Номлогчдод зориулсан EnglishConnect
Оршил


“Оршил,” EnglishConnect 2 Дасгалын номын аудио (2024)

“Оршил,” EnglishConnect 2 Дасгалын номын аудио

Тонга дахь найзууд гараа хөтлөлцөн зогсож байна

Оршил

EnglishConnect дасгалын ном нь EnglishConnect 2 Суралцагчдад зориулав гарын авлагын хамт ашиглахад зориулсан эх сурвалж юм. Энэхүү дасгалын ном нь үйл ажиллагаа болон түүхүүдээр дамжуулан англи хэлний чадвараа хөгжүүлэх, итгэлээ нэмэгдүүлэхэд тань туслах зорилготой. Энэ нь мөн сонсох, ярих, унших, бичих гэсэн бүх дөрвөн ур чадвараар EnglishConnect-ийн хичээл бүрийн бүтэц, үгсийн санг давтахад танд тусална. Энэ дасгалын номын хичээл бүрийг доор жагсаасан дараах хэсгүүдэд хуваав.

Conversation(s) (Харилцан яриа)

Хичээл бүр нэг эсвэл хэд хэдэн харилцан яриагаар эхэлдэг. Үүний зорилго нь хичээлээр үзэх үгсийн сан, сэдэв, бүтцийг танилцуулж, сонсох болон уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх явдал юм. “Conversation” бүр дараах ижил загвартай байна:

  1. Listen. Харилцан яриаг бүхэлд нь сонс.

  2. Listen and repeat. Харилцан яриаг мөр мөрөөр сонсоод, сонссон зүйлээ чангаар давтан хэл.

  3. Write the missing word. Харилцан ярианы дутуу үгсийг нөхөж бич. Хайрцагт өгөгдсөн үгсээс сонго.

  4. Read aloud. Ярианы дадлага хийхийн тулд харилцан яриаг чанга унш.

  5. Answer the questions (бүх хичээлд байдаггүй). Энэ хэсэг таны харилцан ярианы ойлголтыг шалгана.

Activities 2–8 (Үйл ажиллагаа 2–8)

Үйл ажиллагааны тоо хичээл бүрд өөр өөр байна. Эдгээр үйл ажиллагаанд дүрмийн хүснэгт; унших, бичих, сонсох, ярих үйл ажиллагаанууд болон түүхүүд багтана. Үйл ажиллагааны хэсэг бүр дэх зааврыг дагаарай. Сонсох үйл ажиллагааны хувьд аудио бичлэг дэх үйл ажиллагааны дугаар, үсгийг харна уу. Жишээ нь: “Activity 2B.” Ярих үйл ажиллагааны хувьд чанга ярихаа санаарай. Энэ номын ард байрлах Answer Key хэсгээс хариугаа шалгаж болно.

Practice Partner Instructions (Хамтрагчтайгаа дадлага хийх заавар)

Уг хэсэг нь хичээл дээр сурсан зүйлээ англиар ярьж дадлагажихад тань туслах зорилготой. Энэ номын ард байрлах “Vocabulary” хэсгийг хамтрагчтайгаа хамт судлан, үйл ажиллагаануудыг гүйцэтгээрэй. Үйл ажиллагаа бүрээр аль болох их ярь. Англиар ярихад энэ цагийг сайтар ашигла.

Expansion Activities (Баяжуулах үйл ажиллагаа)

Эдгээр түүх, үйл ажиллагаа нь танд англиар унших, сонсох, ярих, бичих чадвараа хөгжүүлж, Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах болно. “Expansion Activities”-ны хэсэг бүр нь урам зориг өгөх түүхүүд дээр суурилсан болно. Энэ хэсэгт дараах зүйлсийг хий. Үүнд:

  1. Learn the vocabulary. Түүхийг уншихаасаа өмнө, уг хэсэгт өгөгдсөн шинэ үг, хэллэгийн утгыг судал. Энэ нь танд түүхийг уншихаас гадна түүхэд орсон түлхүүр үг, хэллэгийг ойлгоход тусална.

  2. Listen. Түүхийн хэсэг бүрийг сонс. Та үүнийг хэдэн ч удаа хийж болно.

  3. Read aloud. Уншиж, дуудлагаа давтахын тулд мөн түүхийг ойлгоход тань тустай байх үүднээс түүхийг чанга унш. Та түүхийг дахин сонсож, бас дагаж унших боломжтой.

