“6: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“6: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх
Тунгаан бод—Зарцуулах дээд хугацаа: 5 минут
Дор бүрнээ өнөөдөр юу сурсан талаараа мөн Бурхан танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг бодож үз. Эшлэлийг уншин, доорх асуултуудад хариулж бич.
“Бидний зарим нь жижиг үр дагавартай зүйлсэд их санаа тавьдаг. Бид маш амархан гомддог. Хэн нэгний гомдоох үгсийг үл тоон, замаа хөөх хүн хэчнээн аз жаргалтай билээ” (Gordon B. Hinckley, “Slow to Anger,” Liahona, Nov. 2007, 63).
Өнөөдөр миний сурсан хамгийн чухал зүйл юу вэ?
Би өнөөдөр сурсан зүйлсийнхээ үр дүнд юу хийх вэ? (Энэ нь таны уг долоо хоногт өгөх амлалт байж болно. Та ямар нэг амлалт бодож олж чадахгүй байгаа бол боломжтой зарим санааг доор жагсаав.)
Амлалтын санаа:
-
“Уураа ухамсарлах дасгал”(“Суралц” хэсгийн 5-р зүйл)-ыг хийж гүйцээнэ.
-
“Уурыг намжаах” чадвар (“Суралц” хэсгийн 2-р зүйл)-аар дадлага хийнэ.
-
Уурлах болгондоо цаана нь байгаа сэтгэл хөдлөл, туршлага (“Суралц” хэсгийн 3-р зүйл)-ыг тодорхойлно.