“Сургаал ба Гэрээнүүд 137–138: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээнүүд 137–138,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээнүүд 137–138
Сургаал ба Гэрээнүүд 137–138
Тойм
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө Түүний бүх хүүхдэд авралыг санал болгодог. 1836 онд Их Эзэн селестиел хаант улсын тухай үзэгдлийг Иосеф Смитэд үзүүлжээ. 1918 онд ерөнхийлөгч Жозэф Ф.Смит сүнсний дэлхий дэх Аврагчийн тохинууллын тухай үзэгдэл үзсэн.
Суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад суралцагчдыг урамшуул. Энэ нь тэдэнд заалгасан үнэнүүдээ дотоод сэтгэл рүүгээ оруулж мөн илэрхийлэхэд тусалж, өөр орчинд үнэнийг хуваалцах чадвартаа итгэх итгэлтэй болоход нь туслах болно. Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хүмүүсийг сурч буй үнэнээ хуваалцахад урамшуулсан” хэсгийг үзнэ үү. Та мөн хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээнүүд 138, 1-р хэсэг” хичээлээс харж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээнүүд 137
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд илүү их талархахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Аз жаргалын төлөвлөгөө нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд, тэр дундаа мөнх бус амьдралд үүнийг хүлээн аваагүй хүмүүст авралыг санал болгодог тухай эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
-
Видео: “Joseph Smith: The Prophet of the Restoration” (1:02:04; цагийн код 2:05-аас 4:21 хүртэл эсвэл 11:57-оос 15:22 хүртэл үз эсвэл хоёуланг нь үзнэ үү); “Бяцхан хүүхэд тэднийг удирдана” (16:55; цагийн код 4:40-өөс 6:00 хүртэл үзнэ үү)
Сургаал ба Гэрээнүүд 138, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Аврагч сүнсний дэлхий дэх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд авралыг хэрхэн санал болгодгийг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Нас барсных нь дараа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд юу тохиолддог талаар одоо мэдэх, мэдэхгүй зүйлээ тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Видео: “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл” (15:20; цагийн код 8:39-өөс 10:33 хүртэл үзнэ үү)
Сургаал ба Гэрээнүүд 138, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох урам зориг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохын тулд саяхан юу хийсэн байж болох мөн энэ нь суралцагчдын амьдралыг хэрхэн адисалсан талаар дүгнэхэд тэднийг урь.
-
Ашиглах материал: Сурталчилгааны хуудас хийх цаас, бичгийн хэрэгсэл
-
Тараах материал: “Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан Израилыг цуглуулахад туслахаар хадгалагдсан”
-
Видео: “Hearts Bound Together” (16:12; цагийн код 10:21-ээс 11:30 хүртэл үзнэ үү), “The Promised Blessings of Temple and Family History Work” (3:26), “The Promised Blessings of Temple and Family History Work 2” (4:04)