно.

Эх сурвалжийн эр

Орон нутгийн хэл сурах

Тайлбар

Орон нутгийн хэл заах хичээл санал болгож болно.

Эх сурвалжийн эр

Өөрийгөө хөгжүүлэх хичээлүүд

Тайлбар

Хичээлүүд нь академик заах арга, хоол хийх, гэр орноо сайжруулах, хувийн ариун цэвэр болон үс засалт, гэнэтийн бэлтгэл гэх мэт сэдвээр байж болно.