  4. Learn the vocabulary. Энэ нь түүхэд гарах судар болон эшлэлүүдийг ойлгоход танд тусална. Судар болон эшлэлүүдийг судлахаасаа өмнө, энэ хэсэгт өгөгдсөн шинэ үг, хэллэгийн утгыг олж мэд.

  5. Read aloud. Унших болон дуудлагаа давтахын тулд судар, эшлэлүүдийг хэд хэдэн удаа уншаарай.

  6. Ponder. Эдгээр асуулт түүхэд зааж буй зарчмын талаар бодоход танд туслах зорилготой. Тэдгээрийг тунгаан бодох цаг гарга. Та асуултуудад өгсөн хариултаа бичиж авах боломжтой.

  7. Write. Энэхүү хэсэгт тухайн түүхийн зарчмыг хэрэгжүүлэхэд тань туслах бичих үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

  8. Speak. Энэ хэсэгт та уншсан түүх, сурсан зарчмаа тайлбарлахад туслах ярих үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Түүхийг дахин ярих, холбоотой хувийн туршлагаа хэлэх, өөрийн бодол болон зорилгыг бусадтай хуваалцах зэрэг үйл ажиллагаанууд орно.

Энэхүү Дасгалын ном дахь гол зааврууд

Энэ дасгалын номд түгээмэл ашиглагдаж буй заавруудыг дараах хүснэгтэд харуулсан. Шигтгээ зураг нь үйл ажиллагаанд ашиглагдаж буй ур чадварыг илтгэнэ. Хэрэв та зааврыг англиар ойлгохгүй байвал орчуулгыг үзнэ үү.

сонсох дүрс
Listening

Сонсох

Listen.

Сонс.

Listen and repeat.

Сонсоод, давтан хэл.

Listen to the question / example.

Асуулт / жишээг сонс.

Listen and read.

Сонсоод, унш.

Listen, and then answer the question.

Сонсоод, дараа нь асуултад хариул.

You may listen more than once.

Та нэгээс олон удаа сонсож болно.

*Энэ номд зориулсан аудиог Gospel Library-аас эсвэл englishconnect.org/audio-оос авах боломжтой.

ярих дүрс
Speaking

Ярих

Repeat.

Давт.

Answer aloud.

Чангаар хариул.

Introduce __________.

__________-г танилцуул.

Retell the story.

Түүхийг дахин ярь.

Tell the story / scripture to _________.

__________-д түүх / судрыг ярьж өг.

Practice saying the questions aloud.

Асуултуудыг чанга хэлж дадлага хий.

Say __________.

__________ -ийг хэл.

Practice saying __________.

__________ гэж хэлэн дадлага хий.

унших дүрс
Reading

Унших

Read aloud.

Чанга унш.

Read aloud, then listen.

Чанга уншаад, дараа нь сонс.

Read the question.

Асуултыг унш.

Study the chart.

Хүснэгтийг судал.

Choose the correct response.

Зөв хариултыг сонго.

Choose all that are correct.

Зөв бүгдийг сонго.

Answer the questions.

Асуултуудад хариул.

Number the pictures.

Зургуудыг дугаарла.

Learn the vocabulary.

Үгсийг цээжил.

Read the scriptures aloud.

Судрыг чанга унш.

Ponder.

Тунгаан бод.

бичих дүрс
Writing

Бичих

Write the missing / correct word.

Дутуу / зөв үгийг бич.

Rewrite the complete sentence.

Бүтэн өгүүлбэрийг дахин бич.

Write what you hear.

Сонссон зүйлээ бич.

Fill in the blanks / missing words.

Хоосон зайг / дутуу үгсийг нөхөж бич.

Write an / the answer (in a complete sentence).

Хариултыг (бүтэн өгүүлбэрээр) бич.

Finish the sentence.

Өгүүлбэрийг дуусга.

Be creative.

Бүтээлч бай.

Шинэ хэл сурах нь цаг хугацаа, тэвчээр, уйгагүй байдлыг шаарддаг үйл явц юм. Бурхан танд зорилгодоо хүрэхэд туслах болно. Тусламж гуйн залбир. Энэхүү гарын авлага дээрх үйл ажиллагаануудыг хичээнгүйлэн хийж гүйцэтгэ. Сурч байгаа зүйлээ хэрэгжүүл. Бурханы тусламжийг эрэлхийлэхдээ итгэлээр үйлдэж, бүхий л чадлаараа хичээх үед таны англиар ярих, сонсох, унших, бичих чадвар сайжрах болно.

Англи хэл сурах аянд тань хамгийн сайн сайхныг хүсье!