Номлогчдод зориулсан EnglishConnect
Оршил


“Оршил,” EnglishConnect 3 Дасгалын номын аудио (2024)

“Оршил,” EnglishConnect 3 Дасгалын номын аудио

номлогч эгч нар суралцаж, инээлдэж байгаа нь

Оршил

Энэ номыг хэрхэн ашиглах вэ?

Энэхүү дасгалын номын зорилго нь үйл ажиллагаа болон түүхүүдээр дамжуулан англи хэлний чадвараа хөгжүүлэх, итгэлээ нэмэгдүүлэхэд тань туслах явдал юм. Энэ дасгалын ном нь: “Personal and Partner Language Study” ба “Proficiency Practice” гэсэн хоёр хэсэгтэй. Та долоо хоног бүр тус хоёр хэсэг дээр ажиллах цагийг гаргаарай. Хэсэг тус бүрийн тайлбарыг доор харуулав.

Personal and Partner Language Study

Хувиараа болон хамтрагчтайгаа хэл сурах

“Хувиараа болон хамтрагчтайгаа хэл сурах” хэсэг нь танд бусадтай хамт англи хэлээ давтах үйл ажиллагааг санал болгодог. Энэ хэсэгт 13 хичээл, хичээл тус бүрд 2 хэсэг бий. Эхний хэсэг “Personal Language Study” нь таныг хоёр дахь хэсэг болох “Practice Partner Language Study-г гүйцэтгэхэд бэлддэг.” Эдгээр үйл ажиллагааг өгөгдсөн дарааллын дагуу хийж гүйцэтгээрэй.

Эдгээр хичээлийг хэр хурдан хийх нь та болон таны хамтрагчаас шалтгаална. Тухайлбал: Та нэг хичээлийг нэг долоо хоног эсвэл хоёр долоо хоногийн турш хийж дуусгаж болно.

Хичээл бүрийн төгсгөлд та сурснаа эргэцүүлж, бататгах боломжтой. Эргэцүүлэн бодохдоо ашиглаж болох хэдэн санааг доор жагсаав. Эдгээр нь:

  • Залбир, сонс. Тэнгэрлэг Эцэг таны суралцах үйл явцад туслахдаа баяртай байх болно. Түүнээс танд юу хийх хэрэгтэйг харуулахыг хүс, Тэрээр танд санаа өгөх болно.

  • Юу сайн байгаа, юу тааруухан байгаа тухай жагсаалт гарга. Та хэрхэн сайжирч болох талаар төлөвлөгөө гарга.

  • Хэлээ сурахын тулд хийсэн бүх зүйлийг өдрийн тэмдэглэлдээ бич. Зүйл бүрийн үр бүтээлтэй байдалд үнэлгээ өг.

  • Бүтээлч бай. Сурах үйл явцаа юу гэж бодож байгаа, хэрхэн сайжирч болох талаар дүрсэлсэн зураг зурах эсвэл богино хэмжээний шүлэг, түүх бич.

Proficiency Practice

Түвшин ахиулах дадлага ажил

Энэ дасгалын номын “Proficiency Practice” хэсэг нь унших, бичих, сонсох, ярих чадвараа хөгжүүлэх боломжийг танд олгоно. Та нэг нь нөгөөгөөсөө илүү хүчин чармайлт шаардсан ч унших, бичих, сонсох, ярихад долоо хоног бүр цаг гаргаарай. Хэрэв та унших хэсгийн асуултууд дээрээ түрүүлж байвал ижил түвшинд ирэх хүртэл бичих хэсгийн асуултууд дээр илүү цаг зарцуул. Ингэснээр унших, бичих, сонсох, ярих чадвараа тэнцвэртэй байлгахад танд туслах болно.

Унших, бичих хэсэг тус бүр дөрвөн түвшинтэй. Түвшин бүр “Ask/Answer,” “Describe,” “Narrate,” мөн “Negotiate” гэсэн дөрвөн бүтэцтэй (бүлэгтэй).

englishconnect түвшин ахиулах дадлага ажлын бүлгүүд

Тухайн түвшний бүлгийг өөрийн болгох хүртлээ бүлэг тус бүрийн асуултууд дээр ажиллах хэрэгтэй. Тухайн нэг бүлгийн бүх асуултыг зөв хариулж эхэлмэгц өөр бусад бүлэг дээр төвлөрч болно. Дөрвөн бүлгийн бүх асуултыг зөв хариулснаар дараагийн түвшинд шилжих боломжтой.

Түвшин алгасах шаардлагагүй. Хэрэв та хүсвэл, 1-р түвшний эхнээс эхлэн бүх асуулт дээр дарааллын дагуу ажиллаж болно. Таны хувьд өөрийгөө сорьсон асуултуудыг олохоос илүү дадлага хийхэд цагийг зарцуулах нь чухал юм.

Answers

Хариулт

Хичээл бүрийн уншиж ойлгох асуултуудын хариуг номын сүүлийн хэсэгт оруулсан болно. Өгөгдсөн хариуг харалгүйгээр асуулт бүрд хариулахыг хичээснээр та илүү сайн сурч чадна.

Энэ хэсгийн бүх Write даалгаварт жишээ догол мөрийг өгсөн байдаг. Жишээнүүд нь танд бичих ур чадвараа сайжруулах аргыг тунгаахад мөн хамтрагчийнхаа бичсэнд санал бодлоо хуваалцахад туслах болно. Хэрэв та өөрөө эхлээд бичээд дараа нь өгөгдсөн жишээг уншвал илүү сайн сурч чадна.

Тойм

Үр бүтээлтэй сурахын тулд дараах зөвлөмжүүдийг дага:

  1. Personal and Partner Language Study”, “Proficiency Practice” хэсгүүд дээр ажиллах цагийг долоо хоног бүр гаргаарай.

  2. Proficiency Practice” хэсэгт “Ask/Answer,” “Describe,” “Narrate,” мөн “Negotiate” дөрвөн бүлгийн бүх асуултыг зөв хариулснаар дараагийн түвшинд шилжих боломжтой.

  3. Proficiency Practice хэсэгт та долоо хоног бүр унших, бичих, сонсох, ярих хэсгүүдэд цагаа хуваах хэдий ч хамгийн их сайжрахыг хүссэн ур чадвартаа илүү их цагийг зарцуулаарай. Тухайлбал: Хэрэв танд англи хэл дээр уншихаас илүү бичихэд хэцүү байдаг бол бичих хэсгийг илүү давтана уу.