“Хавсралт Г: Цуглааны хөтөлбөр—Аароны санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“Хавсралт Г,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Хавсралт Г
Цуглааны хөтөлбөр—Аароны санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав
Цуглааны огноо:
Цуглааныг хөтлөгч (ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн):
Нээлт
Сүмийн дуулал (сонголтоор):
Залбирал:
Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Аароны санваарын чуулгын уриаг давтана.
Хамтдаа зөвлөлдөх
Цуглааныг хөтлөн явуулж буй хүний удирдлага доор анги эсвэл чуулга нь 5-10 минутыг Бурханы аврал, өргөмжлөлийн ажил дахь үүргийнхээ талаар хамтдаа зөвлөлдөхөд зарцуулна. Энэ бол ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар эсвэл тойргийн өсвөр үеийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн зүйлсийг шалгах боломжийг олгож буй явдал юм.
Хөтөлж буй хүн мөн дараах асуултуудаас нэг юм уу хэд хэдийг тавьж болно.
Сайн мэдээний дагуу амьдрах
-
Саяхны ямар туршлага бидний Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?
-
Бид Аврагчид илүү ойр байхын тулд юу хийж байна вэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байна вэ?
-
Бид Сүнсний удирдамжийг амьдралдаа хэрхэн мэдэрдэг вэ?
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах
-
Бид хэнд туслахаар эсвэл үйлчлэхээр удирдуулсан гэдгээ мэдэрсэн бэ? Бид тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслахаар ямар даалгавар хүлээн авсан бэ?
-
Анги, чуулгын гишүүд маань ямар сорилт бэрхшээлтэй тулгарч байна вэ? Бид тулгарсан асуудлаа даван туулахад нь хэрхэн нэг нэгнээ дэмжиж чадах вэ?
-
Ойрын хугацаанд манай тойрогт шилжиж ирсэн эсвэл Сүмд нэгдсэн хүн байна уу? Бид халуун дотно хүлээн авч буйгаа мэдрүүлэхийн тулд тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих
-
Бурханы хайрыг мэдрэхэд бусдад туслахын тулд бид юу хийж чадах вэ?
-
Найзуудаа урьж оролцуулж болох ямар үйл ажиллагаа ойрын хугацаанд болох вэ?
-
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар сайн мэдээг хуваалцах ямар төлөвлөгөөг ярилцсан бэ? Манай чуулга, ангийнхан хэрхэн хамрагдаж болох вэ?
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх
-
Бидэнд өвөө эмээ, үеэлүүд гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байна вэ?
-
Бид ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд юу хийж байна вэ? Бид өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд юу хийж болох вэ?
-
Бид ариун сүмийн ажилд хувиараа, ангиараа эсвэл чуулгаараа хэрхэн илүү утга учиртай оролцох вэ?
Хамтдаа суралцах
Насанд хүрсэн удирдагч эсвэл чуулга/ангийн аль нэг гишүүн энэ долоо хоногийн Ирээд, Намайг дага гарын авлагын унших хэсэгтэй холбоотой зааврыг удирдан явуулна. Тэд Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлага дээрх судлах санаануудыг ашиглана. Энэ дүрс бүхий судлах санаа нь семинарын ангид нийцсэн байдаг бөгөөд ялангуяа өсвөр үеийнхэнд хандсан байдаг. Гэхдээ судлах санаануудаас алиныг нь ч ашиглаж болно. Цуглааны энэ хэсэгт ихэвчлэн 35-40 минут зарцуулна.
Хаалт
Хурал цуглааныг хөтлөн явуулж буй хүн:
-
Заагдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалц.
-
Бүлгээрээ эсвэл хувиараа сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн анги, чуулгаараа юуг хэрхэн үйлдэж болох талаар ярилц.
Залбирал: