“62-р хичээл—Сургаал ба Гэрээ 46:7–33, 1-р хэсэг: Сүнсний бэлгүүд,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 46:7–33, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
62-р хичээл: Сургаал ба Гэрээ 46–48
Сургаал ба Гэрээ 46:7–33, 1-р хэсэг
Сүнсний бэлгүүд
Тэнгэрлэг Эцэг Сүмийн итгэлтэй гишүүдийг сүнслэг бэлгүүдээр адисалдаг. Эдгээр бэлэг нь Аврагчтай илүү адил болж, эргэн тойрныхоо хүмүүсийг адислах боломжийг бидэнд олгодог. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг сүнслэг бэлгээр адисалдгийг мэдэж авснаар Тэнгэрлэг Эцэгийн тэднийг гэх хайрыг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Энэ нь Сүнсний бэлгүүдийн тухай хоёр хичээлийн эхнийх нь юм. 1-р хэсэг нь Тэнгэрлэг Эцэг биднийг сүнслэг бэлгээр адисалдаг зорилго дээр төвлөрнө. 2-р хэсэг нь сүнслэг бэлгүүдийг хэрхэн эрэлхийлж болохыг олж мэдэхэд суралцагчдад тусална. Хэрэв хичээлийн цаг хүрэлцэхгүй, уг сэдвийг нэг л хичээлээр заах боломжтой бол хичээлүүдийг хэрхэн үр дүнтэй нэгтгэж болох талаар бодож үз.
Тэнгэрлэг Эцэгийн хайрын нотолгоо
“My Heavenly Father Loves Me” (2:58) гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ гэх хайрын тухай дууг дуулах юм уу сонсож хичээлээ эхлэхийг бод. Хэрэв суралцагчдыг бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урьсан бол энэ нь хэрхэн бэлдсэнийг нь шалгах тохиромжтой цаг юм. Эсвэл та суралцагчдыг дараахтай адил асуултуудыг тунгаан бодоод, хариултаа хуваалцахыг хүсэж болно. Үүнд:
-
Ариун Сүнс хэзээ таныг өөрийн эсвэл бусдын амьдралыг адисалсан ямар нэгэн зүйлийн талаар бодож, хэлж эсвэл хийхэд урамшуулж байсан бэ?
-
Уг үйл явдал Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ гэх хайрын талаар танд юу заасан бэ?
Сүнсний бэлэг
Бурханы Ариун Сүнсээр дамжуулан бидэнд өгдөг адислал, ур чадваруудыг сүнслэг бэлэг гэдэг.
-
Та сүнслэг бэлгүүд болон тэдгээрийн зорилгын талаар юу мэдэх вэ?
Сүмийн эхэн үеийн гишүүдийн Сүнсний бэлгүүд хүлээн авах хүслийг суралцагчдад ойлгуулахын тулд та Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүхийн 1-р боть болох Үнэний жишиг, 1815–1846 (2018) номын 111–113-р хуудсыг уншиж эсвэл saints.ChurchofJesusChrist.org дээрх 10-р бүлгийн аудиог цагийн код 12:36-аас 15:52 хүртэл тоглуулж болно. Эсвэл та дараах тоймыг хуваалцаж болно.
Көртланд дахь Сүмийн эхэн үеийн хөрвөгчид сүнслэг бэлэг хүлээн авна гэсэн амлалт аваад баяртай байв. Гэвч зарим нь эдгээр бэлэг хэрхэн илрэх талаар буруу ойлголттой байсан.
Көртландын зарим гэгээнтэн итгэл үнэмшлийн хувьд туйлшран, юуг Сүнсний бэлэг гэж хүлээн авснаа илчлэх болов. Хэд хэдэн хүн юу болохыг нь тайлбарлах боломжгүй үзэгдэл харснаа хэлжээ. Зарим нь Ариун Сүнс тэднийг газраар хөрвөж, үсрэн харайхад хүргэсэн гэж байлаа. Нэг хүн Сүнс мэдэрлээ гэж бодмогц өрөөгөөр үсрэн харайж эсвэл таазны дам нуруунаас дүүжлэгдэж байв. Бас нэг нь бүдүүлэг аашлах болов.
Ингэж аашлахыг хараад зарим хөрвөгч сэтгэлээр унаж, шинэ сүмийг орхин явсан юм. (Гэгээнтнүүд, 1:112)
-
Орчин үед хүмүүст Сүнсний бэлгийн талаар ямар асуулт, буруу ойлголт байж болох вэ?
Суралцагчдыг сүнслэг бэлгийн талаар асуухад урьж болно. Сүнслэг бэлгүүд мөн тэдгээр нь хэрхэн Бурханы хайрын нотолгоо болдог талаар илүү сайн ойлгоход нь туслах сургаалуудыг хайж олоход суралцагчдыг урамшуул.
Их Эзэн сүнслэг бэлгийн талаарх үнэнүүдийг илчилсэн
Бошиглогч Иосеф Смит Көртландын гэгээнтнүүдэд хэрхэн туслах талаар тэнгэрлэг удирдамж эрэлхийлжээ. Иосеф Смитийн хүлээн авсан нэг илчлэлээр Их Эзэн гэгээнтнүүдэд хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд болон Сүнсний жинхэнэ бэлгүүдийг ойлгоход туслах зарчмуудыг заасан.
Сургаал ба Гэрээ 46:7–8-ыг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд.
-
Бид хууран мэхлэгдэхээс хэрхэн зайлсхийж чадах талаар Их Эзэн эдгээр шүлэгт юуг заасан бэ?
Сургаал ба Гэрээ 46:9–12, 26-г уншина уу. Дараах асуултуудад хариул.
-
Сүнслэг бэлгүүдийг хэнд өгдөг вэ?
-
Тэнгэрлэг Эцэг яагаад хүүхдүүддээ сүнслэг бэлэг өгдөг вэ?
Дээрх хоёр асуултыг суралцагчдад судалж байхдаа харах боломжтой газарт тавь. Тэд ганцаараа эсвэл жижиг бүлгээр судалж болно. Судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа асуултуудад хэрхэн хариулснаа ярилцахад тэднийг урь.
Ярилцаж байхдаа, Тэнгэрлэг Эцэг бүгдэд ашиг тусаас нь хүртэх боломжийг олгохын тулд хүүхдүүдээ сүнслэг бэлгээр адисалдаг гэсэн үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал.
-
Сүнслэг бэлгийн зорилгыг мэдэх нь тэдгээрийг амьдралдаа таньж мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Сүнслэг бэлгийн талаар илүү ихийг мэдэж авах
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 46-д дурдсан сүнслэг бэлгүүдийн талаар мэдэж авахад нь туслахын тулд тэдэнд “Эдгээр бэлэг Бурханаас болой” гэх тараах материалыг өг. Суралцагчид үүнийг ганцаараа эсвэл жижиг бүлгээр хийж болно. Дараах тодорхойлолтуудыг үзүүлэх нь тус болж болох юм.
-
Үйлчлэлийн ялгаануудыг мэдэх (15-р шүлэг): Энэ бэлэг нь бусдын сүнслэг бэлгүүдийг таньж мэдэх, тэдгээр нь үйлчлэлийн янз бүрийн албан тушаалд хэрхэн тус болохыг олж харахад удирдагчдад тусалж болно.
-
Үйл ажиллагаа олон янз байдгийг мэдэх (16-р шүлэг): Энэ бэлэг нь хүмүүст заах эсвэл нөлөөлөх нь Бурханаас уу эсвэл бусад эх сурвалжаас уу гэдгийг мэдэхэд тусална.
-
Бошиглох бэлэг (22-р шүлэг): “Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн” (Илчлэл 19:10). Хувийн илчлэл нь гэрчлэлийн эх үүсвэр бөгөөд гэрчлэл нь тухайн хүнийг бошиглох эсвэл Бурханы ажлыг гэрчлэх боломжийг олгодог.
-
Сүнсийг ялган таних (23-р шүлэг): Энэ нь тухайн хүнд бусдын үнэн санаа, далд хүслийг ялган таних эсвэл ойлгох боломжийг олгодог. Энэ бэлэг нь хүнд бусдын далд хилэнцийг илрүүлж мөн бусдын сайн талыг олж харахад тусалдаг.
“Энэ бүх бэлэг Бурханаас ирдэг”
Сургаал ба Гэрээ 46:13–26-г уншаад, Бурханы хүүхдүүддээ өгдөг олон сүнслэг бэлгийг тодорхойл. Эдгээр бэлэг Бурханы хүүхдүүдэд хэрхэн ач тустай болохыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд шүлэг болгоныг тохирох жишээнүүдтэй холбо.
|
Сүнслэг бэлгүүд |
Сүнслэг бэлгүүд | ||
|---|---|---|---|
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Сүнслэг бэлгүүд | Сүнслэг бэлгүүд
| ||
Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгах үед хариултуудыг тэдэнтэй хуваалц. Хариултууд: 1e, 2b, 3a, 4h, 5i, 6g, 7f, 8d, 9c, 10j. Хэрэгтэй бол тодруулга өг.
-
Тэнгэрлэг Эцэг Сүнсний бэлгүүдээр дамжуулан хэрхэн хүүхдүүдээ адисалдаг талаар та юу сурч мэдсэн бэ?
Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь сударт дурдсанаас хамаагүй олон сүнслэг бэлгээр адисалж байгааг суралцагчид таньж мэдэж болох юм гэдгийг тайлбарла. Жишээлбэл: Тэр Ариун Сүнсээр дамжуулан бухимдмаар нөхцөл байдалд тэвчээрээр, гомдоосон нэгнийг уучлах чадвараар, хэрэгтэй үед зоригоор эсвэл хэн нэгэнд үйлчлэх агуу хүслээр тэднийг адисалж болно. Суралцагчдыг бидний хүлээн авах боломжтой нэмэлт сүнслэг бэлгийн тухай мөн тэдгээр нь хэрхэн Бурханы хайрын илрэл болох талаар бодоход урь. Та тэдгээрийн заримыг самбарт жагсаан бичиж болно.
-
Тэнгэрлэг Эцэг таныг өөр ямар ямар сүнслэг бэлгээр адисалсан бэ?
-
Бусдын сүнслэг бэлгээр дамжуулан Тэр хэрхэн таныг адисалж байсан бэ?
-
Сүнслэг бэлэгтэй холбоотой таны туршлага Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж байсан бэ?